Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн санд (LCR) өөрчлөлт хийсэн тухай мэдэгдлийн архив

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо: 2021-04-29; 10:10

Өөрчлөлт 4.0

Өөрчлөлт хийсэн огноо: 2017 оны 3-р сарын 8

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Гишүүнчлэлийн бүртгэлийг үүсгэх боломжтой болсон.
  • Гишүүний бүртгэлд хүүхдүүдийг нэмэх боломжтой болсон.
  • Санваарын удирдагчид Тасралтгүй Боловсролын Сангийн зээлийн хөтөлбөрт хамрагдаж буй нэгжийнхээ гишүүдийг харах боломж олгодог тайланг нэмж оруулав.
  • Гишүүний сүүлийн 12 сарын турш хамрагдаж байсан бүх нэгжийг харах боломжтой болж, гишүүний товч намтрыг сайжруулсан.
  • Гадасны удирдагчид ганц бие залуучууд болон ганц бие насанд хүрэгчдийн дуудлагыг мөн гишүүдийг харахад илүү хялбар болсон.
  • Нүүр хуудсан дээр анхааруулга гарч ирэн, гишүүний зураг батлуулахаар хүлээгдэж байгааг мэдэгддэг үйлдлийг нэмсэн.
  • Гэрийн болон айлчлагч багшийн тайланг А4 хэмжээний цаасан дээр хэвлэгдэхээр болгож, том үсгийн тохируулгыг нэмж оруулав.
  • Дуудлагагүй гишүүд ба шилжиж ирсэн гишүүдийн тайлангаас сонгосон гишүүдийг хэвлэх боломжтой болсон.
  • Дэмжин батлагдсан албан тушаалтнуудын маягтыг өөрчилснөөр Аароны санваарын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийг ариун ёслолын цуглаан дээр биш, харин тус чуулгын цуглаан дээр дэмжин батлах болсон.

Санхүүтэй холбоотой

  • Буруу бүртгэсэн аравны нэгийн мэдүүлгийг засах боломжтой болсон.
  • Мацгийн нийт өргөлийг харуулах багана нэмсэн.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

  • Зарим талбар 0 байгаа үед улирлын тайланг илгээж болдоггүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Ажил хэрэг, ярилцлагын жагсаалт дээр номлогчид гарч ирдэг байсан асуудлыг шийдвэрлэв.
  • Номлогчийн дуудлага зарим гишүүний товч намтар дээр гарч ирдэггүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Гишүүд зарим жагсаалт, хуудсан дээр цагаан толгойн үсгийн дарааллаар гарч ирдэггүй байсан асуудлыг шийдвэрлэв.
  • Зарим гэрчилгээн дээр гүйцэтгэгчийн санваарын алба буруу гарч ирдэг байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Ариун сүмийн ёслолын мэдээллийг шинэчлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн.
  • Дэмжин батлагдсан албан тушаалтнуудын маягтан дээр зарим гадасны бичиг хэргийн ажилтны туслахыг оруулдаггүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Шилжиж явсан гишүүдийн тайлан дээр нас барсан гишүүд гарч ирдэггүй байсан асуудлыг шийдвэрлэв.
  • Гэрлэлтийг бүртгэсний дараа гишүүний товч намтар дээрх овгийг өөрчилж болдоггүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Орчуулгын хэд хэдэн асуудлыг шийдвэрлэв.

 

Дээш буцах

Өөрчлөлт 3.4

Өөрчлөлт хийсэн огноо: 2016 оны 9-р сарын 17

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Санхүүтэй холбоотой

  • Аравны нэгийн тайлан хэлэлцүүлэг:
    • Хандивлагчийн мэдэгдлийг хэвлэх боломжтой болсон.
    • Мэдүүлгийг оруулах боломжтой болсон.
    • Чиг хандлагын дүн шинжилгээг харах боломжтой болсон.
    • Жилийн эцсийн мэдэгдлийг хэвлэх боломжтой болсон.
  • Оролцогчийн жагсаалт (санхүүгийн гүйлгээтэй холбоотой гишүүний болон гишүүн бус хүний жагсаалт):
    • Өргөлийн хураангуй болон нарийвчилсан мэдээллийг оролцогч бүрээр харах боломжтой болсон.
    • Төлбөр хүлээн авагчийн хураангуй болон нарийвчилсан мэдээллийг оролцогч бүрээр харах боломжтой болсон.
    • Мацгийн тусламж хүлээн авагчийн хураангуй болон нарийвчилсан мэдээллийг оролцогч бүрээр харах боломжтой болсон.
    • Татвар төлөгчийн дугаарыг зохих хэсэгт нэмэх боломжтой болсон.
  • Бүртгэлүүдийг нэгтгэх боломжтой болсон.
  • Өргөлүүдийг тохируулах боломжтой болсон.

Шийдэгдсэн асуудлууд

  • Нэгээс илүү нэгжид дуудлагатай хэрэглэгчийг харж болдоггүй байсныг шийдвэрлэсэн.
  • Төсвийн үлдэгдэл Орлого, зарлагын нарийвчилсан мэдээлэл дэлгэцэн дээр буруу гарч ирдэг байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Хэрэглэгч Нэгжийн бэлэн мөнгөний дэлгэрэнгүй тайланг гаргаж болдоггүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.

Дээш буцах

Өөрчлөлт 3.3

Өөрчлөлт хийсэн огноо: 2016 оны 9-р сарын 8

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Бүртгэх эсвэл шинэчлэх боломжийг нэмсэн. Үүнд:
    • Гэрээнд төрсөн (ГТ) байдал
    • Эцэг эхтэйгээ лацдан холбуулах
    • Хувийн хишиг
    • Иргэний гэрлэлт
    • Эхнэр/нөхөртэйгөө лацдан холбуулах
    • Гэр бүл салах эсвэл гэрлэлт цуцлах
    • Гишүүн эсвэл эхнэр/нөхөр нь нас барах
    • Эцэг эх
    • Номлолын хэл ба улс орон
    • Гэр бүлийн нэр
    • Хүйсийг буруу оруулах
  • Давхардсан гишүүнчлэлийн бүртгэлийг устгах боломжийг нэмсэн.
  • 18 эсвэл түүнээс дээш настай, баптисм хүртээгүй хувь хүний гишүүнчлэлийн бүртгэлийг цуцлах боломжтой болсон.
  • Хувь хүнээс гадна УБХАМС үйлдлийг хайх боломжийг нэмж, УБХАМС-ийн хайлтын хэсгийг сайжруулсан.
  • Дэмжүүлэн батлуулах албан тушаалтнуудын маягтыг сайжруулсан. Тухайлбал:
    • Хэвлэхээс өмнө орон нутгийн нэгжийн нэрийг засварлаж, өөрчлөх боломжтой болсон.
    • Цэргийн албанд үйлчилж буй гишүүдийн тоог оруулах боломжтой болсон.
    • Уншихад хялбар болгох үүднээс мэдээллийг хоёр баганаар харуулах болсон.
  • Бичвэрийн форматуудыг өөрчлөх сонголтыг нэмснээр Зурвас илгээх хэрэгслийг сайжруулсан.
  • Гэр бүлийн товчлуур (Family tab), шилжиж буй эхнэр/нөхөр, гэр бүлийн дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг нэмснээр гишүүний товч намтрыг сайжруулсан.
  • Товчлуур дээрх мэдээллийг цэгцэлж, гадасны хэрэглэгчдэд гадасны мэдээллийг харах хэсгийг нэмснээр Нэгжээс гаднах дуудлага (Out-of-Unit Callings) хуудсыг сайжруулсан.
  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийг оруулахын тулд Насанд хүрсэн гишүүний бие даасан байдал (Adult Member Self-Reliance) хуудсанд нэвтрэх боломжийг сайжруулсан.

