Gospel Living
Зорилго: Ямар нэгэн шинэ зүйл судлах
18 Aug 2020 | 1 min унших
Зорилго
Чи шинэ зүйл сурахад бэлэн үү? Их Эзэн чамд бэлэг, ур чадваруудыг өгсөн бөгөөд чамд сурч мэдэх зүйл үргэлж байсаар байдаг.
Зорилгын санаа
- Чиний сонирхлыг татаж буй сэдвийн жагсаалтыг гаргаж эсвэл зургуудыг нь зур. Илүү ихийг мэдэхийг хүсэж буй нэг сэдвээ сонгоод, сэдвээ судлах төлөвлөгөө боловсруулан, судалж эхэл!
- Чиний сонирхож буй сэдвээр туршлага хуримтлуулсан хүнийг хайж олоорой. Тэр хүнээс дор хаяж нэг шинэ зүйл сур. Хэрэв чамд тусалж чадах хэн нэгнийг мэдэхгүй бол насанд хүрсэн хүнтэй хамтарч, сурахад чинь тусалж чадах онлайн видео бичлэгүүдийг хайж олоорой.
- Тухайн сэдвийн талаар сурч мэдсэн шинэ зүйлийнхээ жагсаалтыг гарга. Энэ мэдлэгээ хэрхэн ашиглаж болох талаар тэмдэглэл хөтөл. Жишээлбэл, хэрэв чи цаг агаар, үүл сонирхдог бол мэргэжлийн цаг уурч (цаг агаар судалдаг хүн) болоогүй байсан ч чиний мэдлэг хэр тус нэмэр болох вэ?
- Шинэ мэдлэгээ гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалц эсвэл сурсан мэдсэн зүйлээ бусдад заа.
Холбогдох эх сурвалж
- Mindy Leavitt, “50 Fun Things to Learn,” New Era, Sept. 2014, 8–11
- “Are You Learning Something New Every Day?” Self-Reliance Services, ChurchofJesusChrist.org