Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн санд (LCR) өөрчлөлт хийсэн тухай мэдэгдэл

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо: 2016-03-15; 15:54

Хувилбар 4.5

Өөрчлөлт хийсэн огноо: 2019 оны 5-р сарын 6

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Санхүүтэй холбоотой

  • Зарлагатай холбоотой үйлдлүүдийг гаргасаар байна.
    • Нэгжүүд цахим төлбөр хийх, үүнд цахим баримтын зургийг авах боломжтой болсон.
    • Гишүүд тойргийн зарлагын нөхөн төлбөрөө авахад зориулан Онлайн өргөл дээр банкныхаа дансны дугаарыг нэмэх боломжтой болсон.
  • Нэгжүүд нэгж дотроо болон улс доторх нэгжүүд рүү мөнгө шилжүүлэх боломжтой болсон.

Шийдэгдсэн асуудлууд

  • Шилжүүлгийг төв алба руу зөвшөөрөл авахаар илгээдэг байсан алдааг зассан.

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Өгөгдлийн нууцлалын журамд нийцүүлэн төрсөн огноо, насыг харах хүмүүсийн тоог хязгаарласан.
  • Бүрэн цагийн номлогчийн дэлгэцэнд Сүмийн үйлчлэлийн номлогчдыг нэмсэн.
  • Сүмийн ариун нандин мөнгөн санг илүү сайн хамгаалж, аудитын жишгийг дагах зорилгоор удирдагчид одооноос эхлэн дараах эрх бүхий дуудлагыг бүртгэж байхдаа өөр удирдагчидтай хамт давхар зөвшөөрөл өгөх шаардлагатай болсон. Үүнд:
    • Санхүүгийн хэсэг рүү нэвтэрдэг. 
    • Бусад дуудлагыг бүртгэдэг.
  • Шинэ нууцлалын мэдэгдлийг оруулахын тулд Хүүхдийн бүртгэл маягтыг өөрчилсөн.
  • Дараах үйлдлүүдийг хийхэд зориулан эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн маягтыг байршуулах боломжтой болсон. Үүнд:
    • 17 эсвэл түүнээс доош настай, гэрлээгүй хувь хүний гишүүнчлэлийн бүртгэлийг үүсгэхэд.
    • 17 эсвэл түүнээс доош настай, гэрлээгүй хувь хүний баптисм ба гишүүний баталгааг бүртгэхэд.

Шийдэгдсэн асуудлууд

  • Номлогчийн өсөлт хөгжлийн бүртгэл рүү ороход гарч байсан асуудлыг шийдсэн.
  • Нэмэлт жижиг алдаануудыг засаж, гүйцэтгэлийг сайжруулсан.

Дээш буцах

Хувилбар 4.4.10

Өөрчлөлт хийсэн огноо: 2018 оны 12-р сарын 20

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой

  • 2018 оны 12-р сарын 14-нд Тэргүүн зөвлөлөөс зарласан насны ангиллын өөрчлөлтийг дэмжихийн тулд LCR-г сайжруулсан. 2019 оны 1-р сарын 1-нд:
    • Аароны санваарын томилгоог шинэ насны удирдамжийн дагуу бүртгэж болно.
    • Хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичгийг тухайн жилдээ 12 нас хүрэх залуу эмэгтэйчүүдэд болон томилогдсон залуу эрэгтэйчүүдэд олгож болно.
    • Шинэ удирдамжийн дагуу өсвөр үеийнхнийг Ням гараг, Залуу эмэгтэйчүүдийн анги, Аароны санваарын чуулгад хуваарилна. Эдгээр удирдамжид хүүхдүүд, өсвөр үеийнхнийг тодорхой насанд хүрэх жилээс нь хамааран ангид эсвэл чуулгад хуваарилахыг заасан. Баатрууд 11 гэсэн Хүүхдийн хэсгийн анги цаашид байхгүй бөгөөд Курс 11 хэмээх Ням гаргийн анги байх болно.
    • Удирдагчид Миа Мэйд болон багшийн чуулгын 13 настай өсвөр үеийнхний тохинууллын хуваарилалтыг бүртгэж болно.
    • Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл childrenandyouth.lds.org руу орж үзнэ үү.
  • Дэмжин батлагдсан албан тушаалтнууд гэсэн маягтын тойрог болон салбарын хувилбарыг шинэчлэв.
    • Тойргийн чуулганы үеэр уг маягтад жагсаасан дуудлагатай бүх гишүүнийг ариун ёслолын цуглаан дээр дэмжин батлах ёстой.
    • Тойргийн чуулганы үеэр чуулга, ангиудад тодорхой дуудлагуудыг дэмжин батлах зааврыг хасав.
    • Тойргийн чуулганаас бусад үед удирдагчид Гарын авлага 2: Сүмийг удирдах нь болон 2018 оны 10-р сарын 11-ний “Халамжийн нийгэмлэгийн болон Ахлагчдын чуулгын дуудлагад үйлчилж байгаа хүмүүсийг дэмжин батлах нь” хэмээх мэдэгдэл дэх зааврыг үргэлжлүүлэн дагах ёстой.
    • Тойргийн номлолын удирдагчийн туслах гэсэн дуудлагыг хассан.
    • Ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч гэсэн дуудлагыг нэмсэн.
  • Ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн удирдагчдад зориулан тохинуулагч ах, эгч нарын дүүрэг тус бүрийн ярилцлагын жагсаалтыг хэвлэх боломжийг нэмсэн.
  • Зөвхөн АНУ, Канад дахь нэгжүүдэд зориулан патриарх санал болгох PDF маягт өгдөг байсны оронд хил хязгаар ба удирдагчийн санал сайт руу орох холбоосыг шинэчилсэн.
  • Бидэнтэй холбоо барина уу холбоосыг Тусламжийн төв мэдээлэл рүү ордог байсныг Дэлхий дахины үйлчлэлийн төвд алдааны талаарх асуудлыг шууд нээдэг болгон сайжруулсан.
  • Зурвас илгээх хэрэгсэл нь зөвхөн Сүмийн хэрэгцээнд ашиглагдана гэдгийг хэрэглэгчдэд сануулсан зурвасыг нэмсэн.

