2025
Көртландын ариун сүмийг барьсан нь
2025 оны 6-р сар


Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2025 оны 6-р сар

Көртландын ариун сүмийг барьсан нь

Иосеф Смит хүмүүсийн хамт фермийн задгай талбайг ажиглаж байгаа нь

Их Эзэн Иосеф Смитэд АНУ-ын Огайогийн Көртландад ариун сүм барих цаг болсныг хэлжээ. Энэ газар нь Их Эзэн Өөрийн хүмүүс дээр айлчлан ирж, тэдэнд амлалтуудыг өгөх онцгой газар болох байлаа.

Хүмүүс Көртландын ариун сүмийг барьж эхэлсэн нь

Гэгээнтнүүд Көртландын ариун сүмийг барьж эхлэв. Энэ нь асар их хөрөнгө мөнгө, нөр их хөдөлмөр шаарджээ. Гэвч тэд Их Эзэний адислалуудыг хүлээн авна гэдэгтээ сэтгэл догдлон баярлаж байлаа.

Ажиллаж байгаа хүмүүсийн ойролцоо залбирч буй эрэгтэй

Гэгээнтнүүд ариун сүмийг барих явцад тэдний мөнгө дуусаж эхлэв. Тэд Бурханаас тусламж хүсэн залбирчээ.

Сүйх тэргэнд сууж буй эмэгтэй баригдаж дуусаагүй Көртландын ариун сүмийг харж байгаа нь

Каролайн Типпэтс гэдэг эмэгтэй гэр бүлийнхээ хамт маш их мөнгө хуримтлуулсан байв. Тэд ариун сүм барихад туслахын тулд Сүмд мөнгө зээлэхээр болжээ.

Баригдаж буй Көртландын ариун сүмийн урд сагсанд шил цуглуулж байгаа хүүхдүүд

Гэгээнтнүүд шаргуу ажиллав. Зарим нь морин тэргийг чулуугаар дүүргэн авчирч байлаа. Бусад нь ажилчдад зориулж хувцас оёж, хоол хийж өгч байв.

Хүүхдүүд ариун сүмийг нарны гэрэлд гялтганан харагдуулахын тулд хагарсан шилний хэлтэрхийнүүдийг буталж ариун сүмийн хана дээр наахаар цуглуулав.

Хүмүүс баригдаж дууссан Көртландын ариун сүмийг харж байгаа нь

Удалгүй ариун сүм баригдаж дууслаа! Гэгээнтнүүд Их Эзэний өөрсдөд нь амласан адислалуудыг хүлээн авахаар Түүний өргөөнд орохдоо догдолж байлаа.

Будах хуудас

Их Эзэн намайг хэн болохыг мэддэг ба надад хайртай.

Alt text

Зураг чимэглэлийг Кори Эгбэрт

Зууван дүрс дотор нүүрээ зур. Чи Есүс Христ чамд хайртайг яаж мэддэг вэ?