Номын сан
Тойргийн зөвлөлийн хурлын загвар
Дэлхий дахины удирдагчдын сургалтын хурал


Тойргийн зөвлөлийн хурлын загвар

Ахлагч Л. Том Перри: Хайрт ах эгч нараа бид одоо үйлчилж байгаа дүүргийн зөвлөлийхнийг сүмийн зорилтуудыг биелүүлэх болон гишүүдийн хэрэгцээг хангахын тулд дүүргийн зөвлөл хэрхэн ажилладаг талаар жишээ болгохоор урьж авчраад байна.

Бишоп Ричардс: Ах эгч нараа энэ долоо хоногийн дүүргийн зөвлөлийн хуралд тавтай морилно уу. Бишопын зөвлөлийн өмнөөс та бүхнийг цагтаа ирсэнд талархъя. Өнөөдрийн цуглааныг Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч Жөүнс эгчийн нээлтийн залбирлаар эхэлье.

Жөүнс эгч залбирав.

Бишоп Ричардс: Жөүнс эгчийн залбиралд баярлалаа. Жеймс ах та бүхэнд өнөөдрөөс энэ жилийн эцэс хүртэл зохиогдох үйл ажиллагаануудын он сар өдрийг тэмдэглэсэн хуанли тарааж өгсөн байгаа. Та бүхнийг энэ хуанлийг хийхэд Жеймс ахтай хамтран ажилласанд талархаж байна. Тиймээс өнөөдрийн хурал дээр энэ тухай ярилцаж цаг алдах шаардлагагүй боллоо. Тэгэхээр та бүхэн хуанли дээр өөрчлөх эсвэл засах зүйл байгаа эсэхийг нэг харна уу.

Энэ хуанли болж байна уу? Болсон байна гэж үзвэл одооноос авахуулаад жилийн эцсийг хүртэл зохиогдох үйл ажиллагааны хуанли бэлэн болсон гэж үзээд үүнийхээ дагуу ажиллаж эхэлье.

Ах эгч нар аа, өнөөдрийн ажлуудаа ярилцахаас өмнө би та бүхэндээ дүүргийн зөвлөлийн хувиар ажигласан нэг зүйлийг сануулмаар санагдлаа. Энэ нь юу вэ гэвэл бид ямар дуудлагатай болон ямаршуу асуудлууд шийдвэрлэж байгаа нь хамаагүй хэрэв бид бүгдээрээ оролцвол илүү сайн шийдвэрүүдийг гаргадаг юм. Тийм учраас та бүхэн өнөөдрийн бидний хэлэлцэх асуудлуудад сүнсээр өдөөгдөх аваас санал хүсэлтээ чөлөөтэйгөөр нэмэрлэнэ үү.

Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн долоо хоногт бид залуучуудынхаа ерөнхий сүнслэг байдал болон амлалт тушаалуудыг дагах байдлын талаар яриагаа эхэлсэн. Ярилцах явцдаа бид манай тойргийн Семинарын ирц буурсныг олж мэдсэн бөгөөд үүнтэй уялдан тойргийн зөвлөлийн гишүүд манай залуус өсвөр үеийнхэн маань сайн мэдээний талаарх гэрчлэл болон зарим нэг жишгүүдийн дагуу амьдрах тал дээр бэрхшээлтэй байгаа юм байна гэж ойлгосон билээ. Тиймээс бид энэ долоо хоногт ирэхдээ энэ тухай залбирч тунгаан бодож ирнэ гэж шийдэцгээсэн юм.

Тийм боломж та бүхэнд гарсан гэдэгт би найдаж байна. Тойргийнхоо залуусын сүнслэг байдлыг хүчирхэгжүүлэхийн тулд бид юу хийж чадах вэ? гэсэн асуултыг би та нарт тавья.

Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгч Беннион эгч: Өсвөр насны охидтой эх хүний хувьд би ч бас энэ тал дээр их санаа зовж явдаг. Эцэг эхчүүд маань үр хүүхдүүдийнхээ ямар бэрхшээл сорилтуудтай тулгараад байгааг нь мэддэг болов уу. Бид тав дахь ням гарагийн Санваарын ба Нийгмийн Халамжийн Бүлгийн хамтарсан цуглаан дээр энэ асуудлыг ярилцахаар төлөвлөж болох юм.

Бишоп оо, та хэрвээ ярилцлагыг удирдан өнөөдрийн Тойргийн зөвлөлийн хурал дээр гарсан санаануудаас хуваалцвал, эцэг эхчүүдийг үүнд идэвхтэй оролцуулж, хүүхдүүдийнхээ талаар ямар бодолтой байгааг нь мэдэж чадна шүү дээ. Бид өөрсдийн санаануудыг нэгтгээд өсвөр насныханд болон өөрсдөө ч сүнслэгээр өсөх төлөвлөгөөг гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Бишоп Ричардс: Таны саналд баярлалаа.

Дээд пристүүдийн бүлгийн удирдагч Глаузер ах: Бишоп оо, эцэг эхтэй нь уулзахаас гадна залуучуудтай уулзах нь бас чухал гэж би бодож байна. Бүлгийн удирдагчийн хувиар биш эцэг хүний хувьд би хэлж байна л даа. Бидний зохион байгуулдаг Ням гарагийн онцгой цуглаануудад манай хүүхдүүд очих их дуртайг нь би мэднэ.. Тэд иймэрхүү зүйлд их дуртай байдаг. Харин бид ойрдоо ийм цуглаан зохион байгуулаагүйТэгэхээр сүмийн жишгүүд, даруу байх, болзох, судраас суралцах гэх мэт зүйлсийн талаар ярилцаж болох Онцгой цуглаануудыг бид зохион байгуулах санал байна. Энэ нь бидэнд үнэхээр их тус болох байх гэж би бодож байна.

Жөүнс эгч: Энэ долоо хоногт би яг үүнтэй адил зүйлийг бодлоо л доо. Манай хүүхдүүд Онцгой цуглаануудад очих дуртай гэдгийг би мэднэ. Асуулт хариултын цагаар таныг тэдний асуултанд хариулахад тэд дуртай байдаг. Бишоп оо, тэдэнд таны ярьсан зүйлс их таалагддаг.