Санхүүтэй холбоотой

  • Орлого, зарлагын дүнгийн задаргааны тайланд Тойм цэсийг нэмж өгсөн.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

  • 17 настай гишүүнийг Мелкизедек санваарт томилохыг гадсанд санал болгохыг тойрогт хориглодог байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Гадасны ерөнхийлөгч ХҮГ бүртгэлтэй холбоотой э-мэйл хаяггүй бол Тэргүүн Зөвлөлд илгээх маягтыг гадас руу явуулахыг бишопт хориглодог байсан асуудлыг шийдвэрлэв.
  • Тодорхой хэрэглэгч гишүүн бус эхнэр/нөхрийг харах боломжгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Э-мэйл илгээсэн хүмүүсийг зөвхөн э-мэйл явуулсан хүн рүүгээ буцааж э-мэйл бичихийг хориглодог Зурвас илгээх хэрэгслийг зассан.
  • Аливаа нууц мэдээлэл орж ирэх үед гадасны бичиг хэргийн ажилтанд харахыг хориглодог байсныг шийдвэрлэсэн.
  • Гадасны хэрэглэгчдэд бишопыг нэмэх юм уу өөрчлөхийг хориглодог байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Цуглааны цагийг бүртгээгүй үед шинэ нэгжүүд Нэгжийн тохируулга хуудсан дээр гарч ирдэггүй байсныг шийдвэрлэв.
  • Зарим нэгжийн улирал тутмын тайланг засварлаж, дахин илгээхийг хориглодог байсан асуудлыг шийдвэрлэсэн.

Дээш буцах

Өөрчлөлт 3.2

Өөрчлөлт хийсэн огноо: 2016 оны 5-р сарын 12

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Ёслолын бүртгэл:
    • Бүртгэгдсэн гишүүн хүүхдийн баптисм болон гишүүний баталгааг бүртгэж, засварлах боломжийг тойргийн удирдагчдад зориулан нэмж оруулсан.
    • Гишүүнийг “Хариуцлага хүлээх чадваргүй” гэдгийг бүртгэх боломжийг тойргийн удирдагчдад зориулан нэмсэн.
    • Тойргийн удирдагчдад зориулан, Аароны санваарын томилгоог бүртгэх, засварлах боломжтой болсон.
    • Тойргийн удирдагчдад зориулан, Мелкизедек санваарт томилох саналыг гадас руу цахим байдлаар явуулах боломжийг нэмсэн. Энэ үйлдэл ГУҮ-ээс УБХАМС руу шилжиж байгаатай холбогдуулан, тойргийн удирдагчид Мелкизедек санваарын томилгоог бүртгэх, засварлах боломжгүй болсон.
    • Гадасны удирдагчдад зориулан Мелкизедек санваарын томилгоог бүртгэх, засварлах боломжтой болсон.
    • Тойргийн удирдагчдад зориулан дараах ёслолын бүртгэлийн маягтыг үүсгэж, хэвлэх боломжтой болсон. Үүнд: баптисм, гишүүний баталгаа, Аароны болон Мелкизедек санваарын томилгоо зэрэг орно.
    • Дараах үйл ажиллагааны гэрчилгээг бичиж, хэвлэх боломжийг нэмсэн. Үүнд: хүүхдийн адислал, баптисм, гишүүний баталгаа, Хүүхдийн хэсгээс дэвших, дикон, прист, ахлагч, дээд пристийн томилгоо зэрэг орно.
  • Гадасны ерөнхийлөгчдөд зориулан тэмдэглэл оруулах эсвэл хасах хүсэлт илгээх боломжийг нэмсэн.
  • Тэмдэглэлтэй гишүүдэд зарим дуудлага өгөх, гэрийн болон айлчлагч багшийн ажил үүргийг даалгах зэргээс сэргийлэхийн тулд дуудлага, гэрийн болон айлчлагч багшийн ажил үүргийн бүртгэл зэргийг сайжруулсан.
  • Бишоп, гадасны ерөнхийлөгчдөд зориулан номлогчийн Миний төлөвлөгөө баримтыг харах боломжтой болсон.
  • Баптисмын хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичгийг хэвлэн авах боломжийг нэмсэн.
  • Лацдан холболтод оролцон, гэрч болох гэж байгаа хувь хүнд зориулан ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг хэвлэн авах боломжтой болсон.
  • Гэрийн ба айлчлагч багшийн сайжруулсан үйлдэл:
    • Удирдагчдад тойргийн бүх гэр бүлийг гэрийн болон айлчлагч багштай нь хамт харах боломжийг олгодог Гэрийн ба айлчлагч багшийн тайланг нэмсэн.
    • Залуу эрэгтэйчүүдийн бүлгийн хуудсан дээр томилогдсон багш, пристүүдийн дуудлагын мэдээлэл бүхий Гэрийн багшийн товчлуурыг нэмсэн болно.
    • Ахлагчдын чуулгын болон дээд пристүүдийн бүлгийн хооронд гэр бүлүүдийг шилжүүлэх үйлдлийг хялбарчилсан.
    • Ахлагчдын чуулгын болон дээд пристүүдийн бүлгийн удирдагчдад нэг нэгнийхээ мэдээлэлд засвар оруулах боломжийг нэмэв.
    • Айлчлалыг бүртгэж байхад өмнөх саруудыг харах боломжийг хялбарчилсан.
    • Шүүлтүүрийг хуудасны дээд талд байрлуулсан болно.
    • Гадасны удирдагчид гадасны нийт статистик тоон мэдээллийг харах боломжтой болсон.
  • Бусад:
    • Харагдах байдлыг сайжруулахын тулд хэвлэх шигтгээ зургийг гишүүний профайл хуудасны баруун дээд буланд байрлуулав.
    • Тойргийн гишүүдэд шилжүүлгийг хязгаарлах эсвэл бүртгэлийг гадагш гаргах боломж олгохын тулд Үйлдэл товчлуурыг гишүүний профайл хуудсан дээр нэмсэн. Дараа дараагийн удаа өөрчлөлт хийхдээ нэмэлт үйлдлүүд оруулах болно.
    • Гадасны удирдагчдад гадасныхаа нэгжүүдийн товчлолд засвар хийх боломж олгохын тулд Нэгжийн тохиргоо хуудсыг сайжруулсан.
    • Гадасны удирдагчдад Тойргийн бүлэг хуудсыг нээлгүй, бишопыг бүртгэх боломж олгохын тулд Тойргийн удирдлага хуудсыг сайжруулав.
    • Одоо тойргийн туслах бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн Нэгжийн статистик мэдээ болон Улирлын тайлан хуудаснаас гишүүний дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой болсон байгаа.
    • Нэвтрэх самбарыг шинэ дуудлага, үйлдлийг тусгадаг болгон шинэчилсэн.
    • Бүрэн цагийн номлогчдын хуудсан дээрх буцаж ирсэн номлогчдод зориулсан товчлуурыг нэмж сайжруулсан.

Шийдвэрлэгдсэн асуудал

  • Зурвас илгээх хэрэгсэл ашиглан илгээгдсэн зарим зурвасыг хүргэхэд гардаг байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Дэмжин батлагдсан албан тушаалтнууд гэсэн маягтын испани, португаль хэлний орчуулгыг шийдвэрлэсэн.
  • Хүүхдийн хэсэг үндсэн бүлэгт биш, харин Дуудлагатай гишүүд гэсэн хуудсанд орсон байсныг шийдвэрлэсэн.
  • Internet Explorer дээр УБХАМС-г форматлахад гардаг байсан асуудлыг шийдвэрлэв.
  • Зарим гишүүний ариун сүмийн эрхийн бичгийн байдлыг харуулдаггүй байсныг шийдвэрлэсэн.
  • Ахлагч болох боломжтой ах нарыг Аароны санваарын чуулгад томилоход зарим тайланд гарч ирдэггүй байсан асуудлыг шийдвэрлэлээ.
  • Ажил хэрэг, ярилцлагын жагсаалтын Номлогч болох магадлалтай хосуудын жагсаалтад хосыг зөв хуваарилдаггүй байсан асуудлыг шийдвэрлэв.

