Онлайн өргөлүүд—Нэгдсэн Улс

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо: 2016-03-15; 15:54

Цаашид тусламж хэрэгтэй бол бичиг хэргийн ажилтнууд 1-800-537-5932 утсаар Глобал үйлчлэлийн төвтэй холбоо барьж болно.

Эхлэх нь

Онлайн өргөл нь бишоптоо эсвэл салбарын ерөнхийлөгчдөө өргөлөө өгдөгтэй адил Сүмд хандив өргөх өөр нэгэн арга юм. Та онлайнаар Сүмд өргөл өргөхдөө өргөлийн түүх рүүгээ шууд орж, тайлангаа хэвлэж авах боломжтой.

Та ChurchofJesusChrist.org-оос залуурдан эсвэл ChurchofJesusChrist.org хуудасны баруун дээд талд байрлах Миний данс ба тойрог цэс рүү орж онлайн өргөлүүд программыг ашиглан аравны нэг болон бусад өргөлөө өгөх боломжтой. Эхлээд Миний данс ба тойрог, дараа нь Миний тойрог хэсгийн доор байрлах Өргөлүүд холбоосон дээр дар. Та систем рүү нэвтэрч орохын тулд бүртгэлийнхээ хэрэглэгчийн нэр, нууц үгийг ашиглах хэрэгтэй.

Дээш буцах

Өргөлийн үйл явц

1-р алхам: Өргөл өгөх (ChurchofJesusChrist.org)

Өргөл өгөхийн тулд хоосон талбар дээр дараад, цаасан өргөлийн маягт дээр бичдэгтэй адил өргөлийн мөнгөн дүнг оруулна. Жишээлбэл, “Аравны нэг” гэсний хажууд аравны нэгийнхээ мөнгөн дүнг оруул. Тодруулсан талбарт өгөх гэж байгаа өргөлийнхөө дүнг оруул. Энэ алхмыг өргөлийнхөө ангилал бүрд давтан хий. Дууссаныхаа дараа Дараагийн алхам гэсэн товчлуурыг дар.

Тойргийн номлогчийн санд өргөл өгөх

Номлогчид болон тэдний гэр бүл номлолын ажилд санхүүгийн тусламж үзүүлэхийн тулд золиос гаргадаг. Тэднээс номлолын ажилд тодорхой мөнгөн дүнгээр дэмжлэг үзүүлэхийг хүсдэг. Гэсэн ч тойргийн номлогчийн санд өгөх өргөл нь Сүмийн мэдэл, хяналтан доор хэвээр үлдэх бөгөөд аль нэгэн тодорхой номлогчид хуваарилж, төсөвлөхгүй. Эдгээр өргөлийг нэгтгэж, Номлогчийн ерөнхий сангаас мөнгөн дэмжлэг авдаггүй номлогчдод тэнцүү хуваарилан санхүүжүүлдэг.

Тойргийн номлогчийн санд өргөл өгөхийн тулд Номлогчийг сонгох дээр дарна уу.

  1. Доошоо унадаг цэсийн жагсаалтаас номлогчийн нэрийг сонгоно уу.
  2. Өргөлийнхөө мөнгөн дүнг сонгосон нэрийн тань хажууд байрлах тодруулсан талбайд бичнэ үү.

Өөр тойрог эсвэл салбарын Тойргийн номлогчийн санд өргөл өгөх

Өөр тойрог эсвэл салбарын Тойргийн номлогчийн санд өргөл өгөхийн тулд эхлээд Номлогчийг сонгох гэдэг дээр, дараа нь Өөр тойрог эсвэл салбарын номлогч дээр дар.

  1. Тойрог эсвэл салбарын дугаарыг оруулаад, Үргэлжлүүлэх дээр дарна уу. Тойрог эсвэл салбарын дугаар хэрэгтэй бол Тойрог эсвэл салбарын дугаарыг хэрхэн авах вэ? дээр дар.
  2. Доошоо унадаг цэсийн жагсаалтаас номлогчийн нэрийг сонгоно уу.
  3. Номлогчийн нэрийн хажуу дахь тодруулсан хоосон талбарт өгөх гэж байгаа өргөлийнхөө дүнг оруул.

Бусад өргөлийг тодорхойлох

Дараах таван өргөлийн ангиллаар (Мормоны Ном, Ариун сүмийн барилгын ажил, Тасралтгүй Боловсролын Сан, Ариун сүмийн тусламжийн сан эсвэл Санваар сэргээгдсэн газар) өргөл өгөхийн тулд Ангиллыг сонгох дээр дарна уу.