Бишоп Ричардс: За тэгэхээр ах нар аа, бид эдгээр зүйлийг хийж хэрэгжүүлэхээр тогтлоо. Үүрэг хариуцлага болон даалгавар маань юу байсныг мартахгүйн тулд тойргийн бичиг хэргийн ажилтан Райс ах энэ бүхнийг тэмдэглэж байгаа гэж найдаж байна.

Жеймс ах та дараагийн Санваартнууд болон Нийгмийн Халамжийн Бүлгийн нэгдсэн цуглааныг хийж болох тав дахь ням гарагийг хуанлигаас харж төлөвлөөд, And then, find us a Sunday evening that we can have a devotional, and bring that to our bishopric meeting, and we’ll make a decision. Бишопын зөвлөлийн хурал дээр бэлэн болгоод авчирвал бид хэлэлцээд шийдээ гаргая.

Тойргийн гүйцэтгэх нарийн бичиг Жеймс ах: За тэгье.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч Тодд эгч: Бишоп оо, Бурханы Өмнө Хүлээх Хариуцлага болон залуу эмэгтэйчүүдэд зориулсан Хувийн хөгжил дэвшил зэрэг хөтөлбөрүүдээс ирэх адислалууд сайн сайхан зүйлсийн талаар тэр ярилцлагандаа хамруулбал яасан юм бэ? Эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлсэнээр залуучуудтайгаа ажиллахад илүү их амжилт олно гэж би бодож байна.

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч Вебер ах: Бишоп оо, залуу эрэгтэйчүүдийн хувьд гэвэл тэднийг зөв зохистой амьдралаар амьдарч Санваартны үүрэг хариуцлагаа ойлгон ухамсарлах тал дээр нь онцгой анхаарах хэрэгтэй байна.

Бишопын зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Бригс ах:Энэ хоёр үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, тэднээр удирдуулснаар бид их амжилтанд хүрнэ гэж би бодож байна. Яг үнэндээ бол Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол нь гэрчлэл болон жишгүүдийн талаар ярилцахад хамгийн тохиромжтой үндсэн гарын авлага юм.

Дүүргийн номлолын удирдагч Смит ах: Бишоп оо, маш гайхалтай санаанууд байна. Мөн номлолын ажил болон түүгээр дамжин ирэх онцгой сүнсний талаар надад маш гүн сэтгэгдэл төрж байна. Энэ сүнс бас бидний залуу үеийхэнд дамждаг. Бүрэн цагийн номлогчдыг залуусын нэгдсэн уулзалтан дээр хүрэлцэн ирж өөрсдийнхөө номлолын талаар ярьж, залуус, найз нартайгаа сайн мэдээнээс хуваалцаач гэж уривал ямар вэ?

Жеймс ах:Бишоп оо, ах, эгч нараа дараагийн долоо хоногт бишопын залуучуудын хорооны хурал байгаа. Бишопын зөвлөл эцсийн төлөвлөгөөгөө гаргахаас өмнө саяын саналуудыг хороонд танилцуулах хэрэгтэй байх.

Бишоп Ричардс:За тэгвэл үүнийг хийцгээе. Райс ах аа бичиг хэргийн ажилтны хувьд та тэмдэглэлээсээ бид ямар ямар шийдвэр гаргаж цаашид юу хийхээр төлөвлөснийг тодруулж өгнө үү.

Тойргийн бичиг хэргийн ажилтан Райс ах:Тэгье. Бишоп оо. Миний тэмдэглэснээр Жеймс ах пристүүд болон Нийгмийн Халамжийн бүлгийн хамтарсан тав дахь бүтэн сайн өдрийн онцгой цуглааныг хуанли дээрээс олж тэмдэглэнэ. Мөн Смит ах номлогч нартай уулзаж тэд ням гараггарагийн Залуучуудын нэгдсэн цуглаанд сарын эхний ням гараггарагт оролцох боломжтой эсэхийг олж мэдэх. Бишопын зөвлөл бишопын залуучуудын хороотой өнөөдрийн хурал дээр тавьсан саналуудыг зөвлөлдөх болно. Бишоп оо, би танд зориулж Бурханы өмнө хүлээх хариуцлага болон хувийн хөгжил хөтөлбөрүүдийн талаар хэдэн зүйлийг тэмдэглэж авсан байгаа.

Бишоп Ричардс : Сайн байна. Та нарт маш их баярлалаа. Энэ чинь зөв эхлэл. Хоёр долоо хоногийн дараа хэрэгжүүлэхэд бэлэн болсон төлөвлөгөө болон хэлэлцэх асуудалтай ирцгээе.

Өнөөдрийн бидний хэлэлцэх хоёр дахь асуудал бол Залуу Эмэгтэйчүүдийн Ерөнхийлөгч Тодд эгч түүний зөвлөхүүдийн тавьсан асуудал юм Энэ нь ариун ёслолын цуглаан дээр, сүмийн барилга дотор болон гэр орондоо хүндэтгэл бишрэлтэй байх тухай юм. Өнгөрсөн долоо хоногт бид энэ тухай залбирч тунгаан бодож ирнэ гэсэн зорилго тавьсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгэхээр энэ зорилгоо хэрхэн биелсэн бэ гэдэг талаар ярилцах нь зүйтэй гэж бодож байна.

Долоо хоногийн дундуур би Дээд Санваартны бүлгийн удирдагч Глаузер ахаас энэ сэдвээр бидэнд удирдамж чиглэл болох судрыг олж ирнэ үү гэж хүссэн юм. Глаузер ах аа, та ямар судар хуваалцах гэж байна?

Глаузер ах: Бишоп оо энэ долоо хоногт саяын сэдвийн дагуу судраас суралцсан нь үнэхээр таалагдлаа. Энэ ишлэлээс би хүндэтгэл бишрэлтэй байна гэдэг нь Тэнгэрлэг Эцэгээ хүндэтгэж Түүнийг хайрлаж, бидэнд өгсөн Түүний олон адислалд талархахыг хэлдгийг сурч авсан юм.