Дээш буцах

Өөрчлөлт 3.1.2

Өөрчлөлт хийсэн огноо: 2016 оны 3-р сарын 15

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Удирдагч, гишүүдийг харахад хялбар болгохын тулд дуудлагыг бүлгүүдээр мөн тойргийн удирдлага, бүлэг гэсэн хуудаснуудыг сайжруулсан.
  • Хэрэглэгчдэд гишүүдийг гэр бүлээр нь бүлэглэх боломж олгодог Гэр бүлүүд товчлуурыг гишүүний жагсаалт дээр нэмэв.
  • Гишүүний жагсаалтад харагдаж байгаа баганыг сонгох боломж олгодог буудаг цэсийг нэмсэн.
  • Гишүүний жагсаалтаас сонгосон хувь хүн эсвэл гэр бүлийг хэвлэн гаргах боломжийг нэмсэн.
  • Зөвхөн АНУ, Канад дахь нэгжүүдэд зориулан хил хязгаар ба удирдагчийн санал (BLP) программ руу орох холбоосыг нэмж оруулсан.
  • Гэрийн ба айлчлагч багшийн дуудлага дээр “Айлчлаагүй” эсвэл “Холбоо бариагүй” гэж тэмдэглэх боломжтой болсон.
  • Гэрийн ба айлчлагч багшийн гэр бүлийн жагсаалтад айлчлаагүй эсвэл холбоо бариагүй хүмүүсийг шигших шүүлтүүр нэмсэн.
  • Гэрийн ба айлчлагч багшийн үзүүлэлт дээр хувь хэмжээ, нийт тоог илүү хялбар байдлаар ээлжлэн харах боломжтой товчлуурыг нэмсэн болно.
  • Дараах дуудлагууд нь зөвшөөрөгдсөн мэдээлэл, тайлан руу нэвтрэн орох боломжтой болсон. Үүнд:
    • Гадасны туслах бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөл (мөн нарийн бичгүүд)
    • Тойргийн номлолын удирдагчийн туслах
    • Салбарын номлолын удирдагч
    • Салбарын номлолын удирдагчийн туслах
    • Ажил эрхлэлтийн зохицуулагч
    • Гадасны ажил эрхлэлтийн зохицуулагч
    • Дүүргийн ажил эрхлэлтийн зохицуулагч
  • Одоо дээд зөвлөхүүд улирлын тайлан, нэгжийн статистик, үндсэн үзүүлэлт зэрэг хуудас руу нэвтрэн орох боломжтой болсон.
  • Гадасны удирдагчид болон нарийн бичгүүд удахгүй болох гадасны чуулганы мэдээллийг мөн болж өнгөрсөн гадасны чуулганы бүрэн тайланг үзэх боломжтой болсон.
  • Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид зориулан Хувь хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн тусламж хүссэн тайлан руу нэвтрэн орох боломжийг нэмсэн.
  • Гадасны хэрэглэгчид гадсан дахь тойргуудын цуглааны цагийг үзэх, засварлах боломжтой болсон.
  • Гишүүний профайл хуудсан дээр эхийн гэрлэхийн өмнөх овгийн оронд гишүүний нэрийг харуулдаг болгон өөрчилсөн.
  • Ирцийн бүртгэлд өрөөний дугаарыг оруулсан.
  • Гадасны статистик тайлангийн хуудсыг доош гүйлгэхэд, цэсний мөр хуудасны дээд хэсэгт үлдэж харагддаг болгон сайжруулсан.
  • Гадасны ерөнхийлөгч, нарийн бичгүүдэд номлолын шинэ ерөнхийлөгчийн нэрийг санал болгох боломжийг нэмэв.
  • Номлолын харьяа бус дүүргүүдэд нууц арга хэмжээг Сүмийн удирдах газар руу шууд илгээх боломжтой болсон.
  • Зурвас илгээх хэрэглэгчийн интерфэйсийг сайжруулсан.
  • Мөн насанд хүрсэн гишүүдийн бие даах чадвар хөгжүүлэх хуудсыг сайжрууллаа.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

  • АНУ, Канадаас гадна орших нэгжүүдэд хөвгүүдийн идэвхтэй байгаа өдрүүдийн өгөгдөл ангиас гадуур гэж харагддаг байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Ахлагч болох боломжтой ах нарыг Аароны санваарын чуулгад томилоход нэгжийн үзүүлэлтээс хасдаг байсан асуудлыг шийдвэрлэв.
  • Мөн хэрэглэгч аль нэгэн бүлгийн жагсаалтыг хэвлэхэд уг бүлгийн бүх гишүүн харагдахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Хэрэглэгч гадасны шинэ ерөнхийлөгчийг бүртгэхэд гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөхүүдийг нэмж оруулахыг хориглодог байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Зарим нэгэн дуудлага байхгүй юм уу алдаатай харагдах үед томилогдсон албан тушаалтны маягтад асуудал үүсдэг байсныг шийдвэрлэсэн болно.

Дээш буцах

Өөрчлөлт 3.1.1

Өөрчлөлт хийсэн огноо: 2016 оны 2-р сарын 26

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Санхүүтэй холбоотой

Санхүүгийн шинэ холбоосон дээр дарж орж болох санхүүгийн дараах үйлдлийг нэгжүүд ашиглах боломжтой болсон. Үүнд:

  • Өргөлийг огноо, багц, эх сурвалж, ангилал, мөнгөн дүнгээр
  • Зардлыг огноо, лавлах дугаар, ангилал, төлбөр хийгч, зорилго, статус, мөнгөн дүнгээр
  • Нэгжийн гарсан ба орсон шилжүүлгээр
  • Үйл ажиллагаа, төсвийн тайлан, өргөл зэргийг багтаасан тайлан ба санхүүгийн тайлангаар

Дээш буцах

Өөрчлөлт 3.1

Өөрчлөлт хийсэн огноо: 2015 оны 11-р сарын 4

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой:

  • Тойргийн бичиг хэргийн ажилтнууд одоо УБХАМС ашиглан гишүүнчлэлийн аудитыг явуулж болно. Аудитыг эхлэхийн тулд Гишүүнчлэл цэсний Гишүүнчлэлийн аудит холбоос дээр дарна.
  • Гадасны удирдагчид гадасныхаа хамгийн сүүлийн гишүүнчлэлийн аудитын нэгтгэсэн тайланг харах боломжтой. Тайланг харахын тулд Тайлан цэсний Гишүүнчлэлийн аудит холбоос дээр дарна.
  • Гишүүнчлэлийн аудитын мэдээллийг Бүртгэл хөтлөлтийн байдал хуудаснаас хассан. Гишүүнчлэлийн аудитын мэдээллийг харахын тулд Бүртгэл хөтлөлтийн байдал хуудсан дээрх аудитын огноо дээр дарна.
  • Одоо УБХАМС гишүүний өмнөх эхнэр/нөхрөөс мэдээлэл авахын тулд Тэргүүн Зөвлөлд хандах маягтыг бөглөж байгаа бишопын захиаг үүсгэх боломжтой болсон. Захиа автоматаар үүсгэгдэх ба хэвлэн авч эсвэл э-мэйлээр илгээж болно.
  • Одоо нэгжийн цуглааны цагуудыг УБХАМС дээр засаж болно. Цуглааны цагуудыг засахын тулд Бусад цэсний Нэгжийн тохиргоо холбоос дээр дарна.
  • Гадас, тойргийн гишүүдэд э-мэйлээр зурвас илгээх хэрэглээний программ шинэчлэгдсэн. Зурвас илгээхийн тулд Апплэкэйшн цэсний Зурвас илгээх холбоос дээр дарна. Энэ үйлдлийг зөвхөн бишопын болон салбарын ерөнхийлөгчийн зөвлөл мөн гадас, дүүрэг, номлолын ерөнхийлөгчийн зөвлөл, тэдний бичиг хэргийн ажилтан, гүйцэтгэх нарийн бичгүүд ашиглах боломжтой.
  • Одоо институт, семинарын улирлын ирцийн тайланг үзэх боломжтой болсон. Тайланг харахын тулд Тайлан цэсний Улирлын ирц холбоос дээр дарна.
  • Одоо ахлагчдын чуулга ба дээд пристүүдийн бүлгийн хэрэглэгчид Хэвлэх товчлуурын чанх доор байгаа Чуулга/Туслах бүлэг гэдэг буудаг цэсийг ашиглан нэг нэгнийхээ гэрийн багшлалтын мэдээллийг харах боломжтой болсон.
  • Одоо гадасны хэрэглэгчид гишүүдийг хайх үед тойргийн нэр хамт гарч ирнэ.
  • Мөн хуудсыг доош гүйлгэхэд УБХАМС-ийн цэсний мөр хуудасны дээр үлдэж харагддаг болсон байгаа.

Чухал мэдээлэл

Одоо УБХАМС нь (1) гишүүнчлэлийн аудит, (2) нэгжийн цуглааны цаг бүртгэдэг үйлдлийг дэмждэг болсон тул та энэ мэдээллийг цаашид ГУҮ (MLS) ашиглан шинэчлэх боломжгүй болсон. ГУҮ нь УБХАМС дээр эдгээр үйлдлийг гүйцэтгэхэд хэрэглэгчдийг чиглүүлж эхэлнэ.