Шийдэгдсэн асуудлууд

  • Тохинуулалтай холбоотой дараах асуудлуудыг шийдвэрлэсэн. Үүнд:
    • Дээд зөвлөлийн болон гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд холбогдох тохинууллын тайланг харах боломжгүй байсан.
    • Өмнөх өдрийн шүүлтүүрт хуудсаа дахин ачаалахаас нааш өөрчлөлт харагддаггүй байсан.
    • Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнийг шинээр байгуулагдсан дүүрэгт хуваарилж болдоггүй байсан.
  • Нэмэлт жижиг алдаануудыг засаж, гүйцэтгэлийг сайжруулсан.

Дээш буцах

Хувилбар 4.4.9

Өөрчлөлт хийсэн огноо: 2018 оны 11-р сарын 1

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Гадасны удирдагчдад зориулсан Бүсийн төлөвлөгөөний мэдээлэл үндсэн хуудсанд нэмэгдсэн.
  • Бишопын зөвлөлийн болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхүүд, тойрог болон гадасны гүйцэтгэх нарийн бичгүүд тусгай тайлангууд руу нэвтрэх боломжийг сайжруулсан.
  • Энэрлийн үйлчлэлийн удирдагчдад LCR-д нэвтрэх боломжийг нэмсэн.
  • Тохинууллын сайжруулсан үйлдлүүд:
    • Ярилцлагууд болон Хуваарилалт табуудыг нэг таб болгон нэгтгээд, Хуваарилагдсан гэж нэрлэн тохинууллын хуудсыг хялбаршуулсан. Та одоо нэг дэлгэцэн дээр хуваарилалтуудыг зохицуулж, ярилцлагуудыг бүртгэж болно.
    • Хуваарилагдаагүй тохинуулагч ах болон эгч нар; хуваарилагдаагүй гэр бүлүүдийн болон эгч нарын жагсаалтыг Хуваарилагдаагүй гэсэн шинэ таб руу оруулсан. Ерөнхийдөө хуваарилагдаагүй хувь хүнийг үндсэн тохиргоогоор далдалсан ба харах нүдийг сонгох боломжтой.
    • Санал болгох хуваарилалт дээр ажиллах боломж нэмэгдсэн бөгөөд таныг бэлэн болтол тухайн өөрчлөлт нийтлэгдэхгүй. Энэ функцыг сонгохын тулд Санал болгох хуваарилалт гэдгийг Тохинуулал гэсэн цэснээс сонгоно уу.
    • Энэ шинэ үйлдлийг дэмжихийн тулд Тохинууллын цэс дараах байдлаар шинэчлэгдсэн:
      • Ахлагчдын чуулга ба Халамжийн нийгэмлэгт зориулсан дэд хэсгийг үүсгэсэн.
      • Үндсэн холбоосыг Одоогийн хуваарилалт гэж нэрлэсэн.
      • Санал болгох хуваарилалт дээр холбоос нэмсэн.
    • Шинээр нэмэгдсэн график дээр тухайн улиралд ярилцлаганд орсон хамтрагчдийн тоо харагдана.
    • Энэрлийн үйлчлэлийн удирдагчдад Тохинууллын хуваарилалтын тайланд нэвтрэх боломжийг сайжруулсан.
    • Тухайн улиралд ярилцлаганд орсон хамтрагчдийн тоо нь одоо улирлын тайлан дээр автоматаар 2018 оны 3-р улирлаас эхлэн харагдана.

Шийдэгдсэн асуудлууд

  • iOS-д зориулсан LDS Tools эсвэл Safari веб хөтөч ашиглан өмнөх сарын тохинууллын ярилцлагыг бүртгэхэд гарч байсан алдаа зэрэг олон тооны жижиг алдааг засаж, гүйцэтгэлийг сайжруулсан.