Хүндэтгэл бишрэлтэй байна гэдэг нь Селестиел хаант улсыг өвлөн авах хүмүүст үнэхээр чухал шинж чанар юм гэдгийг бид Сургаал ба Гэрээнээс мэддэг. Тиймээс бид цуглаанд хүндэтгэл бишрэлийн сүнстэй ирвээс бид тэнд Тэнгэрлэг Эцэгийнхээ тухай, хэрхэн түүнтэй адилхан болох талаар суралцахаар ирж байна гэсэн үг юм. Иймээс хүндэтгэл бишрэлийн сүнс л илчлэлтүүдийг хүлээн авахад биднийг удирдан чиглүүлж. бидний хувийн өсөлт хөгжилтөнд нөлөөлдөг юм.

Бишоп Ричардс:Глаузер ах аа, та гайхалтай судар хуваалцлаа. Баярлалаа. Тэгвэл ах эгч нар аа, саяын хуваалцсан судар дээр үндэслэн бүгдээрээ зүрх сэтгэлдээ юу байгааг хуваалцан ярилцацгаая. Тойрогтоо болон гэр орондоо хүндэтгэл бишрэлтэй байдлыг өсөн нэмэгдүүлэхийн тулд бид юу хийх хэрэгтэй гэж та нар бодож байна вэ?

Ням гарагийн хичээлийн ерөнхийлөгч Маэда ах: Бишоп оо сүүлийн хэдэн сарын Ням гараг гарагийн ангийн хичээлийн явцаас харахад манай багш нар хичээл эхлэхээс хэдхэн хормын өмнө хичээлээ бэлдээд яаран сандран заримдаа бүр хэд гурван хором хоцорч ирж байгааг ажигласан. Энэ нь анги дахь хүндэтгэл бишрэлтэй байдалд нөлөөлж байна.

Тиймээс бид таны зөвшөөрөлтэйгээр багш нартайгаа энэ тал дээр хамтран ажиллаж тэдэнд багшлах гайхалтай боломж байгаа ч хичээлээ сайн бэлтгэж хүндэтгэл бишрэлтэй байдал, сүнслэг орчныг бий болгохгүйгээр зааж чадахгүйг онцлон ойлгуулмаар байна.

Бишоп Ричардс: Маэда ах аа, танд баярлалаа. Та энэ санаагаа хэрэгжүүлж эхэлвэл яасан юм бэ.

|Маэда ах Баярлалаа.

Беннион эгч: Маэда ах аа, Нийгмийн Халамжийн Бүлгийн Ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд бид таны энэ уриалгыг хүлээн авч байна. Бид бүлгийнхээ багш нарыг хичээлдээ өмнөх өдөр нь бэлтгэж бэлэн болгоход нь урамшуулан дэмжих болно. Ингэснээр тэд ням гарагийн ангидаа суух боломжтой болох юм. Хүндэтгэл бишрэлтэй байдалтай холбоотой асуудлын гол хариу нь бидэнд байгаа ч юм бил үү.

Бид гэр бүлээрээ сүмдээ таваас арван минутын өмнө ирээд бадралт баг бишгүүр хөгжмийн сайхан аялгууг сонссоноороо бусдадаа үлгэр жишээ үзүүлж болно шүү дээ. Удиртгал хөгжим биднийг ариун ёслолоос хүртэж сүнслэг удирдамжуудаар тэжээгдэхэд өөрсдийгөө бэлтгэхэдмаань хэрэгтэй тэрхүү сүнслэг уур амьсгалыг бий болгодог.

Бригс ах: Бишоп оо, бишопын зөвлөлийн хувьд бид ч гэсэн таван минутын өмнө индэр дээр байраа эзлээд удиртгал хөгжмийг анхааран сонсож бусдад үлгэр жишээ үзүүлбэл үнэхээр зөв зүйл болно шүү.

Бишоп Ричардс: Энэ цагийг хүмүүстэй мэндэлж гар барьж өнгөрөөх бодол надад төрөх байсан байх. Гэхдээ та нарын зөв өө. Бид индэр дээр суудлаа эзэлж бусдадаа үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй. Бид индэр дээр суудлаа эзэлж бусдадаа үлгэр жишээг үзүүлэх хэрэгтэй.

Тодд эгч: Бид гэр орондоо үүнийг эхлүүлэх ёстой. Хэрвээ бид бүхэл бүтэн тойрогтоо хүндэтгэл бишрэлтэй байдлыг өсгөхийг хүсч байгаа бол өрхийн тэргүүнүүд болох эцэг эхчүүдэд энэ зорилгынхоо талаар хэлэх хэрэгтэй. Хэрвээ айл өрх бүр гэр бүлийн үдэш хийхдээ, залбирахдаа хүндэтгэл бишрэлтэй байж гэр орондоо үүнийг хэрэгжүүлж чадвал сүмд ирэхдээ ч тийм байх болно гэдэгт би итгэлтэй байна.

Вебер ах: Бишоп оо, Аароны санваартан ах нарын хувьд энэ байдлыг хэрхэн сайжруулах хэрэгтэйг би мэднэ. Жишээлбэл: Аароны санваартны чуулгын багш нар ариун ёслол эхлэхээс өмнө ирээд ариун ёслолдоо бэлдэж болно шүү дээ. Тэд ч бас удиртгал хөгжим сонсох бөгөөд цуглааны дундуур үймж саад болоод байхгүй.

Түүнчлэн ариун ёслолыг адисалж түгээх дикон болон пристүүд нь цуглаан эхлэхээс өмнө суудлаа эзэлсэн байх хэрэгтэй.

Бишоп Ричардс: Үнэхээр зөв санаа байна. Гэхдээ Вебер ах таныг би Залуу Эрэгтэйчүүдийн Ерөнхийлөгчийн хувьд сайшаажбайна. Манай залуу эрэгтэйчүүд ер нь бүгдээрээ ариун ёслолыг адисалж түгээх үедээ тун бишрэлтэй байдаг шүү.

