2021
Та нар Есүстэй адил тусалж чадна!
2021 оны 1-р сар


Тусламжийн гараа сунгах урилга

Та нар Есүстэй адил тусалж чадна!

Jesus with children

Есүс дэлхий дээр байхдаа харж уулзсан бүхэндээ тусалдаг байсан. Тэр өлссөн хүмүүсийг хооллож байв. Тэр гунигласан нэгнийг тайтгаруулж байсан. Тэр хүн бүрд Өөрийн сайн мэдээг заасан. Есүс биднээс Өөрийг нь дагахыг хүссэн. Бид баптисм хүртэхдээ Түүний хийснийг хийхийг хичээнэ гэж амладаг.

Өнөө үед дэлхий дахинд бидний тусламж хэрэгтэй олон хүн байна. Зарим нь ганцаарддаг. Зарим нь өлсдөг. Зарим нь гэр орноо орхин явдаг. Харин зарим нь сайн мэдээг хараахан сонсоогүй. Бидний хүн нэг бүр туслахын тулд ямар нэгэн зүйл хийж чадна.

Таны Тусламжийн гар юу хийж чадах вэ?

Хүүхдүүд өөрсдийн хайраар дүүрэн зүрх сэтгэл, тусламжийн гараар дэлхийг өөрчилж чадна. Ойролцоогоор 100 жилийн өмнө Хүүхдийн хэсгийн хүүхдүүд АНУ-ын Юта муж улсын Солт Лэйк Ситид эмнэлэг барихад тусалсан. Долоо хоног бүр тэд шинэ эмнэлэгт зориулан 10 цент авчирдаг байжээ. 1922 онд нээгдэхэд нь тус эмнэлгийг Хүүхдийн хэсгийн нэрэмжит хүүхдийн эмнэлэг хэмээн нэрлэсэн юм. Хүүхдүүд эмнэлэг барихад бага багаар оролцсон тул ийн нэрлэсэн байна!

Эргэн тойрноо харах юм бол тусалж болох олон хүн байгааг та нар олж харах болно. Та амьдарч байгаа болон бусдад тусалж буй байдлаараа сайн мэдээг хуваалцаж болно. Та тэдэнд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд тусалж чадна.

Туслах урилга

Энэ жил бид та бүхнийг хайр бялхсан зүрх сэтгэл, тусламжийн гараа бусдад туслахад ашиглаарай хэмээн урьж байна. Хэн нэгэнд туслахад төрдөг аз жаргалтай мэдрэмж Ариун Сүнснээс ирдэг. Энэ бол Тэнгэрлэг Эцэг таны гаргаж буй хүчин чармайлтад маш их баярлаж байгаагаа өөрт тань мэдүүлж байгаа хэрэг!

pictures of children helping

Зураг чимэглэлийг Лиз Бриззи