“Либерти шорон” Найз, 2025 оны 8-р сар, 26-28.
Найз сэтгүүлийн сар тутмын захиас, 2025 оны 8-р сар
Либерти шорон
Миссурид олон хүн гэгээнтнүүдэд дургүй байв. Амбан захирагч нь тэднийг хөөн гаргахаар цэргүүдээ явуулжээ.
Цэргүүд Иосеф Смитийг болон Сүмийн бусад удирдагчийг баривчлав. Нэгэн орой харуулууд гэгээнтнүүдэд хийсэн муу зүйлийнхээ тухай ярилцан инээлдэж байв.
Тэр босоод, чанга дуугаар “Чимээгүй бай!” хэмээн Бурханы хүчээр хэлжээ. Харуулууд уучлалт гуйн, ярихаа болив.
Хожим нь Иосефыг найз нарынх нь хамт Либерти хэмээх хотын шоронд хорих болсон аж. Шорон хүйтэн, давчуу, харанхуй байлаа. Тэдэнд дээр нь хэвтэж амрах бохир сүрлээс өөр зүйл байсангүй. Өгсөн хоолноос нь болж тэд өвдөв.
Иосеф гэгээнтнүүдийн төлөө санаа зовж байв. Гэвч тэр тэдэнд туслах юу ч хийж чадахгүй байлаа.
Иосеф маш их залбирдаг байв. Тэр Бурханаас өөрийг нь болон Сүмийн гишүүдийг мартсан эсэхийг асуув.
Бурхан Иосефын залбиралд хариулсан юм. Тэр: “Хүү минь, бодгальд чинь амар амгалан байг” гээд Сорилт бэрхшээл нь үүрд үргэлжлэхгүй бөгөөд түүний сайн сайхны төлөө байх болно гэдгийг Бурхан Иосефт хэлжээ. Бурхан Иосефтой “үүрд мөн үргэлж” хамт байх болно гэж амласан (Сургаал ба Гэрээнүүд 121:7, 46).
Будах хуудас
Би бусдад гэрэл нь байж чадна.
Зураг чимэглэлийг Кори Эгбэрт
Чи бусдад хэрхэн сайн үлгэр дуурайл болдог вэ?
© 2025, Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Friend Message, August 2025-ын орчуулга. Mongolian. 19642 363