Gospel Living

Зорилго: Шинэ хоббитой бол

21 Aug 2020 | 1 min унших
Food

Зорилго

Талантын тухай сургаалт зүйрлэлд (Матай 25:14–30) ухаалаг зарц нар өөрсдөд нь өгсөн талантуудыг ашиглан өөр олон талант олдог. Өөртөө байгаа зүйл дээр үндэслэн шинэ хоббитой бол. Чи хөгжилтэй байж, шинэ зүйл сурна!

Зорилгын санаа

  • Судалж мэдмээр байгаа шинэ хоббины жагсаалтыг гаргаж эсвэл зургуудыг нь зур. Чи хэл эсвэл хөгжмийн зэмсэг тоглож сурахыг сонирхож байж магадгүй. Урлагийн талаар болон хаданд авирах, скэйтбордоор гулгах талаар мэдэж авах нь хөгжилтэй байж болох юм. Жагсаалтаасаа ямар нэгэн зүйл сонгож, хийх гээд үз.
  • Сонирхож буй хоббиныхоо талаар илүү ихийг сурч болох хичээл авах юм уу бүлэгт элс.
  • Шинэ хоббигоо ашиглан бусдад үйлчлэх арга замуудыг ол. Жишээ нь, юм нэхдэг бол хэн нэгэнд зориулж бэлэг болгон юм нэхэж өгч болно. Эсвэл чи модоор юм хийдэг бол хэн нэгэнд хэрэгтэй ямар нэгэн зүйл бүтээж болно. Хэрэв чиний хобби дуу хөгжим бол бусдад зориулан дуулж, хөгжим тоглож болно.
  • Одоо хийж байгаагаас чинь огт өөр хобби, үйл ажиллагааны жагсаалт гарга. Нэгийг нь сонгоод, эвгүй санагдаж, санаа зовж, сандарч байсан ч хийгээд үз! Чи тэгж байж л хөгжих болно.

Холбогдох эх сурвалж

    • “Боловсрол,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2011), 9-10
    • James E. Faust, “I Believe I Can, I Knew I Could,” Ensign or Liahona, Nov. 2002, 49-52
    • Бага Жон К.Пингрий, “Чамд зориулсан ажил надад буй,” Ensign, Nov. 2017, 32-35 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17-18.
    • “Volunteer Time and Talent,” ChurchofJesusChrist.org

    Холбоотой агуулга