Жөүнс эгч: Хүүхдийн хэсгийн хүүхдүүд ч гэсэн танхимд орж ирэхдээ ариун ёслол дээр байхдаа тун бишрэлтэй байдаг. Өнгөрсөн долоо хоногт Валласын хүүхдүүд тун дэгтэй гараа урдаа авсан орж ирээд ариун ёслол дээр тун анхааралтай сууж байсан Би маш их бахархсан. Тэд бидэнд үлгэр жишээ болж байна.

Бишоп Ричардс: Тийм шүү. Ах эгч нар аа, өөр санал байна уу?

Бишопын зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Дювалл ах:Бишоп оо, би дараагийн ариун ёслолын цуглааныг удирдаж байгаа. Тэр цуглааныг “хүндэтгэл бишрэлтэй байх нь бидний амьдралыг хэрхэн адислах вэ?” сэдвээр хийвэл ямар вэ?

Бишоп Ричардс: Наадах чинь их сайхан санаа байна. Үүнийг хийхээр төлөвлөе. Бид өнөөдрийн Тойргийн зөвлөлийн хурлаар энэ асуудлыг шийдэхгүй. Тийм учраас би та бүгдийг өөрсдийн удирдлагын хурлаараа энэ талаар хэлэлцэж ярилцахыг санал болгож байна. Райс ах хурлын тэмдэглэлээ хөтөлсөөр байгаа нь сайн хэрэг. Хэрэв та бүгдэд өөр санал хүсэлт байвал Райс ахтай хуваалцаж болно шүү. Тэр саналуудыг тань дэвтэртээ тэмдэглэж авах болно. Жеймс ах аа, хоёр долоо хоногийн дараа болох хуралд үүнийг авч хэлэлцэхээр оруулъя.

Хэлэлцэх ёстой асуудлуудын жагсаалтнаас харахад өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж хийхээр төлөвлөсөн хоёр гурван ажлын талаар одоо ярилцъя.

Беннион эгч: Бишоп оо, би Вүүдийн гэр бүлийнхэнд туслах ажлын биелэлтийг хянах үүрэгтэй байсан. Манай айлчлагч багш нар Вүүд эгчийнд очиж, сүнслэг захиас хуваалцсан.

Тэр үнэхээр сэтгэл татам эмэгтэй шүү. Вүүд эгч болон хүүхдүүд нь ариун ёслолын цуглаанд ирэхийг хүсдэг боловч нөхөр нь олон цагаар ажилладаг тиймээс ням гараг түүний хувьд гэр бүлтэйгээ хамт байх цорын ганц өдөр болохоор ням гарагт эхнэр хүүхдүүд нь түүнтэй хамт байхыг илүүд үздэг юм байна лээ гэж манай багш нар надад хэлсэн.

Ахлагч нарын чуулгын ерөнхийлөгч Весонское ах: Бишоп оо, гэрийн багш нар Вүүд ахынхантай уулзалт товлож чадаагүй. Гэхдээ манай тойргийн Кэлли ах Вүүд ахтай найз бөгөөд тэднийх хөршүүд юм байна лээ. Кэлли ах Вүүд ахыг Ахлагчдын чуулганы үйл ажиллагаанд урьсан бөгөөд Вүүд ах ирэхийг зөвшөөрсөн гэж Кэлли ах надад хэлсэн.

Кэлли ах бас надад хэлэхдээ Вүүд ах Сүмд дургүйдээ биш харин үргэлж хэт ажилтай байдаг гэсэн.

Бишоп Ричардс: Наадах чихь үнэхээр үнэтэй мэдээлэл байна даа. Бид гэрийн багшаар явахад онцгой анхаарал хүчин чармайлт гаргаж, Хүүхдийн хэсэг мөн адил хүүхдүүдийг нь үйл ажиллагаанд татан оролцуулах хэрэгтэй.

Весонское ах: Бишоп оо, гэрийн багш нар Вүүд ахад гэрт нь зааснаар тэрхүү сургаалын зарчмууд зүрх сэтгэлд нь гүнзгий нөлөөлж, Вүүд ах ажлаа бүхний түрүүнд тавьдагаа больж, Сүмд ирэх хүсэлтэй болох юм шиг санагдаж байна.

Бишоп Ричардс: Весонское ах аа, наадах чинь их сайхан санаа байна. Үүний төлөө танд би их талархаж байна. Ахлагчдын Чуулганы Ерөнхийлөгчийн хувьд таны хамгийн гол түлхүүр бол гэрийн багш нар, тэдний идэвх зүтгэл билээ. Баярлалаа.

Ингээд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө дахин нэг эргэж харъя. Мадсены гэр бүлийнхэнд өнгөрсөн долоо хоногт өвчин зовлон тохиолдсныг та бүхнээс нэлээд хэд нь мэдсэн байгаа. Мадсен эгч өвдөөд эмнэлэгт хэд хоног хэвтсэн байна лээ. Энэ гэр бүлийн талаар та бүхэн юу олж мэдэв?

Глаузер ах:Бишоп оо, Намайг Мадсен ахынхаар очиход Мадсен эгч эмнэлгээс гарчихсан байсан. Өвчин нь тийм ч их хүнд биш байсан гэнэ лээ. Мадсен эгч гэртээ гараад гэрийнхэнтэйгээ хамт, хүүхдүүд нь ч маш сайн байгаа. Тэгэхээр тэднийхэн буцаад хэвийн амьдралдаа орсон гэсэн үг.

Бишоп Ричардс: Сайн байна.

Жөүнс эгч: Би тэдний том хүүхдийг нь Хүүхдийн Хэсгийн үйл ажиллагаанд урихад тэр ирсэн тэгээд бусад хүүхдүүдтэй хамт цагийг үнэхээр сайхан өнгөрөөсөн.

Беннион эгч: Бид тэдний гэр бүлд халуун хоол бэлдэж аваачихад хүүхдүүд нь их баярлаж бас Мадсен эгч хоол хийх гэж санаа зоволтгүй болсон болохоор их баяртай байсан. Манай нэгдүгээр зөвлөх тэднийд айлчилсан. Бүх зүйлс сайн болно.

