Номлогчид тойрогт ирээд явдаг, харин та суурин байж шинэ гишүүд болон Сүмийн талаар сурч байгаа хүмүүсийг дэмжих боломжтой.
Тойргийн удирдагч нар эсвэл номлогчид танаас тэдэнтэй хамт сайн мэдээ сурч байгаа хэн нэгэн дээр очихыг хүсэж магадгүй. Та эдгээр шинэ найзуудад өөрийн ойлголт болон гэрчлэлээ хуваалцсанаар маш их дэмжлэг, урам зориг өгч чадна.
Та өмнө нь номлогчидтой цуг хичээлд орж байгаагүй бол бүү санаа зов! Та судар унших, эсвэл зааж байгаа сэдвээр өөрийн бодлоо хуваалцах зэргээр хэрхэн оролцохоо номлогчидтой урьдчилан ярьж төлөвлөж болно. Хамгийн чухал нь та өөрөөрөө байх явдал юм.
Бүрэн цагийн номлогчидтой уулзаж байгаа найзаа дэмжих хамгийн чухал аргын хэсэг нь хичээлээс гадуурх үе юм. Хүн бүрд найз хэрэгтэйг санаарай. Тийм найз нь байх зарим арга замыг оруулав. Үүнд: