“Галд аюулгүй,” Найз, 2026 оны 10-р сар, 46–48.
Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2026 оны 10-р сар
Галд аюулгүй
Небухаднезар хаан аварга том алтан хөшөө босгож, ард түмнээ түүнд мөргөж, шүтэхийг албаджээ. Хэрвээ тэд татгалзвал галтай зууханд хаягдах байв.
Шадрах, Мешах, Абеднего нар Бурханыг хайрладаг байсан тул хааны хуурамч бурхныг шүтэхээс татгалзжээ.
Гурван найз хаанд зөвхөн Бурханыг шүтэн биширнэ гэж хэлэв. Бурхан тэднийг хамгаална гэдгийг тэд мэдэж байлаа. Гэсэн хэдий чТэр тэднийг аврахгүй байсан ч тэд итгэлийнхээ төлөө бат зогсохоор шийдсэн байв.
Хаан уурлав. Тэр тэднийг дүрэлзсэн галтай зууханд хаяхыг тушаав. Гэтэл хаан галтай зуух руу хартал, галын дунд тэр гурван эрийн хамт тэнгэрлэг нэгэн байгааг хараад ихэд гайхав.
Хаан Шадрах, Мешах, Абеднего нарыг дуудахад тэд зуухнаас гарч ирэв. Тэд галд огт түлэгдээгүй бөгөөд хувцас нь ч шатаагүй байлаа.
Шадрах, Мешах, Абеднего нар амь нас нь аюулд орсон ч Бурханы зарлигуудад дуулгавартай байв. Тэдний үлгэр жишээ хаад Бурханд итгэхэд нь тусалжээ.
Будах хуудас
Бошиглогчид Их Эзэний үгийг тунхаглахаар дуудагддаг.
Зураг чимэглэлийг Одри Дэй. Зөвхөн Сүмийн хэрэгцээнд зориулан хуулбарлаж болно.
Та бошиглогчийг хэрхэн дагадаг вэ?
© 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Friend Message, October 2026-ын орчуулга. Mongolian. 20061 363