Бишоп Ричардс: Тэр чинь сайн мэдээ байна. Та бүхний саяын мэдээллүүдэд баярлалаа.

Одоо хэлэх асуудлын жагсаалтан дээр ярилцах хэд хэдэн зүйлс байгаа бөгөөд Жеймс ах бүгдийг нь тэмдэглэж байгаа. Эдгээр хэлэлцэх асуудлууд зарим хүмүүс, бас хэдэн гэр бүлийн тухай юм. Энэ ньурт жагсаал учраас бид бүгдийг нь өнөөдөр дуусгаж чадахгүй. Тиймээс Бишопын зөвлөлөөс нэн тэргүүнд ярилцах цөөхөн хүмүүсийн нэрсийг гаргасан юм.

Нэгдүгээрт Грийний гэр бүлийг дурдмаар байна. Тэдний гэр бүлтэй зургаан сарын турш ажилласны үр дүнд тэд сүүлийн дөрвөн долоо хоног Сүмд ирснийг хараад үнэхээр баяртай байна.

Грийн ах эгч хоёр сүмдээ дуудлага хүлээн авсан нь үнэхээр баярлууштай хэрэг. Тэр ч битгий хэл ярилцлага хичээлүүдийг авч эхэлсэн нь тэд Ариун сүмийн адислалууд болон эдгээр нь тэдний гэр бүлийн амьдралд хэрхэн тусалдаг талаар улам ихийг мэдэх хүсэлтэй байгаагийн шинж юм.

Маэда ах: Тэгвэл бишоп оо, эндээс харахад бид Грийний гэр бүлийг ням гарагийн ариун сүмд бэлтгэх хичээлд урих нь зүйтэй байх.

Бишоп Ричардс: Сайхан санаа байна. Дювалл ах аа, та Грийний гэр бүлийхнийг сайн таньдаг байхаа. Тэр хоёртой ярилцаж үзээд Ариун сүмд явахаар бэлтгэх ангийн хичээлд уривал ямар вэ?

Дьювал ах: Би дуртайяа тэдэнтэй ярилцана. Баярлалаа.

Весонское ах: Тэднийг гэр бүлээрээ ариун сүмд явахад бэлтгэхэд нь бид тэдэнтэй ойр дотно байх болно.

Бишоп Ричардс: Грийний гэр бүлийнхэн болон тэдний амьдралд үнэхээр сайхан нөлөө үзүүлж байгаад тойргийнхоо бүх хэсэг бүлгийн гишүүддээ талархаж байна. Маш их баярлалаа.

Дараагийн гэр бүл бол манай Сүмийн сонирхогч Аокигийн гэр бүл юм. Энэ долоо хоногийн эхээр намайг Тойргийн Номлолын удирдагч Смит ахтай ярихад ирэх ням гараг бол Аокигийнхан болон түүний гэрийнхний хувьд сүмд ирж буй анхны ням гараг болно гэсэн л дээ.

Смит ах: Тэднийг ирнэ гэж найдаж байгаа шүү, Бишоп оо.

Бишоп Ричардс: Сайн байна. Хэрвээ бид андуураагүй бол тэднийх Хүүхдийн Хэсгийн насны хоёр хүүхэд бас нэг хөвгүүнтэй …

Смит ах:Тэр хөвгүүн 14-тэй.

Бишоп Ричардс: Аароны санваарын багшийн насных юм байна.

Жөүнс эгч: Ирэх долоо хоногт тэдний хүүхдүүд Хүүхдийн Хэсэгт ирэх үү?

Смит ах: Би яг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тэд сүмд ирвэл Хүүхдийн Хэсгээс хэн нэг нь тэднийг анги уруу нь дагуулж явж танилцуулбал сайн байна.

Жөүнс эгч: За тэгье.

Бригс ах: Том хүү болон эцэг эхийг нь ч гэсэн тэгж угтвал яасан юм. Тойргийн зөвлөлийн гишүүд маань тэднийг сүмд ирэхэд нь угтаж очоод тэдэнтэй танилцвал яасан юм. Тэгснээр тэдэнд үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлнэ шүү дээ. Тэгэхээр хэн хэн хичээлд тэдэнтэй хамт суух вэ?

Смит ах: Бриггс ах аа, Брөүдбэнтийн гэр бүлийнхэн тэднийг номлогчидтой хамт гэртээ урьсан байна лээ. Өсөлтийн бүртгэлээс үзэхэд манай тойрогт зургаан сонирхогч одоогийн байдлаар номлогч нараас ярилцлага хичээл авахад нь хамт байлцах гэр бүл байхгүй байгаа юм. Дээд пристүүд болон ахлагч нарын чуулганаас тус бүрээс нь гурав гурван гэр бүлийг эдгээр сонирхогч нарт хичээл заалгахаар урьвал ямар вэ?

Бишоп Ричардс: Ах нараа, та бүхэн энэ урилгын талаар юу гэж бодож байна. Үүнийг бидний биелүүлэх ёстой нэг даалгавар гэж хүлээж авч байна уу?

ГлаузерГлаузер ах: Манай гэр бүл тэдгээр гэр бүлээс нэгийг нь авъя мөн би бидэнд туслах хоёр гэр бүл нэмж олъё.

Весонское ах: Бид ч гэсэн дуртайяа тусална.

Бишоп Ричардс: Смит ах аа номлогч нартай хамтарсан хурал дээрээ та энэ талаар номлогч нартай ярилцаж тохирох уу?

Смит ах: Тэгэлгүй яахав.

Бишоп Ричардс: Нээрээ та Бриггс ахад ямар ямар гэр бүлүүд үүрэг даалгавар авсныг хэлвэл бид тэдгээр гэр бүлүүдэд энэ уриалгыг дамжуулж тэднийг номлолын ажил хийх урам зориг өгч дэмжих болно. Тойргийн гишүүд бүгд оролцож хувь нэмрээ оруулсан үед тойрог үнэхээр хүчирхэг байдаг.