  1. Өргөл өгөх гэж байгаа ангилал дээрээ дарна уу.
  2. Өргөлийнхөө мөнгөн дүнг сонгосон ангиллын тань хажууд байрлах тодруулсан хоосон талбарт бичнэ үү.

2-р алхам: Банкны данс

Та онлайн өргөлийг анх удаа өгөхдөө банкныхаа дансыг нэмэх хэрэгтэй. Өргөлийг банкныхаа данснаас цахим дансны шилжүүлгээр (ЦДШ) хийнэ.

Банкны дансаа нэмэхийн тулд та дараах зүйлийг мэдэх ёстой. Үүнд:

  • Таны дансны төрөл (харилцах эсвэл хадгаламжийн)
  • Таны санхүүгийн байгууллагын роутинг дугаар
  • Таны санхүүгийн байгууллагын дансны дугаар

Та энэ мэдээллийг чекийнхээ доод хэсгээс харж болно эсвэл санхүүгийн байгууллагатайгаа холбогдон авч болно. Өргөл өгөх явцад банкны дансны мэдээллийг хаана бичих зааврыг танд өгнө.

Банкны данс нэмэх

  1. Дансны төрөл гэсэн доошоо унадаг цэсээс Харилцах эсвэл Хадгаламжийн гэснийг сонго.
  2. Дансаа нэрлэ гэсэн талбарт дансаа ялгаж танихад тань туслах банкны дансны нэрээ бич.
  3. Роутинг дугаар талбарт банкныхаа роутинг дугаарыг бич. Энэ нь чекийн доод талд, дансны тань дугаарын зүүн гар талд байрлах есөн оронтой дугаар болно.
  4. Дансны дугаар талбарт дансныхаа дугаарыг бич. Таны дансны дугаар чекийн тань доод талд байрладаг.
  5. Баталгаажуулахын тулд дансныхаа дугаарыг дахин оруулна уу.
  6. Хэрэв та энэ дансыг өгөгдмөл банкны данс болгохыг хүсвэл Үүнийг миний өгөгдмөл данс болго гэсэн дөрвөлжинг чагтална уу.
  7. Баталгаажуулан, зөвшөөрөх хэсэг дэх зүйлийг уншаад, банкны данснаасаа цахим шилжүүлэг хийх зөвшөөрөл олгон дөрвөлжинг чагтална уу.
  8. Хадгалах дээр дар. Та Дансыг сонгох дэлгэц рүү буцаж очно. Ашиглах гэж байгаа дансаа сонгосныхоо дараа Дараагийн алхам дээр дар.

3-р алхам: Нягталж үзээд, илгээх

Та энэ дэлгэцэн дээр өргөлөө шилжүүлэхийн өмнө өргөл, банкны дансны мэдээллээ шалган, өөрчилж болно.

Маягт дээрх мэдээллийг өөрчлөх

Өргөлөө өөрчлөхийн Аравны нэг ба бусад өргөл гэсний хажууд байрлах Засвар оруулах дээр дар.

Өргөлийн маягтан дээрээ хүссэн өөрчлөлтөө оруулаад, Хадгалах дээр дар.

Банкны дансаа өөрчлөх

Тухайн өргөлийн банкны дансыг өөрчлөхийн тулд Банкны данс гэсний хажууд байрлах Засвар оруулах дээр дар. Шинэ дансыг нэмээд, Хадгалах эсвэл нэгээс олон данс оруулсан бол та өөр дансыг сонгоод, Дараагийн алхам дээр дар.

Илгээх

Өргөл болон банкны дансны тань мэдээлэл үнэн зөв болохыг баталгаажуулсныхаа дараа Илгээх дээр дарж өргөлийг хийнэ.

Баримтыг хэвлэх

Илгээснийхээ дараа та өргөлийнхөө баримтыг хэвлэж авч болно. Хэвлэж авахын тулд Баримтыг хэвлэх дээр дар. Боллоо дээр дарж дуусгавар болгоно.

Дээш буцах

Өргөлийн түүх (ChurchofJesusChrist.org)

Энэ хуудас одоо байгаа тойрог, салбарт болон өмнө явж байсан бүх тойрог, салбарт өгсөн бүх өргөлөө харах боломжийг танд олгоно. Та өргөлөө тодорхой хамрах хугацаагаар эсвэл аравны нэг, мацгийн өргөл эсвэл тойргийн номлогчийн сан гэх мэт ангиллаар үзэж болно.