Дээш буцах

Өөрчлөлт 3.0

Өөрчлөлт хийсэн огноо: 2015 оны 6-р сарын 12

Шинэ ба сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой:

  • Бүлгүүд.
    • Гадас, тойргийн бичиг хэргийн ажилтан болон тойргийн санваарын чуулга, туслах бүлгийн ерөнхийлөгчид өөрсдийн хамаарагдах бүлгийн бүтэц, дуудлагын талаарх мэдээлэл дээр ажиллаж чадах боломжтой болсон.
    • Гадасны бичиг хэргийн ажилтан гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд, бишопууд мөн тэдэнтэй холбоо барих мэдээллийн өөрчлөлтүүдийг зохицуулах боломжтой болсон.
    • Гадас, тойргийн бичиг хэргийн ажилтнууд тойрогт үйлчилдэг боловч гишүүнчлэлийн бүртгэл нь тойргийн харьяа бус, ганц бие залуу насанд хүрэгчдийн тойргийн бишоп зэрэг дуудлагыг бүртгэх боломжтой болсон.
    • Тойргийн бүлгүүдийн мэдээллийг гадас үзэх боломжтой болсон.
    • Бүлгүүдээр ангилсан дуудлагууд хэсэгт тойргоос бүрэн цагийн номлолд үйлчилж байгаа хүмүүсийн мэдээлэл орох болсон.
  • Гэрийн ба айлчлагч багшийн зохицуулалт. Дээд пристийн бүлгийн удирдагчид, ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд Бүлгүүд цэсийг ашиглаж тус тусын бүлгийнхээ гэрийн ба айлчлагч багшийн мэдээллийг оруулах боломжтой болсон. Гадасны гэрийн болон айлчлагч багшийн тайлантай болсон.
  • Нэгжээс гадуурх гишүүдийг зохицуулах. Гишүүнчлэлийн цэсийг ашиглан, гишүүнчлэл нь тойрогт харьяалагддаггүй боловч эцгийнхээ тойрогт өнжөөд нэг удаа, ням гараг бүр ирдэг залуу эмэгтэй гэх мэт гишүүдийн зарим мэдээллийг Залуу эмэгтэйчүүд болон Ням гаргийн ангийн ирцийн бүртгэл зэрэг тойргийн зохих жагсаалтад оруулах боломжтой болсон. Гэхдээ гишүүнчлэлийн бүртгэлийг шинэчлэх, гишүүний ярилцлага хийх болон санваарын бусад үйл ажиллагаатай холбоотой үүрэг хариуцлага нь тухайн гишүүний харьяа тойрогт хэвээр үлдэнэ.
  • Нууцлах үйлдлүүдийг дэмжих дэлгэцийг бусад УБХАМС-ийн дэлгэцтэй адил байхаар өөрчилсөн.
  • Гишүүний нууц мэдээллийн тайланг одоо гадас, тойргийн бичиг хэргийн ажилтан үзэх боломжтой болсон.

Чухал мэдээлэл

Одоо УБХАМС нь (1) бүлэг болон дуудлагуудыг, (2) гэрийн ба айлчлагч багшийн зохицуулалтыг дэмждэг болсон тул мөн хоёр тусдаа мэдээллийн сантай байснаар үүсдэг асуудлуудаас зайлсхийхийн тулд та энэ мэдээллийг цаашид ГУҮ (MLS) ашиглан шинэчлэх боломжгүй болсон. УБХАМС дээр хийгдсэн бүлэг болон дуудлагуудын өөрчлөлт ГУҮ дээр харагдана. УБХАМС дээр хийгдсэн гэрийн ба айлчлагч багшийн өөрчлөлт нь ГУҮ дээр харагдах эсвэл засагдах боломжгүй. Та ГУҮ-д оруулсан гэрийн ба айлчлагч багшийн мэдээллийг хадгалахын тулд танай тойргийн ГУҮ-ийн гэрийн ба айлчлагч багшийн мэдээлэл УБХАМС-д урьдчилан илгээгдсэн байна. Та УБХАМС дээрх урьдчилан илгээгдсэн энэ мэдээллээ ашиглаж болно эсвэл илгээгдсэн мэдээллээ устгаад, шинээр эхлүүлж болно. Танай бүлэг болон дуудлагын мэдээлэл УБХАМС-д аль хэдийн орсон байна.

Дээш буцах

Өөрчлөлт 2.8

Өөрчлөлт хийсэн огноо: 2015 оны 02 сарын 25

Шинэ ба сайжруулсан үйлдлүүд

  • Бүртгэл хөтлөлтийн байдал нэртэй шинэ тайланг одоо гадасны ерөнхийлөгчийн болон бишопын зөвлөлүүд мөн гадас, тойргийн бичиг хэргийн ажилтан, гүйцэтгэх нарийн бичгүүд ашиглах боломжтой боллоо. Энэ нь хамгийн сүүлийн үеийн улирлын тайлан, жил тутмын аравны нэгийн болон хандивын статусын тайлан, мөн жил тутмын гишүүнчлэлийн аудитын тайланг харуулдаг болно. Түүнчлэн дараах Гишүүнчлэлийн аудитын зөрчилд зохих дэлгэрэнгүй мэдээлэл өгөгдсөн. Үүнд:
    • Мелкизедик санваарын ёслолын мэдээлэл нь байхгүй хувь хүмүүс
    • Баптисм эсвэл гишүүнээр баталсан мэдээлэл нь байхгүй хувь хүмүүс
    • Гэрлэлтийн мэдээлэл нь байхгүй хувь хүмүүс

Энд дарж, Бүртгэл хөтлөлтийн байдлын тайлан руу оч.

  • Ажил эрхлэлтийн тусламж хүссэн хүмүүс гэдэг шинэ тайланг одоо гадасны ерөнхийлөгч ба түүний зөвлөх, бишоп ба түүний зөвлөх, тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, дээд пристийн бүлгийн удирдагч, ахлагчдын чуулгын ерөнхийлөгч, тойрог ба гадасны бичиг хэргийн ажилтан, гүйцэтгэх нарийн бичгүүд ашиглах боломжтой болсон. Энэ тайланд тойргийн нутаг дэвсгэрт байдаг, хөдөлмөр эрхлэх эсвэл суралцах тусламж хүсэж LDSJobs.org вэбсайт дээр бүртгүүлэн, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн төвөөс тусламж авч байгаа хүмүүсийг (гишүүн болон гишүүн бус) жагсаасан. Энэ тайланг зөвхөн Америкийн Нэгдсэн Улс, Канадын нэгжүүдэд ашиглах боломжтой. Энд дарж, Хувь хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн тусламж хүсэх гэсэн тайлан руу оч.
  • Айдахогийн БЯИС-ийн батламжийн вэбсайт руу орох холбоосыг Апплэкэйшн цэсэнд нэмсэн бөгөөд бишоп, салбарын ерөнхийлөгчид ашиглах боломжтой.
  • LDS.org дээрх Үйлчлэлийн эх сурвалж вэбсайтын холбоосыг УБХАМС-ийн нүүр хуудсан дээр Сургалтын материалын доор нэмсэн. Энэ хуудсанд нэвтрэх эрхийг тойргийн зөвлөлийн гишүүдэд нэмж олгосон.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

  • Ажил хэрэг, ярилцлагын жагсаалт нь 12 настай залуу эрэгтэйчүүдийн хагас жилийн ярилцлага гэсэн үйлдлийг хийхэд диконы томилгоо гэж буруу гардаг байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Төрсөн өдрийн жагсаалтыг огноогоор ангилахад үүсдэг байсан асуудлыг шийдвэрлэв.