Дараагийнх нь саяхан баптисм хүртээд байгаа Гарсиагийн гэр бүл. Тэднийг манай тойргийн гишүүд болсонд бид үнэхээр баяртай байгаа билээ. Тэд манай тойргийн гишүүд болоод нэлээд хэдэн долоо хоног өнгөрсөн бөгөөд тэдний хувьд хэр их ахицтай ямархуу байгааг энэ Тойргийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх нь үнэтэй зүйл болох болов уу.

Жеймс ах: Тэдний гэр бүл манай тойрогт дажгүй сайн байгаа гэдгийг ойлгож байгаа боловч тэдэнтэй нөхөрлөж илүү дотно байх хэрэгтэй юм шиг санагдах юм.

Райс ах: Нээрэн бүртгэл дээрээс харахад тэдний гэр бүлд гэрийн багшаар хэнийг ч томилоогүй байна лээ.

Весонское ах: Яг үнэндээ бол Райс ах аа, сүмийн шинэ гишүүдэд дандаа сайн гэрийн багш томилдог уламжлалаараа би Гарсиагийн гэр бүлд хоёр хүчирхэг сүнслэг хүнийг гэрийн багшаар томилсон байгаа. Хурлын дараа би танд тэдний нэрийг өгье та тэгээд бүртгэлдээ нэмнэ биз дээ.

Жеймс ахын хэлсний адил тэдний гэр бүлийнхэн сүм дээр хүмүүсээс тусгаарлагдсан юм шиг байсныг харсан л даа. Тэднийхэн тойрогт найзуудтай болж амжаагүй байх шиг байна лээ.

Жөүнс эгч: Беннион эгч ээ, Гарсиа эгчийн айлчлах багш нараас гадна бас хоёр эгчийг Гарсиа эгчтэй дотносож найзууд болооч гэж асуувал ямар вэ гэж би бодлоо л доо. Тэгвэл тойргийнхоо гишүүдтэй илүү дотно болж дулаан уур амьсгалыг мэдрэх болно.

Беннион эгч: Наад санаа чинь надад үнэхээр таалагдаж байна. Бид шинэ гишүүдэд хайртай. Тиймээс Гарсиа эгчийг нөхөрсгөөр тэвэрч халуун дулаанаар хүлээн авахдаа баяртай байх болно. Ерөнхийлөгчийн зөвлөлийн хувиар бид хоёр буюу гурван эгчийг түүнтэй дотно танилцуулцан нөхөрлүүлж, тойргийн нэг хэсэг гэдгийг нь мэдрүүлэхэд тусалъя. Мөн Гарсиа эгчийг сүмийн бусад үйл ажиллагаанд урихыг нэг эгчид нь даалгана.

Бишоп Ричардс: Сайн байна.

Вебер ах: Тэдний хөвгүүд нь Санваартны цуглаанд ирж байгаа боловч өөр ямар ч үйл ажиллагаанд ирж үзээгүй байгаа. Тиймээс энэ долоо хоногт залуу эрэгтэйчүүд тэдэнд зориулж үйл ажиллагаа хийхээр төлөвлөсөн байгаа. Бид цэцэрлэгт хүрээлэн очиж хөл бөмбөг тоглоно. Биднийг урихад тэд ирнэ гэсэн болохоор бид баяртай байна.

Бишоп Ричардс: Наадах чинь маш сайхан санаа байна. Танд баярлалаа. Хэрвээ би зөв санаж байгаа бол Гарсиа ах машин засварын газар ажиллуулдаг байхаа? Засварын газрыг нь ашиглан Гарсиа ахыг залуу эрэгтэйчүүдтэй холбох арга байгаа болов уу гэж би бодож байна.

Вебер ах: Өө наадах чинь маш сайхан санаа байна. Магадгүй бид засварын газар нь “ажил мэргэжлийн үдэш”-ийг хийлгэх буюу түүгээр туслуулж болох байх. Нээрэн Залуу эрэгтэйчүүд маань түүний засварын газарт очиж Гарсиа ах гэр бүлээ тэтгэхийн тулд ямар ажил хийж машинуудыг хэрхэн засдагийг харж танилцаж болно шүү дээ.

Тодд эгч: Байзнаараа, Вебер ах аа энэнд охидыг мартаж болохгүй шүү. Бид залуу эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн хамтарсан үйл ажиллагаа зохиож тийшээ хамтдаа явбал ямар вэ? Дугуй солих гэх мэт машины талаар бага ч болов зүйл сурах нь охидод хэрэгтэй шүү дээ.

Вебер ах: Охид ч гэсэн энэ талаар мэдэх нь зөв шүү.

Весонское ах: Түүнэс гадна энэ сарын сүүлчээр болох Ахлагч нарын чуулгаас зохиох олон нийтийн үйл ажиллагаанд тэднийхнийг бүгдийг нь урихаа мартаж болохгүй.

Бишоп Ричардс: Баярлалаа.

Бриггс ах: Бишоп оо, Гарсиагийн гэр бүлийнхэнтэй танилцаж сайн мэддэг болсоны хувьд тэд үнэхээр сайхан гэр бүл бөгөөд тэд Тойргийн зөвлөлийн гишүүдийн тэдэнд үзүүлж буй дэмжлэг хайрыг мэдэрч дуудлагаа хүлээн авсан цагт сүмийн маш сайн хүчирхэг гишүүд болж чадна гэж хэлмээр байна.

Бишоп Ричардс: Баярлууштай үг байна. Райс ах саяын зүйлсийг тэмдэглэж авсан байгаа. Тиймээс хурлын дараа та бүхнийг өөрсдийнхөө тэмдэглэснийг Райс ахынхтай тулгахыг санал болгомоор байна. Учир нь хүмүүс маш олон сайхан санаа гаргасан мөн зарим хийх ёстой үүрэг даалгаврыг ч ярилцсан байгаа. Гаргасан санаануудынхаа хэрэгжилт биелэлтэнд анхаарч хяналт тавих нь чухал Дахин хэлэхэд эдгээр нь ерөнхий санаанууд гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс тус тусын удирдагчдын хурал дээр яаж Гарсиагийн гэр бүлийнхнийг энэ тойрогт халуун дулаан нөхөрсөг уур амьсгалыг мэдэрч найз нөхөр хөршөө хэмээх бидний сэтгэл, ариун сүнсийг мэдрэхэд нь туслах талаар хэлэлцсэнээрээ бид үүнийг хийж чадна. Тиймээ та бүхэнд их баярлалаа.