Хураангуйлж харах

Та хураангуйлж харах хэсгээс энэ жилийн болон өмнөх жилийнхээ өргөлийг харж эсвэл хүссэн хамрах хугацаагаа оруулан харж, хэвлэн авч болно. Жагсаалтаас дараах зүйлийг харж болно. Үүнд:

  • Өргөл өгсөн огноо
  • Өргөлийн эх сурвалж:
    • Тойрог эсвэл салбартаа өгсөн өргөл
    • Сүмийн удирдах газарт өгсөн өргөл
    • Бэлнээр өгсөн өргөл
    • Онлайн өргөл
  • Таны өргөлийн статус:
    • Боловсруулж байна—Таны өргөлийг бүртгэсэн ба санхүүгийн байгууллагад төлбөр хийгдэхийг хүлээж байна.
    • Хаагдсан—Таны өргөлийг хүлээн авч, бүртгэсэн бөгөөд одоо хаагдсан.
    • Буцаагдсан—Таны өргөлийн мөнгөн дүн хүрэлцэхгүй байсан эсвэл өөр бусад шалтгаанаар буцаасан.
  • Өргөлийн дүн

Ангиллыг харах

Ангиллыг харах хэсгээс та энэ жилийн болон өмнөх жилийнхээ өргөлийг ангилал тус бүрээр харж, эсвэл хүссэн хамрах хугацаагаа оруулан харж, хэвлэх боломжтой. Жагсаалтаас дараах зүйлийг харж болно. Үүнд:

  • Сонгосон хугацаанд хийсэн өргөлийн ангиллууд
  • Тухайн хугацаанд ангилал бүрээр хийсэн өргөлийн мөнгөн дүн. Жишээлбэл: Та жилийн эхнээс хийсэн аравны нэг болон мацгийн өргөлийнхөө нийт дүнг харж, хэвлэж авах боломжтой.

Хамрах хугацаа

Та дараах алхмуудыг хийж, хамрах хугацааг сонгож болно.

  1. “Хамрах хугацааг сонгох” гэсний доорх Хүссэн хугацаа гэдгийг сонго.
  2. Хүссэн он, сар, өдрийг Хэднээс талбар дахь доошоо унасан жагсаалтаас сонго.
  3. Хүссэн он, сар, өдрийг Хэдэн хүртэл талбар дахь доошоо унасан жагсаалтаас сонго.

Аливаа өргөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харъя гэвэл жагсаалтад байгаа өргөл дээр дар. Өргөлийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй хамт танил шар хуудас гарч ирнэ.

Дээш буцах

Хандивлагчийн тайлан (ChurchofJesusChrist.org)

Та өөрийн бүсэд хэрэглэгдэж байгаа хандивлагчийн тайланг харж, хэвлэн авч болно.

Албан ёсны татварын тайлан

Албан ёсны татварын тайлан гэдэг нь татварыг буцаан авахаар бэлдэж байхдаа ашиглах татварын хүчинтэй тайлан юм. Түүнээс гадна алга болгосон өмнөх жилүүдийн тайланг үүсгэн гаргах боломжтой. Тайланг хэвлэхийн тулд:

  1. Албан ёсны татварын тайлан дээр дар.
  2. Улсыг сонго (та өргөлөө зөвхөн нэг улсад хийсэн бол сонгох хэрэггүй).
  3. Доош унасан жагсаалтаас Огноог сонгох гэдгийг сонго.
  4. Тайланг үүсгэх гэдгийг дар.
  5. Үүссэн тайлангаас хэвлэхийг хүссэн тайлангаа сонго.

Өргөлийн тайлан

Өргөлийн тайланд улс орон, мөнгөн тэмдэгт, нэгж, өргөлийн ангилал зэргээс хамаарахгүйгээр сонгосон хугацаанд хийсэн бүх өргөл орно. Та энэ жилийн болон өмнөх жилийн тайланг хэвлэж эсвэл хүссэн огноогоо сонгож болно. Тайланг хэвлэхийн тулд:

  1. Өргөлийн тайлан дээр дар.
  2. Тайлангийн сонголтоос Энэ жил эсвэл өмнөх жил эсвэл Хүссэн огноог сонгож, хамрах хугацааг оруулна.
  3. Тайланг үүсгэх дээр дар.
  4. Үүссэн тайлангаас хэвлэхийг хүссэн тайлангаа сонго.
  5. Тайланг хэвлэхийн тулд Хэвлэх дээр дар. Таны хэвлэх сонголт браузераас болон принтерээс шалтгаална.

Хамрах хугацаа

Та дараах алхмуудыг хийж, хамрах хугацааг сонгож болно.