Таны сонорт

  • УБХАМС дахь Тэргүүн Зөвлөлийн хэрэгслийн хэрэглээний программ руу орох зөвшөөрлийг 2014 оны 11-р сарын 15-аас эхлэн Америкийн Нэгдсэн Улс ба Канадын бүх нэгжид өгсөн болно. Энэ үйлдлийг ирээдүйд Америкийн Нэгдсэн Улс ба Канадаас бусад бүсэд хэрэглэх боломжтой болно.
  • УБХАМС-г илүү хүртээмжтэй болгох үүднээс LDS.org вэбсайтын хэрэгслүүд цэсний доорх Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сангийн холбоосыг хэрэглэгч өөрийн бүртгэлд нэвтрэн орсон эсэхээс үл хамааран харагдаж байхаар болгосон. УБХАМС-д нэвтрэх зөвшөөрөлгүй хүмүүсийн орох боломжгүй шалтгааныг Тусламжийн төвийн мэдээлэл рүү илгээнэ.

Дээш буцах

Өөрчлөлт 2.6 болон 2.7

Өөрчлөлт хийсэн огноо: 2014 оны 8-р сарын 27

Шинэ ба сайжруулсан үйлдлүүд

  • Тойргийн зөвлөлийн гишүүд болон тэдний зөвлөх, нарийн бичгүүдэд УБХАМС руу орох зөвшөөрлийг нэмж олгосон. Одоо дээд пристүүдийн бүлгийн удирдагч ба ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэг, Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүд, Ням гараг, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчид болон тойргийн номлолын удирдагчид ашиглах боломжтой болсон.
  • Шилжин явсан гишүүдийн тайланд гишүүний шилжиж очсон нэгжийн талаарх мэдээллийг нэмсэн.
  • Бичиг хэргийн ажилтан гишүүнчлэлийн бүртгэлийн мэдээллийг гишүүний хаягийг өөрчлөлгүйгээр өөр нэгж рүү шилжүүлэх боломжтой болсон. Энэ үйлдлийг гишүүн ГБЗНХ-ийн тойрогт хаягаа өөрчлөлгүйгээр явахаар сонгох үед хэрэглэнэ.
  • Гишүүдийг нэрээр нь хайхаас гадна гишүүнчлэлийн бүртгэлийн дугаараар нь нэмж хайдаг болгосон.
  • Хэвлэх хуудсыг цөөлөх үүднээс ангийн ирцийн бүртгэлийн мөрний өндрийн хэмжээг багасгасан.
  • Бүх бүлгийн ирцийн бүртгэлийг нэг зэрэг хэвлэх сонголтыг нэмсэн. Олон хуудас хэвлэхэд ирцийн бүртгэлийн хуудас бүр толгой болон хуудасны дугаартай болсон.
  • Гишүүний жагсаалтаас, томилогдсон дээд пристүүдийг ахлагч болох боломжтой ах нарыг оруулахгүйгээр харах боломжийг нэмж өгсөн.
  • Бүсийн далынханд Халамжийн эх сурвалжийн холбоосуудыг харах боломжийг нэмж өгсөн.
  • Тусламж цэсэнд Хичээлүүд холбоосын нэрийг Эхлэх нь болгож өөрчилсөн.
  • Гишүүний намтар дээрх Not Accountable status буюу Хариуцлага хүлээхгүй байх байдлыг Хувь хүний хавтаснаас Ёслолуудын хавтас руу шилжүүлсэн.

Дээш буцах

Өөрчлөлт 2.5.1

Өөрчлөлт хийсэн огноо: 2014 оны 6-р сарын 19

Шинэ ба сайжруулсан үйлдлүүд

  • Нэрээ хасуулахыг хүссэн гишүүнийг дахин бүртгэх болон илгээх боломжийг нэмээд байна. Энэ үйлдэл нь бишоп, гадасны ерөнхийлөгч болон гадас, тойргийн бичиг хэргийн ажилтнуудад боломжтой (бичиг хэргийн туслах ажилтнуудыг хамааруулаагүй). Нэрээ хасуулсны дараа Дахин орох талаар нэмэлт мэдээлэл авах бол Гарын авлага 1: Гадасны ерөнхийлөгч болон бишоп (2010), 6.14.4-ийг үзнэ үү.

Дээш буцах

Өөрчлөлт 2.5

Өөрчлөлт хийсэн огноо: 2014 оны 4-р сарын 23

Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сангийн шинэчлэгдсэн сайтыг танилцуулах нь

  • Сайтын шинэчлэгдсэн загвараас гадна Удирдагчийн мэдээллийн сан болон бичиг хэргийн ажилтны мэдээллийн санг нэгтгэж; Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан болгож, том өөрчлөлт хийсэн.
  • Өмнө нь Удирдагчийн мэдээллийн санд ашиглах боломжтой байсан ихэнх агуулга одоо ч хэвээрээ байгаа. Бичиг хэргийн мэдээллийн сангаас юу ч хасагдаагүй.
  • Апплэкэйшн цэс эсвэл Бусад цэсэн дээр дарснаар Сүмийн бусад нэмэлт програм болон мэдээллийн санг үзэх боломжтой.
  • Ярилцлага товлосон хүн нь Ажил хэрэг, ярилцлагын жагсаалтад багтсан бөгөөд энэ нь Тайлан цэсний доод талд байдаг.

Санал хүсэлтээ бидэнтэй хуваалцана уу

Та шинэчлэгдсэн сайтыг ашиглахдаа Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сангийн аль ч хуудаснаас Do you have feedback on this page буюу Энэ хуудасны талаар санал хүсэлт байна уу? гэсэн холбоосон дээр дарж, санал хүсэлтээ илгээнэ үү.

Шинэ ба сайжруулсан үйлдлүүд

  • Гишүүний намтарт засвар оруулах товчлуурыг хэрэглэгчдэд харахад илүү хялбар болгоно уу
  • Гишүүний картын холбоосыг шинэ браузер эсвэл цонхонд нээгдэх боломжтой болгоно уу
  • Гишүүний карт: Гишүүний нэгжийг зөвхөн гадасны хэрэглэгчдэд харуулна уу
  • Институт ба семинар (И ба С) ирцийн тайланг болон Семинарын бүртгэлийн маягт (СБМ) холбоосуудыг Тайлан ба програм цэснүүдэд нэмнэ үү
  • Сүмийн байгууллагууд ба удирдагчдын лавлахт (СБУЛ) байгаа Нэгжийн стандарт товчлолыг ашиглана уу
  • Гол үзүүлэлтүүдийн тайлан: Гадасны хэрэглэгчдэд зориулсан гадасны статистикийн үзүүлэлтийг автоматаар харах
  • Мэдээллийн нууцлалын үйлдлийг Бүртгэл хөтлөлт ба техникийн дэмжлэгийн (БХБТД) програмаас авахаар болгож өөрчилнө үү
  • Бүртгэл хөтлөлт ба техникийн дэмжлэгийн програм дахь Нэгжид шаардлагатай зүйлсийг захиалах шинэ нийтлэлийн холбоос
  • Гишүүнийг хайх хэсгийг үзэхэд илүү хялбар болгоно уу

Шийдвэрлэгдсэн асуудлууд

  • Дэмжигдсэн албан тушаалтнуудын маягтад гишүүний сонгосон нэрнээс илүү хууль ёсны нэрийг ашиглах хэрэгтэй.
  • Санал хүсэлтийн товчлуур зөв ажиллахгүй байна
  • Шинэ үзэгдэх байдлын өнгийг тод болгож, үйлдвэрийн стандарттай нийцүүлнэ үү
  • Хэрэглэгч iPad дээр нэгж сонгох хэсэг дээр дарах үед нэгж сонгох хэсэг нь утасны дугаартай адил үйлдэл хийх болно
  • Өмнөх эхнэр/нөхөртэйгөө лацдан холбуулсан тухай мэдээлэл гишүүний мэдээлэл дээр гарч ирэхгүй байна
  • Бүртгэлүүдийг авах хүсэлт илгээх үед хаягийн талаарх мэдээлэл нь алдаатай гарч ирж байна
  • Буудаг цэснээс төрсөн оныг сонгох үед он сонгох ангилал нь танд сонгосон оноос өмнөх оныг сонгохыг зөвшөөрөхгүй.
  • Шүүлтүүрүүд Төрсөн огнооны жагсаалтан дээр ажиллахгүй байна
  • Ажил хэрэг, ярилцлагын жагсаалт нь жил тутмын оронд хагас жил тутмын мэдээллийг үзүүлдэг

