“Бошиглогч Исаиа,” Найз, 2026 оны 12-р сар, 46–47
Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2026 оны 12-р сар
Бошиглогч Исаиа
Нэгэн өдөр ариун сүмд Их Эзэн Исаиаг бошиглогчоор дуудав. Исаиа ард түмэндээ хайртай байсан бөгөөд тэдэнд Есүс Христ ирэх талаар заадаг байв.
Есүс Христ нэгэн өдөр ирж, Өөрийн хүмүүсийг нүглээс аврах болно гэдгийг Исаиа мэджээ. Гэвч Түүнийг өөрсдийнх нь Аврагч гэдгийг хүн бүр ойлгохгүй байв. Олон хүн Есүст итгэхгүй гэдгийг мэдэж байсан учир Исаиа гунигтай байлаа.
Түүнчлэн Исаиа Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар бошиглов. Хэзээ нэгэн өдөр Есүс Христ эргэн ирж, бүх дэлхийн Хаан болох болно. Тэрээр мөнхийн амар тайван, сайхан сэтгэлийг авчирснаар Эцэгийнхээ төлөвлөгөөг гүйцэлдүүлнэ. Хүн бүр Есүс Христийг өөрсдийн Аврагч болохыг мэднэ гэж Исаиа хэлэв.
Будах хуудас
Есүс Христ Бетлехемд төрсөн
Зураг чимэглэлийг Одри Дэй Зөвхөн Сүмийн хэрэгцээнд зориулан хувилан олшруулж болно.
Та нар Аврагчийн мэндэлснийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
© 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Friend Message, December 2026-ын орчуулга. Mongolian. 20036 363