2025
Жэйн Маннинг Науву руу явав
2025 оны 10-р сар


“Jane Manning Travels to Nauvoo,” Friend, October 2025, 26–28.

Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2025 оны 10-р сар

Жэйн Маннинг Науву руу явав

Нэгэн эрэгтэй Жэйн Маннингт гадаа баптисм хүртээж байгаа нь

Жэйн Маннингийн амьдардаг газарт зарим хүн арьсны өнгөнөөс нь болоод түүнд муухай ханддаг байв. Нэг өдөр тэр нэг номлогчийн зааж байхыг сонсжээ. Удалгүй тэр баптисм хүртэв.

Жэйн гэр бүлийнхэнтэйгээ эрэг дээр завины дэргэд зогсож байгаа нь

Жэйний гэр бүл ч бас баптисм хүртсэн. Тэд бүгдээрээ Наувуд гэгээнтнүүдтэй хамт байхыг хүсэж байлаа. Тэгээд тэд Науву руу аяллаа эхэлсэн байна.

Жэйн гэр бүлийнхэнтэйгээ цүнхнүүдээ өргөж, гол уруудан хөдлөх завийг харж байгаа нь

Жэйний гэр бүл аяллын нэг хэсгийг завиар туулахыг хүссэн ч хангалттай мөнгө байсангүй. Тиймээс тэд 1300 километр замыг явган туулах хэрэгтэй болжээ.

Жэйн гэр бүлийнхэнтэйгээ элэгдэж хуучирсан гуталтай, шавартай хувцастай алхаж байгаа нь

Тэд горхи гатлан, гадаа хүйтэнд унтахаас өөр аргагүй болсон байна. Гэвч тэд Наувуд очихоор эргэлт буцалтгүй шийдсэн байв. Тэд алхахдаа дуу дуулж, урам зоригтой болдог байв.

Жэйн нэгэн эрийн хөлийг боолтоор ороож байгаа нь

Жэйн гэр бүлийнхэнтэйгээ гутал нь элэгдэж, хөл нь өвдтөл алхсаар байв. Тусламж гуйн залбирахад нь Бурхан тэдний хөлийг эдгээжээ.

Хэсэг хүмүүс Жэйнийг өвчтэй хүүхдээ тэвэрсэн эмэгтэйтэй хамт байгааг харж байгаа нь

Тэд аяллынхаа туршид уулзсан хүмүүстээ тусалж байлаа. Тэд бүр өвчтэй хүүхдийг итгэлээрээ эдгэхэд нь тусалсан байна.

Жэйн Эмма Смитийг тэврэн, Иосеф Смит инээмсэглэж байгаа нь

Эцэст нь Жэйн гэр бүлтэйгээ Наувуд хүрч ирсэн юм! Тэдний туулсан бүгдийг Иосеф Смит сонсоод, Жэйнд “Бурхан та нарыг адислаг. Та нар одоо нөхдийнхөө хамт байна“ гэж хэлжээ.

Будах хуудас

Есүс надаас хүн бүрийг хайрлахыг хүсдэг

Сандал дээр хамт сууж буй хоёр хүүхдийн зургийг будах PDF хуудас

Зураг чимэглэлийг Кори Эгбэрт

Чи бусдад хайраа хэрхэн мэдрүүлдэг вэ?