Дээш буцах

Өөрчлөлт 2.3

Өөрчлөлт хийсэн огноо: 2014 оны 3-р сарын 12

Шинэ ба сайжруулсан үйлдлүүд

  • Гишүүний профайл дээр өмнө нь тэмдэглэгдсэн гишүүний мэдээллийг засах боломжтой болсон. Таныг гишүүний нэр дээр дарахад эсвэл Гишүүн хайх хэсгээс аль нэг гишүүнийг хайх үед Гишүүний профайл руу нэвтрэх боломжтой. Энэ бол хэвлэгдсэн гишүүнчлэлийн бүртгэлийн цахим хувилбар юм. Энэ хувилбарт багтаж болох гишүүний мэдээлэл доорх хэсгээс бүрдэж болно. Үүнд:
    • Хувь хүний хавтас—Нэр (овог нэр, дууддаг болон гэрлэхээс өмнөх нэр), төрсөн огноо, төрсөн газар
    • Ам бүлийн хавтас—Иргэний гэрлэлтийн огноо болон газар
    • Ёслолуудын хавтас—Мелкизедек эсвэл Аароны санваарт томилогдсон огноо, ариун сүмийн ёслолын огноо болон газар
    • Шинэ “Шилжилтийн хориг” эсвэл “Нууцлал бүхий мэдээллийн” дарцаг. Үүгээр бишоп эсвэл бичиг хэргийн ажилтан одоо шинэ хоригийг нэмж эсвэл хасаж эсвэл гишүүний бүртгэл дээрх нууцлалтай үйл ажиллагааны дэлгэрэнгүйг харах боломжтой. Энэ дарцаг нь дэлгэцийн дээд буланд тухайн гишүүний овог нэрний төгсгөл хэсэгт харагдана. Хэрэв шилжилтийн хориг эсвэл нууцлалтай мэдээлэл байвал улаан өнгөтэй болно.
  • Одоо байгаа есөн тайланг бүтэн гадсаар нь харах боломжтой болсон. Өмнө нь гадас бүх нэгжийн дараах тайлангуудын дэлгэрэнгүйг нэг дор харж чаддаггүй байсан. Үүнд:
    • Гишүүний жагсаалт
    • Ажил хэрэг, ярилцлагын жагсаалт
    • Төрсөн өдрийн жагсаалт
    • Шинэ гишүүний тайлан
    • Шилжиж ирсэн гишүүд
    • Шилжиж явсан гишүүд
    • Ариун сүмийн эрхийн бичгийн байдал
    • Эрхийн бичиггүй хишиг хүртсэн гишүүн
    • Хишиг хүртээгүй насанд хүрсэн гишүүд
  • Сүмийн эх сурвалжуудын доорх Бусад хавтаст шинэ Семинарын бүртгэлийн маягтад нэвтрэх холбоосыг нэмсэн.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

  • Шинэ Патриарх санал болгох маягтан дээрх хүчингүй огноо нь хэрэглэгчдийг шинэчлэгдсэн маягтыг хадгалахад саад болдог
  • Хэрэглэгч хуанлийн хайрцагнууд дээр дарсан бол хоосон орхиж болдоггүй
  • Бүртгэлүүдийг хүсэхээр Оруулах товчин дээр дарахад илгээгддэггүй.
  • Хэрэглэгчид ариун сүмийн эрхийн бичгүүдийг хүчингүй болгож болдоггүй
  • Хэрэглэгч гарын авлагын холбоосон дээр дарахад “засварын улмаас вэбсайт хаагдсан” гэсэн хуудас руу очдог.

Дээш буцах

Өөрчлөлт 2.2.6

Өөрчлөлт хийсэн огноо: 2013 оны 11-р сарын 6

Шинэ ба сайжруулсан үйлдлүүд

Дэлхий даяарх санваарын удирдагчид одоо LDS.org дээрх УБХАМС-г ашиглан гишүүний бүртгэлийн тодорхой тэмдэглэсэн мэдээллийг харж болно. Өмнө нь санваарын удирдагчид энэ мэдээллийг авахын тулд Сүмийн удирдах газар руу утасдах шаардлагатай байсан.

УБХАМС дээрх мэдээлэл рүү орохын тулд Гишүүнчлэл цэсийг сонгоод, дараа нь Гишүүнчлэлийн нууцлалтай мэдээллийн бүртгэлийг сонгоно. Бүртгэлийг нээхэд гишүүнд тэмдэглэл байвал Ажил хэрэг баганын тэмдэглэлийн холбоосон дээр дарна. Ингэснээр санваарын удирдагчдад зориулсан тусгай тэмдэглэлийн зааврууд харагдана.

Энэ үйлдэл нь бишоп, гадас, дүүрэг, салбарын ерөнхийлөгч болон номлолд тайлагнадаг шашны үүрэг бүхий номлолын ерөнхийлөгчдөд зориулагдсан юм.

Дээш буцах

Өөрчлөлт 2.2

Өөрчлөлт хийсэн огноо: 2013 оны 9-р сарын 3

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

  • Хэрэглэгчийн интерфэйс нь Зөөврийн төхөөрөмжүүдтэй нийцэхээр болсон. УБХАМС-гийн хэрэглэгчийн интерфэйс нь ухаалаг утас, таблет гэх мэт зөөврийн төхөөрөмжүүдтэй нийцэж шинэчлэгдсэн.
    • “Эх сурвалжууд” цэсэн дэх зүйлс нь (жишээ нь, Ярилцлагууд ба Номлогчийн онлайн өргөдлийн систем) “Бусад” цэсэнд шилжсэн.
    • Үндсэн цэс нь УБХАМС-гийн нийтлэг хэрэглэгддэг үйлдлүүдэд илүү хялбар нэвтрэхээр өөрчлөгдсөн.
  • Ариун сүмийн эрхийн бичгүүдийг зохицуулах боломжийг нэмсэн. Гадас, дүүрэг болон сүмийн үүрэг хариуцлага бүхий номлолууд одоо ариун сүмийн эрхийн бичгүүдийг идэвхжүүлж мөн зохицуулах боломжтой болсон.
    • Шинээр “Ариун сүм” цэсийг нэмсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Бүртгэл хөтлөлт ба техникийн дэмжлэгийн сайтаас “Ариун сүмийн эрхийн бичгийн байдлыг өөрчлөх эсвэл идэвхжүүлэх”-ийг үзнэ үү.
    • Эрх бүхий санваарын удирдагч нь Гишүүний намтраас тухайн гишүүний ариун сүмийн эрхийн бичгийн байдлыг үзэж болно.
    • Ариун сүмийн эрхийн бичгийн байдлын тайлан шинэчлэгдэж, хишиг хүртээгүй ч ариун сүмийн хүчинтэй эрхийн бичигтэй гишүүдийг багтаадаг боллоо. Өмнө нь эдгээр гишүүн ямар ч тайланд харагддаггүй байсан.
  • Шинэ маягтуудыг нэмсэн. Хоёр маягтыг УБХАМС-д нэмсэн. Тухайлбал:
    • Ёслолыг гүйцэтгэх эрхийн бичиг (32595)
    • Шинэ ба идэвхтэй болж буй гишүүдийн өсөлт (08616)
  • Ахлагч болох боломжтой ах нарыг шигших шүүлтүүрийг Гишүүний жагсаалтад нэмсэн. Гишүүдийн жагсаалтан дээр зөвхөн ахлагч болох боломжтой ах нарыг шүүн гаргах сонголт нэмсэн.
  • Тойрог, салбарын гүйцэтгэх нарийн бичгүүд ГБД-ыг харах боломжтой болсон. Тойрог, салбарын гүйцэтгэх нарийн бичгүүд одоо гишүүнчлэлийн бүртгэлийн дугаарыг (ГБД) харах боломжтой.
  • Ажил хэрэг, ярилцлагын жагсаалтан дээр э-мэйл хаяг нэмэгдсэн. Ажил хэрэг, ярилцлагын жагсаалтан дээр э-мэйл хаяг нэмэлт багана болж нэмэгдсэн.
  • Илүү олон тайланд ангилах боломжийг нэмсэн. Одоо олон тайлан нь тайланг (Гишүүний жагсаалт болон Шилжиж ирсэн гишүүд зэрэг) өөр өөр багананд ангилж ялгах боломжтой болсон.
  • Шинэ Гарын авлага 1-ийг ашиглах боломжтой болов. Тойргийн болон салбарын бичиг хэргийн ажилтнууд одоо Гарын авлага 1-ийг ашиглах боломжтой болсон.
  • Дэмжлэг авахын тул холбоо барих мэдээллийн холбоосыг нэмсэн. Бидэнтэй холбоо барина уу холбоосыг УБХАМС-д нэмсэн. Энэ холбоос нь хэрэглэгчийг Бүртгэл хөтлөлт болон техникийн дэмжлэг вэбсайтад авчрах ба энэ нь тохирох холбоо барих мэдээллийг өгдөг.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

  • Гадасны бичиг хэргийн ажилтан Шинэ удирдагчийн өргөдлийн маягтад нэвтэрч болдоггүй байсан (Маягтууд нь түүний цэсэнд харагддаггүй байсан).
  • Гадасны удирдагчид Гадасны ажил хэрэг, ярилцлагын жагсаалтад тойргийн бишопын өсвөр үеийнхэнтэй хийх ярилцлага, Бишопын зөвлөхүүдтэй хийсэн ярилцлага эсвэл Ганц бие залуучуудтай хийсэн ярилцлагуудыг харж болдоггүй байсан.

