Найз
Естер хатан
Найз 2026 оны 8-р сар


“Естер хатан,” Найз, 2026 оны 8-р сар, 46–48.

Найз сэтгүүлийн сар тутмын захиас, 2026 оны 8-р сар

Естер хатан

Естер хатан, хаан хоёрыг дүрслэл

Естер бол Перст амьдарч байсан иудей эмэгтэй юм. Хаан түүнийг өөрийн хатан болгохоор сонгосон.

Уур нь хүрсэн Хаман цаана зогсож буй Мордехаи руу гараа зангаж буй дүрслэл.

Хаман хааны түшмэл байлаа. Хүн бүр түүнд бөхийх ёстой байв. Гэвч Естерийн үеэл Мордехаи зөвхөн Их Эзэнд бөхийдөг байв.

цэргүүд хуйлмал бичээснээс уншиж байгаа тухай дүрслэл.

Хаманы уур хүрч хаанд иудейчүүд зарлигийг дагахгүй байна гэж хэлэв. Хаан Хаманд бүх иудей хүнийг устгах шинэ зарлиг гаргахыг зөвшөөрөв.

Мордехаи Естертэй ярьж байгаа тухай дүрслэл.

Мордехаи Естерээс Хаманы гаргасан зарлигийг өөрчлөх талаар хаантай ярилцахыг хүсэхэд Естер айв. Заримдаа хаан урилгагүйгээр түүнтэй ярилцахаар ирсэн хүмүүсийг хөнөөдөг байв.

Ордонд алхан өнгөрч байгаа хүмүүсийг ажиглан зогсож буй Естерийн тухай дүрслэл.

Магадгүй Их Эзэн Естерийг иудейчүүдийг авруулахаар хааны ордонд байрлуулсан байх гэж Мордехаи хэлэв.

Естер болон хоёр эмэгтэй өвдөг сөгдөн залбирч байгаа дүрслэл.

Естер хаантай ярилцах ёстойгоо мэдэж байв. Естер иудейчүүдээс болон зарц нараасаа өөртэй нь хамт мацаг барихыг хүсэв.

Хаан Естер рүү очирт таягаа сунгаж байгаа дүрслэл

Естер гурван өдөр мацаг барьжээ. Түүнийг хаанд дөхөж очих үед хаан очирт таягаа сунгалаа. Энэ нь тэр түүнийг хараад баяртай байна гэсэн үг байв. Хаманы хуулийн улмаас өөрийгөө болон өөрийнх нь ард түмэн устгагдах болоод байгааг Естер хаанд хэлэв.

Тэнгэр өөд нарны туяа руу харж буй Естерийн тухай дүрслэл.

Хаан иудейчүүдийг хамгаалах шинэ зарлиг гаргалаа. Их Эзэнд итгэх Естерийн итгэл болон зориг ард түмнийг нь аварчээ.

Будах хуудас

Би Есүс Христийн тухай бусдад ярьж чадна.

Автобусны буудал дээр хоёр охинд Есүс Христийн зургийг үзүүлж буй хүүгийн зурагтай будах хуудас PDF

Зураг чимэглэлийг Одри Дэй. Зөвхөн Сүмийн хэрэгцээнд зориулан хуулбарлаж болно.

Чи сайн мэдээг хэнтэй хуваалцаж болох вэ? Залбирч, асуу!