2023.05.18

Семинарын кредит авахад тавигдах шаардлагууд нь суралцагчдын Есүс Христэд хөрвөх хөрвөлтийг гүнзгийрүүлдэг.

Нэгэн залуу эрэгтэй судрын сургаалаас хуваалцаж байгаа нь

 


“Бидний хийх бүх зүйл Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд хөрвөх хөрвөлтийг гүнзгийрүүлдэг байх ёстой. Учир нь Тэр бол [суралцагчдын] бэрхшээл, асуултуудын хариулт юм” (Чад Х.Вэбб, “Сайн мэдээний элч”).


Семинарын кредит авахад тавигдах шаардлагуудыг Есүс Христ болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд суралцагчдаа гүн гүнзгий хөрвүүлэх өөрсдийн зорилгодоо илүү сайн нийцүүлэн шинэчлэн боловсруулсан. Суралцагч бүрийн сайн мэдээний талаарх ойлголт, амлалт, боломж, гэр бүлийн дэмжлэг харилцан адилгүй түвшинд байдаг учир энэхүү шинэчлэн боловсруулсан шаардлагууд нь тэдэнд одоогийн нөхцөл байдалд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн.

Семинарын шинэчилсэн шаардлагуудын тусламжтайгаар суралцагчид дор зааснаар судрын сонгогдсон хэсгүүдийг уншиж, бүлгийн суралцахуйн үнэлгээнд оролцож, семинарт тогтмол хамрагдана.

Түүнчлэн, багш нар суралцагчдыг судраас суралцах хувийн зорилго тавьж, түүнийгээ хянахад урамшуулах юм. Хувийн зорилгуудын жишээнд Ирээд, Намайг дага гарын авлагын бүлгүүд болон Мормоны Номын хэсгүүдийг унших даалгаврууд багтана. Энэ зорилгууд нь хувийн шинж чанартай учраас суралцагчид багшдаа тайлагнахгүй (мөн WISE програм дээр бүртгэхгүй) юм. Суралцагчид зорилгодоо хэрхэн хүрч байгаагаа mySeminary сайт дээр бүртгэх боломжтой.


“Энэ нь багш нараас илүү хувийн, хувь хүнд чиглэсэн анхаарлыг шаардах болно. Энэ та нарын ачааг нэмж байгаа ч гэсэн багш нарын баяр хөөртэйгөөр үүрэх ачаа байх ёстой. Учир нь тэдний хувийн тохинуулал нь ангидаа өгдөг зааврын нэгэн адил чухал юм. Хэн нэгэн чадаж байгаа бол багш нар тань бас чадна. Тэд бол гайхалтай юм” (Чад Х.Вэбб Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингаас эш татсан нь, “Сайн мэдээний элч”).


 

Бид хэзээ энэ өөрчлөлтийг хэрэгжүүлэх вэ?

Багш нар аа, эдгээр өөрчлөлтийг хэрэгжүүлэх цаг хугацааны талаар өөрсдийн удирдах ажилтан, зохицуулагчтай зөвлөлдөнө үү.

  • Дэлхийн хойд хагас: 2023 оны хичээлийн шинэ жилд шинэ системийн аргачлалыг ашиглана.
  • Дэлхийн өмнөд хагас: 2023 оны хичээлийн шинэ жилд уламжлалт эсвэл 2023 оны дунд үеэс шинэ системийн аргачлалыг ашиглана.

 

судрын шигтгээ зураг

Унших материалын шаардлагууд

Шинэ Семинарын судрын хэсгүүд нь тухайн хичээлийн судрын номын ойролцоогоор 60 хуудсыг багтаасан (уламжлал ёсоор хичээлийн улирал/семестер тутамд 30 хуудас). Гүнзгий, баялаг сургаалтайг нь харгалзан эдгээр хуудсыг сонгосон. Мөн судрын хэсгүүд нь хийгээгүй орхисон унших даалгавруудыг нөхөж хийх жишиг байх ёстой.

ӨМНӨХ ШААРДЛАГА: Улиралд хуанлийн хоногийн 75-аас доошгүй хувьд судраас уншина.
ШИНЭ ШААРДЛАГА: Хувийн зорилго тавихад урамшуулна. Зарим нэг хэсгээс сонгож уншуулах шаардлага орсон.

Уншлагаа WISE программ дээр бүртгэх нь

  • Тухайн улиралд сонгосон хэсгүүдийг уншиж дуусгасан суралцагчид: Суралцагчийн дуусгасан “бүх уншлагыг тэмдэглэ”.
  • Тухайн улиралд сонгосон хэсгүүдийг уншаагүй суралцагчид: 75-аас доош хувь гарсан уншлагын тайланг харуулна.
  • WISE программ дээр суралцагчийн зорилгыг бүртгэдэггүй гэдгийг санаарай.

 

Суралцахуйн үнэлгээ

2023 оны нэгдүгээр сард ИС шууд дамжуулсан нэвтрүүлгээр Вэбб ах “суралцахуйн үнэлгээ нь хувь хүний үнэлгээнээс бүлгийн хэлэлцүүлэг рүү шилжинэ” хэмээн зарласан. Үр дүнд нь багш нар 2024 онд дараах зүйлсийг хийх шаардлагатай:

[Хичээл дээр авах үнэлгээнд оролцох суралцагчид]
Нэгдүгээр улиралд Төгс эзэмших сургаал: Үнэлгээний хэлэлцүүлэг 1-ийг (эсвэл хоёрдугаар улиралд Хэлэлцүүлэг 2-ыг) ашиглана.