  1. Тайлангийн сонголт доорх Хүссэн хугацааг сонго.
  2. Хүссэн он, сар, өдрийг Хэднээс талбар дахь доошоо унасан жагсаалтаас сонго.
  3. Хүссэн он, сар, өдрийг Хэдэн хүртэл талбар дахь доошоо унасан жагсаалтаас сонго.

Үүссэн тайлангууд

Та өөрийн үүсгэсэн эсвэл танд амар байлгах үүднээс Сүмээс урьдчилан үүсгэсэн тайланг сонгож болно. Үүсгэсэн тайланг харж, хэвлэхийн тулд тайлангийн нэр дээр, дараа нь Хэвлэх дээр дар. Тайланг PDF хэлбэрээр браузерынхаа хэвлэх үйлдлийг ашиглан хэвлэнэ.

Дээш буцах

Тохиргоо

Тохиргооноос та өөрийн нэр, гишүүнчлэлийн бүртгэлийн дугаар, э-мэйл хаяг болон хувийн бусад мэдээллийг харах боломжтой. Та энд э-мэйл мэдэгдлийн тохиргоог өөрчилж, банкны дансныхаа мэдээллийг нэмж эсвэл хасаж, эхнэр, нөхрийн тань нэр өргөлийн маягт, хандивлагчийн тайлан дээр гарч ирэх эсэх, өөрийн нэрээр хийсэн өргөлийг эхнэр/нөхөртөө харах боломж олгох, санхүүгийн тайлангуудыг тойрогтоо хэвлэх хэрэгтэй эсэхээ шийдэж болно.

Хандивлагчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Хандивлагчийн дэлгэрэнгүй мэдээлэл хэсэгт таны нэр, хаяг, тойрог эсвэл салбар, гишүүнчлэлийн бүртгэлийн дугаар, э-мэйл хаяг зэргийг харуулна. Та нэр, хаяг эсвэл харьяа гадас, дүүрэг, тойрог, салбараа өөрчлөх бол тойрог, салбарынхаа бичиг хэргийн ажилтантай холбогдоно уу. Та өөрийн э-мэйл хаяг, хүссэн хэл зэргийг бүртгэлээрээ дамжуулан өөрчилж болно.

Лавлах хэсэг

Лавлах хэсэгт та эхнэр, нөхрийнхөө нэрийг өргөлийн маягт, хандивлагчийн тайлан дээр гаргах эсэхээ сонгож, өргөлийг эхнэр/нөхөртөө харах боломж олгох, санхүүгийн тайлангуудаа өөртөө эсвэл тойрогтоо хэвлэн авах боломжтой.

Эхнэр, нөхрийнхөө нэрийг өргөлийн маягт, хандивлагчийн тайлан зэрэгт нэмэх бол:

  1. Эхнэр, нөхрийнхөө нэрийг харуулах гэсэн чагтлах дөрвөлжин дээр дар.
  2. Өргөл өргөхөөр буцах дээр дар. Та энэ сонголтыг зөвхөн өргөлийн маягтан дээрх өөрийн нэрийн хажууд байрлах тусламж (?) тэмдэг дээр даран энэ дэлгэц рүү орсон тохиолдолд ашиглах боломжтой. Үгүй бол та зүүн гар талд байрлах цэсийн сонголтуудаас нэгийг сонгож Тохиргоо хэсгээс гарна.

(Тайлбар: Хэдийгээр таны эхнэр, нөхрийн нэр хандивын хуудас болон тайлангууд дээр харагдах боловч өргөлүүд нь хувь хүний гишүүнчлэлийн бүртгэлийн дугаараар бүртгэгдэнэ.)

Эхнэр, нөхөртөө өргөлөө харах зөвшөөрөл олгохын тулд:

  1. Лавлах дөрвөлжин дэх Эхнэр, нөхөртөө өргөлөө харуулах гэдгийн чагтлах дөрвөлжин дээр дар.
  2. Өргөл өргөхөөр буцах дээр дар. Та энэ сонголтыг зөвхөн өргөлийн маягтан дээрх өөрийн нэрийн хажууд байрлах тусламж (?) тэмдэг дээр даран энэ дэлгэц рүү орсон тохиолдолд ашиглах боломжтой. Эсвэл Тохиргоо цэсээс гарахын тулд зүүн талд байрлах цэсээс аль нэгийг сонгоно уу.

Энэ сонголтыг хийх нь эхнэр/нөхөр тань Өргөлийн хуудас руу нэвтрэн орж, өргөлийг тань харахаас гадна эхнэр, нөхрийн аль алиных нь хандивлагчийн тайланг үүсгэх боломж олгоно.