Мэдэгдсэн боловч шийдэгдээгүй асуудал

  • Энэ хувилбараар тайлангуудын олон хэсэг нь одоо өмнөхөөсөө илүү олон хуудсыг хэвлэдэг болсон. Жишээ нь, Гишүүдийн жагсаалт нь туршилтын нэгжид зориулан хэвлэж байгаа үед 5-аас 9 хуудас болж ихэссэн. Энэ асуудал дараагийн хувилбарт хөндөгдөх болно.

Хэлний тусламж

Бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан одоо дараах нэмэлт хэлнүүд дээр ажиллах болсон. Үүнд: Армен, болгар, себу, хорват, чех, дани, голланд, эстони, финлянд, унгар, латви, литов, монгол, польш, румын, самоа, швед, тагалог, тай, тонга, украйн, вьетнам хэл.

Анхаарна уу. Энэ хувилбарын шинэ болон сайжруулсан үйлдлүүд дурдсан хэлээр хараахан орчуулагдаагүй болно. Орчуулагдаагүй агуулгуудыг орчуулагдсан үед нь нэмэх болно.

Дээш буцах

Өөрчлөлт 2.0

Өөрчлөлт хийсэн огноо: 2013 оны 1-р сарын 23

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

  • Гишүүнчлэлийн бүртгэлүүдийг нэгжээс гадагш шилжүүлэх. Тойрог болон салбарууд одоо ам бүл болон хувь хүмүүсийн гишүүнчлэлийн бүртгэлүүдийг нэгжээс гадагш шилжүүлдэг боллоо.
  • Олон гишүүнчлэлийн бүртгэлийн шилжүүлэг. Тойрог болон салбарууд одоо олон ам бүлийг нэг доор, шинэ нэгж рүү шилжүүлж болно (тойргийн хил хязгаарыг өөрчлөх гэх зэрэг үед ашиглаж болно).
  • Алдагдсан гишүүдийг олох шинэ оролдлого. УБХАМС нь гишүүний шинэ хаяг тодорхойгүй байгаа үед гишүүний бүртгэлийг нэгжээс хасахдаа Тэргүүн Зөвлөлийн удирдаж чиглүүлсэн Алдагдсан гишүүдийг олох оролдлогыг дэмжиж байгаа.
  • Шилжиж явсан гишүүдийн тайлан. Тойрог болон салбарууд одоо өмнөх 12 сар хүртэл хугацаанд тойрог эсвэл салбараас шилжиж явсан гишүүдийн жагсаалт бүхий шинэ тайланг ашиглах боломжтой боллоо.
  • Ам бүлийн бүтцийг дахин зохион байгуулах. Тойрог болон салбарууд одоо байгаа ам бүлийг шинэ ам бүлтэй нэг бүлэг болгох эсвэл одоо байгаа ам бүлийн гишүүдийг өөрчлөх зэргээр ам бүлийн бүтцийг өөрчилж болно.
  • Шилжилтийн хоригууд. Анх нэгжийн тавьсан шилжилтийн хоригуудыг одоо бишоп эсвэл бишопын эрх мэдлээр гишүүнчлэл хариуцахаар томилогдсон бичиг хэргийн ажилтны туслах гишүүнчлэлийн бүртгэлээс хасаж болно. Мөн шилжилтийн шинэ хоригийг бишоп эсвэл тухайн нэгжийн гишүүнчлэл хариуцсан бичиг хэргийн ажилтан нэмж болно. Өмнө нь бишопууд шилжилтийн хоригийг тавих юм уу хасахдаа харьяа удирдах газартай холбоо барих шаардлагатай байсан.
  • Туслах эх сурвалжуудыг Бүртгэл хөтлөлт болон техникийн дэмжлэг (БХТД) вэбсайтаас авч болно. Орон нутгийн удирдагчид болон бичиг хэргийн ажилтнууд одоо LDS.org дээрх Бүртгэл хөтлөлт болон техникийн дэмжлэг хуудсаар дамжуулан УБХАМС-тай холбоотой сургалт, тусламж зэрэг эх сурвалжуудыг авах боломжтой болсон (уг эх сурвалж нь Help menu буюу Тусламжийн цэсэн дотор УБХАМС дээр байгаа).
  • Сүмийн үүрэг хариуцлагуудтай холбоотойгоор номлолын гүйцэтгэх нарийн бичгүүд УБХАМС-г хэрэглэх боломжтой болсон. Дэлгэрэнгүй мэдээллийг УБХАМС дээрх Access Table буюу Нэвтрэх эрхийн хүснэгтээс харж болно.
  • Шилжиж ирсэн гишүүдийн тайлан нь өмнөх нэгжийн удирдагч руу холбоо барих мэдээллийн холбоостой “Өмнөх нэгж” хэмээх шинэ баганатай болсон.
  • Тайлан дээрх нэрс (овог, нэр эсвэл дуудагдах нэр зэрэг) одоо Бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан дахь бүх тайлан тогтсон стандарттай болсон.
  • “Бусад хувь хүний мэдээлэл” хэсэг дэх Гишүүний намтарт шинэ “Шилжиж ирсэн бүртгэлүүд”-ийн огноог нэмсэн.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

Дараах асуудлуудыг шийдвэрлэсэн. Үүнд:

  • Хятад хэлээр ярьдаг зарим нэгж Гадасны улирлын тайланг үзэхэд хятад хэл дээрх нэгжийн товчлолыг үзэх боломжгүй байсан.
  • Гадас болон санваарын үүрэг хариуцлага бүхий номлолууд тайлагнаж буй нэгжийн Улирлын тайланг харахад уг тайлан нь шинэ улирлыг харуулахгүй байсан.
  • Гишүүний хувийн холбоо барих мэдээлэл нь гишүүнчлэлийн бүртгэл дээр байнга харагддаггүй байсан.
  • Санваарын үүрэг хариуцлага бүхий номлолын ерөнхийлөгчийн зөвлөхүүд LDS.org дээрх Хэрэгслүүд цэсэнд нэвтрэх боломжгүй байсан.
  • Төрсөн өдрийн жагсаалт нь тухайн хүн төрсөн өдрөөрөө хүрэх насыг бус, тайланг шалгах үеийн насыг харуулж байсан.
  • Хоёр хуудас хэвлэх үед гадасны Нэгжийн статистик тайлангийн мэдээлэл дутуу байдаг байсан.

Дээш буцах

Өөрчлөлт 1.10.3

Өөрчлөлт хийсэн огноо: 2012 оны 12-р сарын 5

УБХАМС-ийн 1.10.3 нь ач холбогдол бүхий асуудлуудыг шийдвэрлэх зориулалттай засварлах хувилбар юм. Энэ хувилбарт шинээр гол үйлдэл нэмэгдээгүй. Дараах өөрчлөлтүүд орсон.