Одоо жагсаалтан дээр бидний идэвхжүүлж аврахаар хичээж байгаа хэдэн гэр бүлийн нэрс байгаа боловч бидэнд зөвхөн Янгийн гэр бүлийн талаар ярилцах цаг л байна. Би тэдний талаар бодлоо л доо. Жилийн өмнөхөн л тэдний гэр бүлийнхэн Ням гараг болгоныг алгасалгүй сүмдээ ирдэг байсан. Гэтэл одоо тэднийг аажим аажмаар үйл ажиллагаанд оролцох нь багасаж байна.

Хоёр гурван долоо хоногийн өмнө би Янг ахтай санаандгүй тааралдахдаа гэр бүлээ болон өөрийгөө сүмдээ эргээд илүү идэвхтэй болгох хүсэлтэй байгаа гэдгийг би мэдсэн юм. Тэр ч бүү хэл Ариун сүмийн адислалууд нь түүнийг сүмийн талаарх сайн сайхан мэдрэмжүүдийг нь сэргээж урам зориг өгөх зүйл байж болох юм гэдэг мэдрэмж надад төрсөн шүү. Тиймээс би энэ асуултыг асууя: Тойргийн зөвлөлийн хувьд Янг ах болон түүний гэр бүлийг буцаад сүмдээ ирэх талаар илүү таатай сэтгэгдэл төрүүлэхийн тулд бид яаж тусалж чадах вэ?

Жөүнс эгч: Тэдний хоёр хүүхэд нь Хүүхдийн Хэсэгт байдаг шүү дээ. Тэгэхээр Хүүхдийн Хэсгээрээ тэднийг сүмдээ буцаж ирэхэд нь туслахаар ямар нэгэн зүйл бодож олвол ямар вэ?

Тодд эгч: Үүнд би тусалж чадна . Би Янгийн гэр бүлийнхэнтэй их ойрхон амьдардаг. Тэд маш сайн хүмүүс байгаа юм. Хүүхдүүд нь намайг тэр хавийнх гэдгийг сайн мэддэг. Манайх тэднийхтэй ойрхон юм чинь би замаараа дайраад хүүхдүүдийг нь аваад явж болно.

Бишоп Ричардс: Тэр хоёр бяцхан охидоор бид ажиллагаагаа эхлэх нь миний хувьд зөв санаа байна. Харин миний ойлгосноор тэдний ахлах сургуульд явдаг хүүгийнх нь тухайд бол байдал тийм ч сайн биш байгаа юм байна.

Глаузер ах:Бишоп оо, манай нэгдүгээр зөвлөхийн хүү нь хичээлдээ үнэхээр сайн, сургуулийн шилдэг сурагчдын нэг байгаа юм. Тэр ч гэсэн энэ хүүд дуртайяа туслах байх.

Бишоп Ричардс: Маш сайн байна. Та энэ талаар яг юу хийхээр болсон тухайгаа дараагийн хурал дээр зөвлөлд танилцуулах уу?

Глаузер ах: Тэгье.

Бишоп Ричардс: Баярлалаа, Глаузер ах аа.

Маэда ах: Бишоп оо, хүүг Семинарын ангид урьсан эсэхийг мэдэж байгаа хүн байна уу?

Дювалл ах: Энийг би олж мэдье. Семинарт явах нь их чухал шүү.

Бишоп Ричардс: Зөв санаа байна.

Бэннион эгч: Би ч бас энэ тал дээр тусалъя. Хоёр долоо хоногийн дараа Нийгмийн Халамжийн Бүлгийн үйл ажиллагаатай. Би Янг эгчийг энэ үйл ажиллагаанд урьж гэрээр нь дайраад хамт явъя гэж бодож байна.

Манай нөхөр Янг ах хоёрыг хамт ажилладгийгг та мэддэг эсэхийг би сайн мэдэхгүй юм. Тэр хоёр үдийн цайны цагаараа сайн мэдээний талаар үнэхээр сайхан яриа өрнүүлсэн байна лээ. Жон, нөхөр маань Янг ахын номлолд байхдаа олж авсан судрын өргөн мэдлэгийг үнэхээр биширсэн. Янг ахад магадгүй үйлчлэх боломж хэрэгтэй ч байгаа юм бил үү. Багш ч юм уу.

Бишоп Ричардс: Ах нараа бишопын зөвлөлийн хувьд саяын ярьсан зүйлийг нэг бодож үзэх хэрэгтэй юм шиг. Янг ахаар хичээл заалгуулах санаа магадгүй энэ асуудлыг шийдэх гол арга байж болно шүү дээ. Тиймээс энэ талаар бодож үзээд, залбирч тунгаагаад тэгээд боломж гарахаар бишопын зөвлөлийн хувьд түүнийг дуудлагад томилъё. Та бүхэнд их баярлалаа.

Гэвч миний өмнө хэлсэнчлэн тус тусын бүлгийн удирдлагуудын хурал дээр хэдий чинээ асуудлуудыг ярилцаж хэлэлцэнэ Янгийн гэр бүлд туслах боломжуудыг төдий чинээгээр нь олох боломжтой болно. Бид сүнсийг эрэлхийлвэл Тэнгэрлэг Эцэг бидний зүрх сэтгэлд сүнсийг мэдрүүлж бид Янгийн гэр бүлийнхнийг эргээд сүмдээ бүрэн идэвхтэй болгож чадна гэдэгт итгэлтэй байна. Янг ах өөрөө яг ингэж гэрчлэлээ хуваалцахыг сонссон мэт гэрчлэл зүрх сэтгэлд минь байна.

За ингээд та бүхний бүгдийн тань хувь нэмэр идэвх зүтгэлд тань талархаж байна. Райс ах аа саяын бүх санаануудыг ирэх долоо хоногт бүгдэд нь тараах хэрэгтэй байна.

Райс ах: За тэгнэ ээ.