Та өөрийн өргөлийн тайланг хэвлэх бол Миний санхүүгийн тайланг тойргоос хэвлэх шаардлагагүй гэсэн дөрвөлжинг чагтал. Та дөрвөлжинг чагтлахгүй бол:

  • Танай тойрог аравны нэгийн тайлан хэлэлцүүлгээс өмнө жилийн тайланг тань хэвлэж өгнө.
  • Тойргоос тань жилийн эсвэл албан ёсны татварын тайланг хэвлэж, нэгдүгээр сард танд өгнө.

Өргөлийн сайт руу орох бүрдээ тавтай морилно уу гэсэн дэлгэцийг харахын тулд Онлайн өргөл рүү орох үед тавтай морилно уу дэлгэцийг харуулах гэдгийн чагтлах дөрвөлжин дээр дар.

Банкны данснууд

Өргөлийн данс

Өргөлийн данс хэсэгт хамгийн эхлээд нэмж оруулсан данс өгөгдмөл данс болдог. Та банкны дансуудыг нэмж, олон данстай бол аль нэгийг нь өгөгдмөл болгон сонгож, хасаж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу. 

Нөхөн төлбөрийн данснууд

Гишүүд тойрог, гадасны нөхөн төлбөрийг цахим дансны шилжүүлгээр (ЦДШ) авах боломжтой. Гишүүн нөхөн төлбөрийг хүлээн авах банкны нэг данс нэмж болно. Банкны дансыг ямар ч үед өөрчилж эсвэл хасаж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.

Мэдэгдэл авах сонголт

Мэдэгдэл авах сонголт хэсэг э-мэйл хаягийг тань харуулж, танд шинэчлэлт ба ерөнхий мэдээлэлтэй мэдэгдлүүдийг хүлээн авах боломж олгоно. ҮҮнд:

  • Онлайн өргөлийг Сүмд илгээх үед
  • Онлайн өргөл Сүмийн өргөлийн бүртгэлд бүртгэгдэх үед
  • Шинэчлэлт болон ерөнхий мэдээлэл өгөхөөр

Дээш буцах

Ерөнхий асуултын хариу

Өргөл хэд хоногийн дараа миний банкны данснаас хасагдах вэ?

Мөнгийг таны банкны данснаас цахим дансны шилжүүлгээр (ЦДШ) татаж авах болно. Аль өдөр өргөл илгээснээс тань шалтгаалан мөнгийг таны данснаас 1-3 хоногийн дотор татаж авна. Банкны амралтын өдрүүд данснаас тань татаж авах хугацаанд бас нөлөөлж болно. Дансандаа хангалттай мөнгөтэй байхад анхаар. Үгүй бол өргөл буцаагдана.

Би өөр тойргийн номлогчийн санд өргөл өргөж болох уу?

Болно. Та өөр тойрог, салбарын номлогчийн санд өргөл өргөж болох ч, тухайн тойрог, салбарын нэгжийн дугаарыг мэддэг байх ёстой. Өргөл өргөх рүү орж, эхлээд Номлогчийг сонгох, дараа нь Өөр тойрог эсвэл салбарын номлогч дээр дар. (Тайлбар: Одоогийн байдлаар та зөвхөн өргөл өгдөг улсынхаа тойрог, салбарт л өргөл өгөх боломжтой.)

Тойрог эсвэл салбарын дугаарыг оруулаад, Үргэлжлүүлэх дээр дар. Тойрог эсвэл салбарын дугаар хэрэгтэй бол Тойрог эсвэл салбарын дугаарыг хэрхэн авах вэ? дээр дар.

Доошоо унадаг жагсаалтаас номлогчийн нэрийг сонгож, өргөл өгөх мөнгөн дүнгээ оруул.

Хэрэв би мацгийн өргөлөө онлайн өргөл хэлбэрээр хийвэл өргөлийг маань манай тойрог, салбар дахь хэрэгцээтэй хүмүүст туслахад ашиглах уу?

Ашиглана. Таны онлайн өргөлд бишопын эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнд өгдөгтэй адил хандана.

Би онлайн өргөл өгөхдөө кредит эсвэл дебит карт ашиглаж болох уу?

Болохгүй. Бүх онлайн өргөлийг таны харилцах эсвэл хадгаламжийн данснаас цахим дансны шилжүүлгээр (ЦДШ) хийх шаардлагатай.

Роутинг болон транзит дугаар гэж юу вэ?

