2025
Люси үнэнийг олж мэдсэн нь
2025 оны 4-р сар


“Люси үнэнийг олж мэдсэн нь,” Найз, 2025 оны 4-р сар, 26–28.

Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2025 оны 4-р сар

Люси үнэнийг олж мэдсэн нь

Нэхмэлийн машины хажууд нэгэн эмэгтэйг сууж байхад охин хэдэн эрэгтэйг дотогш оруулахаар хаалга нээж өгч байна

Нэг өдөр 15 настай Люси Морли өөрийн хөрш Абигэйл Даниэлст даавуу нэхэхэд нь тусалж байжээ. Тэднийг ажиллаж байх үед гурван номлогч хаалгыг нь тогшив. Тэд нэг захиас хуваалцахаар ирсэн бөгөөд Есүс Христ тэднийг илгээсэн гэв.

Нэхмэлийн машины дэргэд хөмсгөө зангидан сууж буй эмэгтэй ба бяцхан охинтой ярьж буй эрчүүд

Тэд Абигэйл, Люси хоёрт Есүс Иосеф Смитийг бошиглогч байхаар дуудсан гэж хэлжээ. Тэд мөн Мормоны Номын тухай тэдэнд ярив.

Уурлаж хилэгнэсэн эмэгтэй эрчүүдийг гэрээсээ хөөж байгаа нь

Абигэйлийг уурласанд Люси ихэд гайхав. Тэр номлогчдыг хөөж явуулав.

Охиныг араас нь гүйхэд эрчүүд эргэн харав

Эдгээр номлогч Бурханы үйлчлэгчид гэдгийг Люси мэдэж байлаа. Тэр тэднийг зам дагуу байх гэрийнхэнтэй нь уулзаач гэв.

Оройн хоолны ширээний ард охин болон түүний гэр бүлийнхэнтэй хамт сууж буй эрчүүд

Номлогчид Морлигийнхны гэрт очив. Люсигийн эцэг эх номлогчдоос өөрсдөд нь болон найз нөхдөд нь заахыг хүсжээ.

Охин эмэгтэйд алчуур нөмрүүлж, тэдний ард гол дотор өөр хүн баптисм хүртэж байгаа нь

Тэр шөнө 17 хүн баптисм хүртжээ. Дараагийн хэдэн өдөр дахин 50 хүн номлогчдыг сонсож, баптисм хүртэв. Люсигийн хөрш Абигэйл хүртэл бодлоо өөрчилжээ. Тэр нөхөртэйгээ цуг Люси болон гэр бүлийнхэнтэй нь хамтдаа баптисм хүртэж, Есүс Христийг дагахыг сонгов.

Будах хуудас

Есүс Христийн ачаар би амилах болно.

Харандаагаар зурсан хоосон булш

Зураг чимэглэлийг Кори Эгбэрт

Чи Христийн амилсны баяраар Есүсийг хэрхэн дурсан санадаг вэ?