Засварууд

  • Ерөнхий эрх мэдэлтний ариун сүмийн эрхийн бичгийн дуусах хугацаа харагдахгүй байх ёстой
  • Шинэ удирдагчийг санал болгох маягт (бишопын хувьд) нь гишүүний бүтэн нэрийн оронд дууддаг нэрийг нь ашигладаг байх.
  • Internet Explorer дээрх Ажил хэрэг, ярилцлагын жагсаалтад 7 настай нэг охиныг хоёр удаа тэмдэглэсэн байхыг харсан
  • Японы гадасны бичиг хэргийн ажилтан нь гадасны харъяа нэгжүүдийн нэгнийх нь Гишүүний жагсаалтыг харж чаддаггүй
  • Гишүүний намтар: Гишүүн нас барсан бол насыг нь харуулахгүй байх
  • Аравны нэгийн тайлан хэлэлцүүлгийн үйлдэлд нэмэлт орчуулгууд нэмэх. Одоогоор дараах хэлнүүдэд боломжтой. Үүнд: Англи, испани, португаль, хятад, солонгос, япон, герман, итали, франц, орос.
  • Гишүүний карт дээрх япон ханз үсэг зөв харагдахгүй байгаа
  • Илгээх товчийг дарахад Улирлын тайланг хадгалдаг
  • Хэрэглэгч ямар тайланг харж байгаагаас шалтгаалаад ангийн ирцийн тоо өөр өөр байдаг
  • Гишүүний жагсаалтын утасны дугаар нь хувь хүний утсыг эхлээд харуулдаг; хэрэв байхгүй бол ам бүлийн утасны дугаарыг харуулдаг
  • Уругвай хэл дээр шинэ мэдээллийн нууцлалын мэдэгдэл нэмэх
  • ГУҮ 3.5 хувилбарыг ашиглаж байгаа нэгжүүдэд ганц бие насанд хүрэгчид болон ганц бие залуучуудын бүлгийн гишүүдийг харуулдаггүй
  • Гадасны улирлын тайлан нь өөр хувилбар бүхий тойргийн Улирлын тайланг зохицуулдаггүй
  • Бишоп гишүүнийг өөр улс дахь нэгжийн тойрог руу шилжүүлж, одоо байгаа ам бүлд нэмэх гэсэн оролдлого амжилтгүй болдог

Сайжруулалт

  • Гишүүний жагсаалт дээр ЗЭр/ЗЭм/Хүүхдийн хэсгийн бүлгүүдийг идэвхжүүлснээр тэднийг шүүж сонгох боломжтой болох
  • Ганц бие залуучууд болон ганц бие насанд хүрэгчдийг гишүүний жагсаалтад шүүж болох сонголттойгоор нэмэх
  • Үндсэн хяналтын самбар дээрх Эх сурвалжууд цэсний доор Бичиг хэргийн ажилтны сургалтын хичээлүүдэд холбоос нэмэх
  • Гадасны хураангуй харагдах байдалд тойргийн түвшинд Улирлын тайлангийн цэнхэр мэдээллийн хүснэгт нэмэх
  • “Бичиг хэргийн ажилтны мэдээллийн санд нэмэгдсэн шинэ үйлдлүүд”-ийг англи, испани, португаль, хятад, япон, солонгос, герман, итали, франц, орос хэл рүү орчуулах
  • “Бичиг хэргийн ажилтны мэдээллийн санд нэмэгдсэн шинэ үйлдлүүд”-ийг БХБТД хувилбарын тухай мэдэгдэлд чиглүүлэх
  • Улирлын тайлан нь гадасны нийт ариун ёслолын ирцийн хувийг харуулдаггүй
  • Зөвхөн номлолын үүрэг бүхий номлолын ерөнхийлөгчид Шинэ болон буцаж ирж буй гишүүний тайланд нэвтрэхэд, журамд тодорхойлсны дагуу “Нэвтрэхийг зөвшөөрөхгүй” гэсэн өөрчлөлт хийх
  • “Зурвас илгээх”-ийг зөвхөн тэмдэг болгож жижигрүүлэх

Дээш буцах

Өөрчлөлт 1.10

Өөрчлөлт хийсэн огноо: 2013 оны 10-р сарын 18

Бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан 1.10 нь мэдээлсэн асуудлуудын засвар болон санваарын зөвлөлийн дагуух зарим сайжруулсан, төвлөрсөн засварын шинэчлэлт юм.

Өмнөх хувилбаруудад хийгдсэн өөрчлөлтийн талаарх мэдээлэл авахыг хүсвэл clerksupport.lds.org дэх Бүртгэл хөтлөлт болон техникийн дэмжлэг вэбсайт дахь хувилбарын тухай мэдэгдлийн архивыг үзнэ үү.

Бичиг хэргийн ажилтны мэдээллийн сангийн үйлдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, түүнчлэн clerksupport.lds.org дэх Бүртгэл хөтлөлт болон техникийн дэмжлэг вэбсайтад хандана уу. 

Нэмэлтүүд

  • Гишүүнчлэл > Маягтууд > Дэмжигдсэн албан тушаалтнууд: Гадас, дүүргийн удирдагчдын бөглөх гадас эсвэл дүүрэг дэх аль нэг тойрог эсвэл салбарын дэмжигдсэн албан тушаалтнуудын маягт юм.
  • Тайлангууд > Бүлгүүд > Ирцийн бүртгэл: ГУҮ 3.5 эсвэл илүү шинэ хувилбарыг ашиглаж буй нэгжүүдийн ангийн гишүүдийн дуудлагуудыг үнэн зөв харуулна.
  • Тайлангууд > Бүлгүүд > Ирцийн бүртгэл: “Гурван тасархай шугам” тэмдгийг ашиглан, ангийн гишүүнийг хэзээ тухайн ангид дэвшин орохыг харуулдаг ангид дэвших бүртгэлээр хангана (Жишээ нь, дикон 3-р сард 14 нас хүрэх ба тэр сардаа багшийн чуулгад нэгдэнэ. Гэвч “гурван тасархай шугам”-тай өмнөх сарууд нь түүнийг тухайн ангид суухад нас нь хараахан хүрэхгүй гэдгийг тодорхойлно).

Түүнчлэн УБХАМС-ийн энэ өөрчлөлт:

  • Гадас, дүүрэг, тойрог, салбарууд дахь нэгжийн “Орлох” удирдагч гэгдэх гишүүдэд дэмжлэг үзүүлэх болон нэвтрэх боломж олгосон.
  • Шинэ удирдагчийг санал болгох маягтыг илгээж буй Гадас болон дүүргийн удирдагчдад зааврыг тодорхой болгосон (Гишүүнчлэл > Маягтууд > Шинэ удирдагчийг санал болгох маягт). Нэгдсэн Улс болон Канадаас бусад оронд энэ маягтуудыг Бүсийнхээ ерөнхийлөгчийн зөвлөлөөр авч хэлэлцүүлэх зорилгоор шуудангаар илгээнэ.
  • 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр зарласны дагуу, номлолд явах шинэ насыг тусгаснаар, Ажил хэрэг, ярилцлагын жагсаалтыг шинэчилсэн.
  • Хэд хэдэн дуудлагатай хэрэглэгчдийг дэмждэг (жишээ нь, гадасны болон тойргийн бичиг хэргийн ажилтны хоёулангийнх нь дуудлагатай хэрэглэгч).
  • Сонгосон гадас, дүүрэг, тойрог, салбаруудтай туршилтын хувилбарын бэлтгэлийг төлөвлөх, зохицуулахдаа шинэ “туршилтын хувилбар” орчинг нэмсэн. Нэмэлт зааварчилгааг ирээдүйд туршилтын хувилбар хийхэд тараана.

Засварууд

  • Улирал солигдсоны дараа шинэ Улирлын тайлангийн өгөгдөл харагдахгүй байсан алдааг зассан.
  • Нууцлах бүртгэлүүдэд байрлуулсан шилжилтийн хоригууд нь заримдаа гэнэт устсан байдаг асуудлыг зассан.
  • Internet Explorer 8 дээр дуудлагуудад нэвтрэх баталгаажуулалт болон LDS.org хоёрыг илүү сайн зохицолдохоор болгохын тулд алдааг зассан.
  • Ирцийн бүртгэлд заримдаа ахмад настай хувь хүмүүс багтаагүй байдаг алдааг зассан.
  • Хүний төрсөн өдөр нь улирлын эхэнд байдаг хэдий ч эхний ням гаргаас өмнө эсвэл улирлын төгсгөлд байдаг хэдий ч сүүлийн ням гаргаас хойш байвал тухайн үеийн ирцийн бүртгэл зөв биш байж болох алдааг зассан.
  • Өөрчлөлтөөс болж хүчингүй болсон дуудлагын алдаатай зурвас болон СБУЛ хоёрын зохицолдоог сайжруулсан. 

Дээш буцах