Роутинг болон транзит дугаар (ихэвчлэн роутинг дугаар гэгддэг) бол банк бүрд оноогдсон дугаар бөгөөд банк хооронд мөнгийг шилжүүлэх боломж олгодог. Энэ нь таны чекийн зүүн доод хэсэгт, 2 тэмдгийн дунд байрлах 9 оронтой тоо юм. Тухайлбал: 

Онлайн өргөлийг боловсруулахад банк надаас шимтгэл авах уу?

Ерөнхийдөө цахим дансны шилжүүлэг (ЦДШ) нь төлбөргүй байдаг. Гэхдээ та санхүүгийн байгууллагаасаа асуун лавлаж болно.

Яагаад эхнэр, нөхрийн маань нэр өргөлийн маягтан дээр гарч ирэхгүй байна вэ?

Өргөл нь нэг гишүүнчлэлийн бүртгэлийн дугаартай холбоотой байдаг. Тэдгээр нь зөвхөн онлайн өргөл хийсэн гишүүний дансанд бүртгэгдсэн. Тэд эхнэр, нөхрийн дансанд гарч ирэхгүй. Гэхдээ та эхнэр, нөхрийнхөө нэрийг өргөлийн маягт, хандивлагчийн тайланд оруулж болно. Лавлагаа доорх Тохиргоо руу ороод, Эхнэр, нөхрийн нэрийг харуул гэдгийн чагтлах дөрвөлжин дээр дар. Хэдийгээр таны эхнэр, нөхрийн нэр хандивын хуудас, тайлангууд зэрэгт харагдах боловч хувь хүний гишүүнчлэлийн бүртгэлийн дугаараар бүртгэгдэнэ. Эхнэр, нөхөр тань нас барсан бол тойргийнхоо эсвэл санхүүгийн бичиг хэргийн ажилтантай холбогдож, эхнэр, нөхрийнхөө хандивлагчийн тайланг хэвлүүлнэ. Энэ тохиолдолд та хандивлагчийн эхнэр, нөхөр гэж гарч ирнэ. Таны тойргийн болон санхүүгийн бичиг хэргийн ажилтан эхнэр, нөхрийн тань Албан ёсны татварын тайланг 1-р сард гаргаж өгч болно.

Яагаад Өргөлүүд хуудас руу ороход эхнэр, нөхрийнхөө өргөлийг харж болохгүй байна вэ?

Хууль эрх зүйн зорилгоор болон хувь хүний мэдээллийг хадгалах үүднээс өргөлийг хувь хүний гишүүнчлэлийн бүртгэлд бүртгэдэг. Гэхдээ эхнэр, нөхөр тань танд өөрийн өргөлийг харах эрх олгох боломжтой. Эхнэр, нөхөртөө өргөлийг харах зөвшөөрөл олгохын тулд Тохиргоо дээр дар. Лавлагаа хэсэг дээрх Эхнэр, нөхөрт өргөлийг харах боломж олгох гэсэн дөрвөлжинг чагтал.

Миний хүү хадгаламжийн данснаасаа онлайн өргөл өгөх гэсэн юм. Онлайн өргөл өгөх хамгийн бага мөнгөн дүн тогтоогдсон байдаг уу?

Тийм. Одоогийн байдлаар онлайнаар өргөл өгөхөд таны өргөл $1.00-аас дээш байх хэрэгтэй.

Сүмийн журмын дагуу манай тойрогт Залуу эмэгтэйчүүд эсвэл Скаутын зугаалгын үйл ажиллагаанд зориулан хандив цуглуулах үйл ажиллагаа хийж магадгүй. Энэ мөнгийг онлайнаар хийж болох уу?

Болохгүй. Хандив цуглуулах үйл ажиллагаагаар өгсөн хандив нь өргөл биш бөгөөд тэдгээрийг эд зүйлс, үйлчилгээний төлбөр гэж үздэг ба онлайнаар хийх боломжгүй. Тэдгээр нь Халамжийн нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх гар урлалын төслийн зардалтай адил юм. Тэдгээрийг өөрсдийн тойрог, салбараар дамжуулан хийвэл зохино.

Би өмнөх өргөлүүдээ шалгаад, алдаа хийснээ олж харсан бөгөөд хийх гэж байсан өргөлөө Аравны нэгийн оронд Мацгийн өргөл ангилалд тавьсан байна. Би аль хэдийн хийчихсэн өргөлөө өөрчилж болох уу?