Бишоп Ричардс: Маш их баярлалаа. Бид өнөөдөр Тернэр эгчийн талаар ярилцахыг хүссэн юм. Айлчлагч багш нар нь Тернер эгчийнд очиж амьдарч байгаа жижиг байшинд нь засвар бараг хийгдээгүй тун муудсан байгааг мэдээлсэн. Тернер ахыг нас барсанаас хойш байшингаа арчилж авч явах нь түүнд их хэцүү байгааг бид ойлгож байна.

Та бүхний мэдэж байгаагаар ер нь бид ийм асуудлыг Тойргийн Халамжийн хороонд танилцуулдаг. Тиймээс ч Тернэр эгч өөрийнхөө нөхцөл байдлын талаар танилцуулж юу хийж болох талаар ярилцахыг зөвшөөрсөн юм. Та бүхэн ямар бодолтой байна вэ?

Тодд эгч: Миний бодлоор Залуу эмэгтэйчүүд энэ тал дээр сайн үйлчлэл үзүүлж чадах байх. Хэдхэн долоо хоногийн өмнө бид тойргийнхоо бас нэг эгчид байшинг нь цэвэрлэж будаж өгсөн. Тэгэхээр энэ удаад ч гэсэн бас бид тусалж чадна шүү. Үнэндээ Залуу эмэгтэйчүүд маань Тернер эгчтэй дотно танилцаж түүнд туслахдаа баяртай байх болно.

Вебер ах: Залуу Эрэгтэйчүүдийг оролцуулсан хамтарсан үйл ажиллагаа зохиож болох юм.

Тодд эгч: Хэрвээ та нар биднийг засварын газар уруу авч явахыг зөвшөөрвөл бид та нарыг бидэнтэй хамт зэрлэг зулгаахыг зөвшөөрнө.

Вебер ах: Тэгвэл тохирлоо шүү.

Бишоп Ричардс: За тэгвэл боллоо шив дээ. Сайн байна.

Миний бодлоор тэдний дээврээс нь ус гоожиж байгаа нь л Тернер эгчийн санааг хамгийн их зовоож байгаа.

Глаузер ах: Бишоп оо, Дээд санваартаны хэсгийнхэнд байшинг дээвэрлэх талаар мэддэг хүнбайгаа эсэхийг мэдэхгүй л байна. Гэхдээ би энэ талаар олж мэдээд танд мэдэгдэнэ.

Весонское ах: Ахлагчдын чуулгын Брукс ах бидэнд тусалж магадгүй. Бид түүнийг чуулгандаа илүү идэвхтэй байж санваарын үүрэг хариуцлагын талаар илүү сайн ойлгоход нь туслах замыг хайж байсан юм. Бусдад үйлчлэх нь энэ бүхнийг ойлгоход түүнд туслах байх.

Брукс ах хоёр гуравхан жилийн өмнө хүртэл мэргэжлийн төмөрчин байсан. Тэгээд миний мэдэхээр манай тойргийн хэдэн залуус түүнд хагас цагаар ажилладаг байсан юм. Би түүнээс бидэнд тусалж чадах эсэхийг асууя.

Бишоп Ричардс: Сайн байна, Тернэр эгчийн гэрийн багш нар нь Дээд санваартны хэсгээс томилогдсон учраас та үүнийг Глаузер ахтай зөвлөж хийх үү. Глаузер ах аа энэ даалгаврыг хүлээн аваад Тернэр эгч болон байшингийнх нь талаар юу хийж болох талаар бодож үзэх үү?

За тэгэхээр ингэе: Аль болохоор олон тойрог, анги бүлгүүдийг болон сайн дурын үйлчлэлд хамруулъя. Та энэ талаар төлөвлөгөө гаргаад Зөвлөлд авчирсны дараа юу хийх талаар шийдэцгээе.

Глаузер ах: Тийм ээ бид хоорондоо хамтарч хамтын хүчээр зохион байгуулах бодолтой байгаа. Тэгээддараагийн хурал дээр танд хариу өгье.

Бишоп Ричардс:Бишоп оо, Сэйерс эгч унаад хөлөө хугалчихсаныг та мэдсэн үү. Үнэхээр аймаар унасан гэсэн. Хэдийгээр гэрийнхэн ах дүү нь олуулаа гэр орных нь ажилд түүнд тусалж байгаа ч санваартан ах нар түүнд ариун ёслолыг аваачиж өгвөл их баярлана даа.

Бишоп Ричардс: Вебер ах та энэ даалгаврыг хүлээн авч, Сэйерс эгчид ариун ёслол хүртээлгэхээр хоёр залуу эрэгтэйг тэднийх уруу явуулах уу.

Вебер ах: За тэгье.

Бишоп Ричардс:Сайн байна.

Беннион эгч: Өө нээрээн, Бишоп оо хурлын дараа надад танд хэлэх хэдэн хувийн шинжтэй асуудал байна. Тантай хурлын дараа таван минут уулзаж болох уу?

Бишоп Ричардс: Тантай дуртайяа ярилцъя.

Беннион эгч: За Баярлалаа.

Бишоп Ричардс: Ах эгч нараа үүгээр өнөөдрийн хурлаа өндөрлөе. Та бүхэнд хоёр зүйлийг сануулмаар байна: Нэгдүгээрт бидний ярьсан зүйлийн нууцыг чандлан хадгалах ялангуяа эдгээр нь хувь хүн гэр бүлүүдтэй холбоотой учраас Тэнгэрлэг Эцэгийн маань хувьд эдгээр нь ариун нандин учир бидний энд ярьсан зүйлс маань ариун нандин хэвээр үлдэх ёстой.

Бишопын Зөвлөлийн хувьд би та бүхний тойрогтоо хийж байгаа бүх зүйлд, ярьж хэлж байгаа бүхэн, та бүхний хайр нээлттэй байдал болон тойргийнхоо гишүүдийн амьдрал дахь адислалуудад санаа тавьж байгаад талархлаа илэрхийлье.

Одоо Жеймс ах та бидэнд хаалтын залбирал хийж өгөх үү? Баярлалаа.