”Давид, Голиат хоёр” Найз, 2026 оны 6-р сар, 46–88.
Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2026 оны 6-р сар
Давид, Голиат хоёр
Филистчүүд израилчууд руу довтолж байв. Өглөө бүр үлэмж биет Голиат Израилын дайчдыг халз тулаанд дуудаж байсан ч хэн ч тулалдаж зүрхэлсэнгүй.
Давид бол Их Эзэнд итгэдэг, хоньчин хүү байв. Нэгэн өдөр Давид Израилын армид алба хааж байсан ах нартаа хоол хүргэж өгөхөөр очихдоо Голиатын дуудлагыг сонсжээ.
Давид Голиаттай тулалдахаас айхгүй байна гэж хэлэв. Давид хонио хариулж байхдаа арслан, баавгайтай тулалдахад нь Их Эзэн түүнийг хамгаалж байжээ. Тэрээр Их Эзэн өөрийг нь дахин хамгаална гэдгийг мэдэж байв.
Давид таван мөлгөр чулуу түүж авав. Тэр дүүгүүрээ аваад Голиаттай тулалдахаар явлаа.
Голиат Давидыг хараад түүгээр доог тохуу хийв. Тэр өөрийг нь хоньчин хүү ялж чадахгүй гэж хэлэв.
Давид Голиат руу гүйж очоод дүүгүүрээрээ чулуу шидэв. Чулуу Голиатын духыг оноход үлэмж эр газарт унав.
Филистчүүд Голиатыг үхсэнийг үзээд зугтацгаав. Израилчууд тулалдаанд ялжээ. Давид Их Эзэнд найдаж, Их Эзэн Израилыг хамгаалав.
Будах хуудас
Есүс Христэд итгэх итгэл намайг зоригтой байхад тусалж чадна.
Зураг чимэглэлийг Одри Дэй. Зөвхөн Сүмийн хэрэгцээнд зориулан хуулбарлаж болно.
Есүс танд зоригтой байхад хэзээ тусалж байсан бэ?
© 2026 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly The Friend Message, June 2026-ын орчуулга. Mongolian. 20063 363