Болохгүй. Аль хэдийн хийгдсэн өргөлийг өөрчлөх боломжгүй. Гэхдээ та өргөлийнхөө хуулбарыг хэвлэж аваад, тойрог, салбарынхаа бичиг хэргийн ажилтанд өгч, тойрог, салбарын компьютер дээр тухайн өргөлийн ангиллыг өөрчлөхийг түүнээс хүсэж болно.

Би өргөлөө буцааж авмаар байна. Би үүнийг хэрхэн буцаан авч болох вэ?

Өргөлийг сайн дурын үндсэн дээр өгдөг учраас буцааж олгох боломжгүй.

Онлайн өргөл, банкны төлбөр хоёр юугаараа ялгаатай вэ?

Онлайн өргөл нь онлайн өргөлийн маягтан дээрх ангилалд тавьснаар тань өргөлийг таны банкны данснаас шууд хүлээн авах боломжийг Сүмд олгодог. Энэ сонголт нь илүү олон ангиллаас сонгох боломжийг олгодог. Сүмийн удирдах газарт шууд төлбөр хийхэд та өөрийн банкны программыг ашиглан, өргөлийн ерөнхий ангиллуудаас нэгийг нь сонгохын тулд тодорхой хүлээн авагчийг оруулах хэрэгтэй. Үүнд мөн гишүүнчлэлийн бүртгэлийн дугаараа шивж оруулах шаардлагатай. Энэ нь алдаа гарах магадлалыг ихэсгэдэг. Сүмд өргөл өгөхдөө ашиглах хамгийн зөв цахим арга бол онлайн өргөлийг ашиглах явдал юм.

Хэрэв би 12-р сарын 31-нд онлайн өргөл хийсэн бол миний өргөлийг өргөлийн тайланд хэзээ албан ёсоор нэмж оруулах вэ?

Онлайн өргөл нь өргөлийг илгээсэн огноогоор бүртгэгддэг. Бүх цаг, огноо Хойд Америкийн уулын зуны цагаар бүртгэгддэг. Жишээлбэл, хэрэв өргөлийг 12-р сарын 31-нд уулын зуны цагаар 23:45-д илгээсэн бол өргөлийг дараагийн ажлын өдөр болтол боловсруулахгүй ч 12-р сарын 31 гэж бүртгэнэ.

Яагаад би энэ системийг ашиглан өргөлийг тогтмол хийгддэг болгож болохгүй байгаа юм бэ?

Онлайн өргөлийг тогтмол хийгддэг болгон оруулах боломжгүй. Гэхдээ та өмнөх өргөлөө сонгоод, энэ өргөлийг дахин ашиглах гэсэн товчлуур дээр дарж, яг адилхан мөнгөн дүнтэй өргөлийг хурдан хийх боломжтой.

Надад өөрийн өгсөн нэг өргөлийн талаар асуух зүйл байна. Би хаанаас туслалцаа авч болох вэ?

Та ихэнх асуултынхаа хариултыг Тусламж хуудасны Ерөнхий асуултын хариулт хэсгээс харж эсвэл тойрог, салбарынхаа бичиг хэргийн ажилтантай ярилцсанаар авч болно.

Өөр тойрог, салбарын номлогчийн санд өргөл өргөхөд яагаад нэгжийн дугаартай байх хэрэгтэй вэ?

Хувийн мэдээллийн нууцлалын асуудлын улмаас өөр тойрог, салбарын номлогчийн санд өргөл өргөхөд нэгжийн дугаарыг ашиглахыг шаарддаг.

Онлайнаар өргөл өгөхийн тулд хамгийн багадаа хэдэн настай байх ёстой вэ?

Та системийг ашиглахын тулд 13 эсвэл түүнээс дээш настай байх ёстой.

Би сая өргөлийн хүсэлтээ илгээсэн бөгөөд алдаа гаргаснаа олж харлаа. Би өргөлийн хүсэлтээ хэрхэн цуцалж болох вэ?

Сүмээс өргөлийг тань боловсруулаагүй л байвал та өөрийн өргөлийн хүсэлтийг цуцлах боломжтой. Та өргөлийн хүсэлтээ хэд хэдэн аргаар цуцалж болно: “Боловсруулж байна” гэсэн статустай өргөлийн хажуу талд байрлах “x” гэсэн шигтгээ зураг дээр дарж эсвэл өргөл дээр дарж, шар маягт руу ороод, маягтын доод талд байрлах Өргөлийн хүсэлтийг цуцлах дээр дарж болно. Өргөлийн хүсэлт цуцлагдаж, системээс хасагдана.

Өргөлүүд хуудас руу анх удаа орж үзэхэд миний ямар ч өргөл харагдахгүй байна. Хаана байгаа юм бол?

