“Иосеф Смит алтан ялтаснуудыг хүлээн авсан нь,” Найз, 2025 оны 2-р сар, 26–28.
“Мормоны Ном үнэн гэдгийг би гэрчилж чадна,” Найз, 2025 оны 2-р сар, 48.
Найз дээрх сар тутмын захиас, 2025 оны 2-р сар
Иосеф Смит алтан ялтаснуудыг хүлээн авсан нь
Чи энэ түүхийг Иосеф Смит—Түүх 1:28–60-аас уншиж болно.
Анхны үзэгдлээс хойш гурван жилийн дараа Иосеф Смит гаргасан алдаанууддаа санаа зовж байв. Энэ тухай тэр Тэнгэрлэг Эцэгтээ залбирав.
Иосефыг залбирч байх үед өрөө нь гэрлээр дүүрэв. Агаарт нэгэн тэнгэр элч зогсохыг тэр харав. Тэрхүү тэнгэр элчийн нэрийг Моронай гэдэг байв.
Моронай алтан хуудаснууд буюу ялтаснуудаар хийсэн ном байгааг хэлэв. Энэ нь Иосефын гэрийн ойролцоох нэгэн гүвээнд газарт булаастай байв. Тэр ном нь эрт үед Америк тивд амьдарч байсан хүмүүсийн талаар бичигдсэн аж. Моронай Иосефт тэр номыг орчуулахад нь Бурхан тусална гэв.
Иосеф тэрхүү гүвээ рүү очиж, хүнд чулуун доороос ялтаснуудыг олжээ. Моронай ирээд, Иосефт тэднийг авах цаг хараахан болоогүй гэж хэлэв.
Иосефыг өсөж том болоход Моронай түүнтэй өнөөх гүвээн дээр уулзан, ялтаснуудыг түүнд өгчээ. Моронай Иосефт ялтаснуудыг хамгаал гэв.
Иосеф ялтаснуудыг англи хэл рүү орчуулж эхлэв. Тэр өөрт нь туслахаар Бурханы өгсөн тусгай хэрэгслийг ашигласан. Энэ ном 1830 онд Мормоны Ном болж хэвлэгдсэн юм. Энэ нь Есүс Христийн болон Түүний сайн мэдээний тухай заадаг.
Будах хуудас
Мормоны Ном үнэн гэдгийг би гэрчилж чадна.
Зураг чимэглэлийг Кори Эгбэрт
Чи бусдад Мормоны Номоос Есүс Христийн талаар мэдэж авахад нь хэрхэн тусалж чадах вэ?
© 2025, Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Friend Message, February 2025-ын орчуулга Mongolian. 19641 363