Дээш буцах

Хувилбар 4.4

Өөрчлөлт хийсэн огноо: 2018 оны 8-р сарын 1

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Гэрийн болон айлчлагч багшийн үйлдлүүдийг шинэ тохинууллын үйлдлүүдээр орлуулж, дараах боломжуудыг нэмсэн:
    • Хамтрагчдыг үүсгэх.
    • Хамтрагчдыг дүүргүүдэд зохион байгуулах.
    • Дүүрэг бүрд ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнийг томилох.
    • Тохинууллын хуваарилалт хийх.
    • Тохинууллын ярилцлагыг бүртгэх.
    • Тохинуулагч ах, эгч нартай хамгийн сүүлд хийсэн ярилцлагын огноог харах.
    • Миа мэйд болон лаурэлүүдийг Халамжийн нийгэмлэгийн эгч, багштай, харин пристүүдийг ахлагчдын чуулгын ах нартай, эхнэр нөхрүүдийг нэг нэгэнтэй нь хамтрагчид болгон хуваарилна.
    • Хуваарилагдаагүй өрхүүд/эгч нарыг харах.
    • Хуваарилагдаагүй тохинуулагч ах/эгч нарыг харах.
    • Тохинуулагч ах/эгч нар руу хуваарилалтыг э-мэйлээр илгээх.
    • Тохинуулагч ах/эгч нарт зориулан хуваарилалтыг хэвлэх.
  • Тохинууллын зохицуулагч, хянагч нарын дуудлагуудыг цуцлах.
  • LCR-д нэвтрэх эрхтэй тохинууллын нарийн бичгийн дуудлагыг нэмсэн.
  • Тохинууллын мэдээлэл рүү орох эрхийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, гадасны бичиг хэргийн ажилтан, гадасны гүйцэтгэх нарийн бичиг, дээд зөвлөлийн гишүүд, гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд өгч хүрээг нь өргөтгөсөн.
  • Хувь хүнд зориулсан таб нэмснээр Тохинууллын хуваарилалтын тайланг сайжруулсан.
  • Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн хуудас дээр томилогдсон Миа Мэйдс, Лаурэлүүдийн хуваарилалтын мэдээлэлтэй Тохинууллын табыг нэмсэн.
  • Улирлын Тайланд дараах статистик мэдээг улирлын нийт тоогоор харуулдаг байсныг 12 сарын нийт тоогоор харуулдаг болгож шинэчилсэн. Үүнд:
    • Мелкизедек санваарт дэвшсэн ахлагч болох боломжтой ах нар (5-р мөр).
    • Ариун сүмийн ёслолуудад өвөг дээдсийнхээ нэрийг илгээсэн насанд хүрэгчид ба өсвөр үеийнхэн (9-р мөр).
    • Ариун сүмийн ёслолуудад өвөг дээдсийнхээ нэрийг илгээсэн 12 ба түүнээс дээш насны хөрвөгчид (25-р мөр).
  • Гадасны дээд пристийн чуулгад зориулсан туслах бүлгийн хуудас нэмсэн.
  • ТБС-ийн Санваартны тодорхойлолтын маягтыг шинэчилсэн. Энэ маягтыг зөвхөн Тасралтгүй Боловсролын Сан зээлийн хөтөлбөрт хамрагддаг улс орнуудад ашиглах боломжтой.

Шийдвэрлэсэн асуудлууд

  • Олон тооны алдааг засаж, гүйцэтгэлийг сайжруулсан.

Дээш буцах

Хувилбар 4.3

Өөрчлөлт хийсэн огноо: 2018 оны 4-р сарын 1

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Гадасны ерөнхийлөгч, гадасны бичиг хэргийн ажилтан, бишоп, тойргийн бичиг хэргийн ажилтнуудад тусгай тайлан үүсгэх боломж нэмэгдсэн.
  • Нэвтрэх боломжтой хүмүүс гишүүдийн жагсаалтыг болон тусгай тайлангаас шуудангийн хаягийг хэвлэх боломжтой болсон.
  • Дараах өөрчлөлтийг хийснээр Зурвас илгээх хэрэгслийг сайжруулсан. Үүнд:
    • Тойргийн туслах бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд болон тойргийн номлолын удирдагчдыг нэмэх боломж нэмэгдсэн.
    • Хавсралт файлуудыг илгээх боломжтой болсон.
  • Номлолын болон НБТ-ийн ерөнхийлөгчийн зөвлөлд номлогчдынхоо ариун сүмийн эрхийн бичгийг зохицуулах боломж нэмэгдсэн.
  • Гишүүнчлэлийн бүртгэлийг нээсний дараа Хувь хүний ёслолын хураангуйг хэвлэх боломжтой болсон.
  • Сүмийн үйлчлэлийн номлогчийн систем болон Сүмийн үйлчлэлийн залуу номлогчийн сайтуудын холбоосыг нэмсэн.
  • ТБС-ийн тодорхойлолтын маягтын орчуулгыг нэмж оруулсан. Энэ маягтыг зөвхөн Тасралтгүй Боловсролын Сан зээлийн хөтөлбөрт хамрагддаг улс орнуудад ашиглах боломжтой.

Шийдвэрлэсэн асуудлууд

  • Олон тооны алдааг засаж, гүйцэтгэлийг сайжруулсан.

Дээш буцах