  • Эдгээр хэлэлцүүлэг нь үнэлгээг хамтын ажиллагаа маягаар хийх боломжийг олгодог.
  • Үнэлгээнд оролцсон бүх суралцагч кредит авна.

[Хичээлийн үеэрх үнэлгээнд оролцоогүй суралцагчид]
Нэгдүгээр улирлыг дуусгахын тулд Төгс эзэмших сургаал: Үнэлгээ 1-ийг (эсвэл хоёрдугаар улиралд Үнэлгээ 2-ыг) хийлгэнэ.

  • Нөхөж хийх үнэлгээг тэд ганцаарчлан эсвэл бусадтай мөн багштайгаа хамтарч гүйцэтгэх боломжтой.
  • Багш үнэлгээг хүлээн авсан үед кредит өгөгдөнө.

Бүлгийн суралцахуйн үнэлгээнд оролцсон мөн үнэлгээг нөхөж хийсэн суралцагчдад 100% оноог WISE програм дээр өгнө.

Судрын хичээл тус бүрд үнэлгээний хоёр хэлэлцүүлэг шаардлагатай (уламжлалт улирал/семестер бүрд нэг). Эдгээр хэлэлцүүлгийг төгс эзэмших сургаалаас судалсан хэсгүүдийг тодотгож өгөхөөр өөр хуваарийн дагуу (3 сар гэх мэт) явж буй хүмүүст зориулан өөрчлөх шаардлага гарч болно. Хэрхэн өөрчлөлт оруулах талаар асуулт байвал CES-Manuals@ChurchofJesusChrist.org гэсэн хаягаар э-мэйл бичнэ үү.

ХУУЧИН ШААРДЛАГА: Суралцахуйн үнэлгээний хичээлийг хамгийн багадаа 75%-ийн оноотой дүүргэнэ.
ШИНЭ ШААРДЛАГА: Төгс эзэмших сургаалд зориулсан суралцахуйн үнэлгээний багийн ажилд оролцоно.

Онлайнаар болон гэрээр судлах даалгаврууд

Онлайнаар болон гэрээр судлах даалгаврыг дараах шаардлагын дагуу хийж гүйцэтгэн, илгээнэ. Үүнд:

  • Онлайнаар суралцах суралцагчид: Үнэлгээг хийж гүйцээн, Canvas сайтаар илгээнэ.
  • Гэрээр суралцах суралцагчид: Үнэлгээг гэрийн багшийн чиглүүлснээр хийж гүйцэтгэн, илгээнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулан зохицуулалт хийх нь

Суралцахуйн үнэлгээний шалгалтад зохицуулалт хийх зорилго бол тусгай хэрэгцээ шаардлага, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эрүүл мэндтэй холбоотой асуудал бүхий суралцагчдыг үнэлгээний шалгалтад бусад суралцагчтай ижил түвшинд оролцуулахад оршино. Багш нар суралцагчдынхаа тусгай хэрэгцээ, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндтэй холбоотой асуудлуудад тохирсон зохицуулалтыг хийх ёстой. Дэлгэрэнгүй судлах.

2020, 2021, 2022 онуудын үнэлгээг нөхөж хийх хүсэлт гаргаж буй суралцагчид

Өмнөх онуудын үнэлгээг нөхөж хийх хүсэлт гаргаж буй суралцагчдад багш нар доор үзүүлсэн Судлах удирдамж болон Суралцахуйн үнэлгээний материалаас хуваалцаж болно. Үнэлгээг нөхөж хийхдээ тэд ганцаарчлан гүйцэтгэх эсвэл бусадтай хамтрах боломжтой. Багш үнэлгээг хүлээн авсан тохиолдолд кредит өгөх бөгөөд 100% гүйцэтгэсэн гэж тэмдэглэн авна.

Тэмдэглэл: Хариултын хуудас ашиглахыг хориглоно; уг хуудсыг боловсруулах ExcelSoft үйлчилгээг цаашид ашиглах боломжгүй болсон. 

Хуучин Гэрээ (2022)

Мормоны Ном (2020)

Сургаал ба Гэрээ (2021)

 

Ирц

Ирцийн шаардлага өөрчлөгдөөгүй. Кредитийг хамгийн багадаа 75%-ийн оролцоотой суралцагчдад олгоно. Семинарт хамрагдах нь суралцагчдыг Есүс Христийн насан туршийн шавь байх хичээл зүтгэлд нь адисалдаг.


“Институт, семинар нь гэр орноо итгэлийн дуган буюу—Есүс Христийн сайн мэдээг зааж, судалж, үүний дагуу амьдарч, хайрладаг газар болгон өөрчлөхөд тань туслах болно.… Институт, семинарыг төгсөх нь амьдралдаа хийж болох хамгийн чухал зүйлсэд амжилт гаргах чадварыг тань сайжруулах болно. Та жинхэнэ баяр хөөрийг олох болно!” (Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “A Personal Invitation to Participate in Seminary and Institute”).


Тэмдэглэл: Сургуулийн хичээлийн хуваарьт орсон семинарын ангийг шалтгаангүй тасалсан тохиолдолд хичээлийг нөхөж авсны дараа кредит олгоно.

 

Холбогдох эх сурвалжууд


Шашны институт, семинарын зорилго