Бүртгэлийнхээ хэрэглэгчийн нэр, нууц үгийг ашиглан өргөлийн хуудас руу нэвтрэн ор. Гишүүнчлэл гэсэн сонголтыг дараад, зааврыг дагаж гишүүнчлэлийн бүртгэлийн дугаараа бүртгэлтэйгээ холбо. Түүнээс гадна та тойргийнхоо бичиг хэргийн ажилтантай хамт өргөлүүдийг бүртгэхдээ эхнэр, нөхөр гэх мэт өөр хандивлагчийг сонгосон эсэхийг шалгаж болно.

Би өөрийн аравны нэгийн болон бусад өргөлөө хаанаас өгч болох вэ?

Та donations.ChurchofJesusChrist.org руу шууд орж эсвэл ChurchofJesusChrist.org руу ороод, хуудасны баруун дээд талд байрлах Миний данс ба тойрог гэсэн дээр дараад, дараа нь Миний тойрог хэсгийн доор байрлах Өргөлүүд холбоосон дээр дар.

Би аюулгүй байдалд санаа зовж байна. Онлайнаар өргөл өгөхөд миний мэдээлэл аюулгүй юу?

Аюулгүй. Онлайн өргөлийн системийг хамгийн орчин үеийн шифрлэх технологи, үйл явцыг ашиглан бүтээсэн болно. Энэ нь мөн аюулгүй байдлын олон аудитаар орсон бөгөөд аюулгүй байдлыг хангахын тулд тогтмол хянадаг. Сүм нь мөн онлайн хандивлагчдын банкны ямар ч нууц мэдээллийг хадгалдаггүй. Эдгээр нууц өгөгдлийг хамтран ажилладаг итгэлтэй банк хадгалдаг бөгөөд уг байгууллага нь мөн л хамгийн орчин үеийн шифрлэх технологийг ашигладаг. Хамгийн сүүлийн үеийн шинэчлэлтийн давуу талыг ашиглахын тулд хамгийн орчин үеийн вэб хөтчийг ашиглана уу.

Яагаад тойргийн номлогчийн сангийн доошоо унадаг жагсаалтад гэртээ олон сарын өмнө эргэж ирсэн номлогчид байгаа юм бэ?

Энэ талаар тойрог, салбарынхаа бичиг хэргийн ажилтанд мэдэгдэнэ үү. Тэр зохих арга хэмжээг авна. 

Би өргөлдөө тайлбар юм уу санамж нэмж болох уу?

Тийм ээ, та шинэ эсвэл өмнөх өргөлдөө тайлбар, санамж нэмж болно. Маягтын доор байрлах Тайлбар тэмдэг дээр дарна уу.

Яагаад би тойрог, салбарын нөхөн төлбөрийг цахим дансны шилжүүлгээр (ЦДШ) хүлээн авах ёстой вэ?

Гадас, тойргоосоо нөхөн төлбөр хүлээн авахад ЦДШ-ийг ашиглах нь хамгийн баталгаатай.

Хэн миний цахим дансны шилжүүлгээр (ЦДШ) нөхөн төлбөр хүлээн авах дансыг идэвхжүүлэх вэ?

Та өөрөө! Та одоогийн нөхөн төлбөр хүлээн авах дансаа ашиглаж эсвэл шинэ данс нэмж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.

Яагаад бид өөрсдийн банкны дансыг зохицуулахад гишүүдийг урамшуулдаг вэ?

Банкны дансны мэдээлэл нь хувь хүний нууц мэдээлэл бөгөөд хамгаалах хэрэгтэй. Нэгдсэн Улсад гишүүд банкныхаа дансыг өөрсдөө нэмэх ёстой. Бусад улс оронд бүх гишүүнд ХҮГ бүртгэл байдаггүй тул бид удирдагчдад гишүүдийн банкны мэдээллийг нэмж оруулахыг зөвшөөрдөг ч үүнийг дэмждэггүй.

Мөнгө хэд хоногийн дараа миний банкны дансанд ордог вэ?

Ихэвчлэн, нөхөн төлбөрийг нэгжийн удирдагчид тань боловсруулсан бол ажлын дөрвөн өдрийн дотор дансанд тань мөнгө орж ирэхийг хүлээнэ үү.

Би тойрог, салбарын нөхөн төлбөрийг чекээр авч болох уу?

Өмнө нь чекээр олгодог байсан орнуудад нөхөн төлбөрийг чекээр авч болно. Гишүүдийг нөхөн төлбөрийг ЦДШ-ээр авахад урамшуулдаг.

Дээш буцах