2010–2019
Би үүнийг мэднэ. Би үүний дагуу амьдардаг. Би үүнд хайртай.
Аравдугаар сар 2012


Би үүнийг мэднэ. Би үүний дагуу амьдардаг. Би үүнд хайртай.

Бид Аврагч Есүс Христийн дагалдагч нар билээ. Ийм хөрвөлт ба итгэл нь шаргуу, тууштай хичээсний үр дүн юм. Энэ нь хүн бүрт өөр өөр байдаг. Энэ бол насан туршид үргэлжлэх үйл явц юм.

Сүмийн үнэнч шударга гишүүд болон залуучууд та бүхний үзүүлдэг үлгэр жишээ намайггайхшруулдаг. Та бүхэн Аврагчид зоригтойгоор найддаг.Та бүхэн итгэлтэй, дуулгавартай мөн цэвэр ариун билээ. Сайн үйлсийнхээ төлөө хүлээн авдаг та бүхний адислал зөвхөн та нарын болон миний бас бусад өчнөөн олон хүмүүсийн амьдралд гайхамшигтайгаар ихэнхдээ үл анзаарагдам байдлаар нөлөөлж байдаг.

Хэдэн жилийн өмнө би хотынхоо нэгэн хүнсний дэлгүүрт худалдаа хийхээр дугаарлан зогсож байв. Миний өмнө 16 орчим насны нэгэн залуу эмэгтэй зогсож байлаа.Тэр өөртөө итгэлтэй, аз жаргалтай харагдаж байв. Би түүний футболкийг хараад түүнтэй ярихгүй байж чадаагүй юм.“Чи өөр мужаас ирсэн юм уу?” гэж би түүнээс асуув.

“Тиймээ, би Колорадогоос ирсэн. Та яаж мэдсэн юм бэ?” гэж тэр гайхан хариулав.

Түүний футболкон дээрх “Би Мормон. Харин Та мөн үү?” гэсэн үгсийг уншаад өөрийн бодлоо хэлснээ хэлэв.

Би цааш нь, “зоримог тунхаглалыг агуулсан футболк өмсөж, бусдаас ялгарах өөртөө итгэлтэй байдалд чинь гайхширч байгаагаа би хэлэх хэрэгтэй байх.Чамайг бусдаас ялгаатайг би харж байна. Сүмийн залуу эмэгтэй, гишүүн бүр чамтай адил үзэл бодол, бат итгэлтэй байгаасай гэж би хүсч байна” гэж хэлэв. Бид худалдаагаа хийгээд баяртай гэж хэлэн явцгаав.

Өдөр хоногууд, хэдэн долоо хоног урсан өнгөрсөн ч өдөр бүр тохиолдож болох энэхүү санамсаргүй тохиолдол бодлоос минь салахгүй байлаа. Колорадогоос ирсэн энэ залуу эмэгтэй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэдгээ яаж ингэж бат итгэлтэйгээр эзэмшиж чадсаныг би мэдэхийг хүсч байв. Миний итгэл ба гэрчлэлийг илэрхийлэх утгыг агуулсан ямар хэллэгийг өөрийнфутболкон дээр хэвлэхээр сонгох талаар би бодохгүй байж чадаагүй юм. Би маш олон хэллэгүүдийн талаар бодсон. Эцэст нь би бахархалтайгаар өмсөж чадах “Би Мормон хүн. Би Үүнийг мэднэ. Би үүний дагуу амьдардаг. Би үүнд хайртай” гэсэн тунхаглалыг бодож олсон юм.

Өнөөдөр би өөрийнхөө ярианд энэхүү зоригтой, итгэлтэй тунхаглалын талаар онцлон ярихыг хүсч байна.

Тунхаглалын эхний хэсэг нь өөртөө итгэлтэй, бахархалтайгаар: “Би Мормон хүн” гэсэн мэдэгдэл юм. Хүнсний дэлгүүрт миний танилцсан тэр залуу эмэгтэй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэдгээ дэлхийд мэдэгдэхээс айгаагүйн адил бид “Би Мормон хүн” гэдгээ хэзээ ч айж эсвэл ичиж дургүйцэлгүй хүлээн зөвшөөрнө хэмээн би найдаж байна. Бид Төлөөлөгч Паул, “Би Христийн сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг… авралд хүргэх Бурханы хүч мөн”1 гэж тунхагласан шиг бат итгэлтэй байх хэрэгтэй. Гишүүдийн хувьд бид Аврагч Есүс Христийг дагагчид нь юм. Ийм хөрвөлт ба итгэл нь шаргуу, нягт хичээсний үр дүн юм. Энэ нь хүн бүрт өөр. Энэ нь насан туршид хийгдэх үйл явц мөн.

Тунхаглалын дараагийн хэсэг нь “Би үүнийг мэднэ” гэдгийг баталдаг. Өнөө үед алхам тутам бидний анхаарлыг татахаар өрсөлдөж буй олон янзын үйл ажиллагаа, юмс ба сонирхол татсан зүйлс байдаг. Бидний санаа бодлыг сарниулах ийм олон зүйлсийн дунд хамгийн чухал зүйлүүд дээрээ анхаарлаа төвлөрүүлэх бат бөх байдал, дэг журам, үүрэг хариуцлага бидэнд байна уу? Сайн мэдээний үнэнийг бид хичээл, ажил, сонирхдог зүйл эсвэл утсаар болон интернетээр мессеж бичдэг шигээ сайн мэдэж хийдэг үү? Асуултандаа хариулт олохын тулд бид судраас, бошиглогчдын сургаалуудаас хичээнгүйлэн идэвхтэй эрэлхийлдэг үү? Бид Ариун Сүнсний баталгааг эрэлхийлдэг үү?

Мэдлэг олж авахын чухал ач холбогдол нь мөнхийн зарчим юм. Бошиглогч Иосеф Смит “ зөв шударга хүчнийх нь төлөө мэдлэгтэй байх дуртай байсан”2. Тэрээр “Мэдлэг нь бурханлаг байдал болон амьдралд зайлшгүй зүйл…Сонсогтун, ах нараа, энэ агуу түлхүүр болох мэдлэг нь авралд хүргэх Бурханы хүч юм”3 гэж хэлжээ.

Бүх үнэн ба мэдлэг нь чухал ч гэлээ өдөр тутам байнгын сарниулах зүйлсийн дунд бид сайн мэдээний зарчмуудыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ ойлгохын тулд ялангуяа сайн мэдээний мэдлэгтээ онцлон анхаарах хэрэгтэй.4Бидний сайн мэдээний мэдлэг өсөхөд гэрчлэл маань бат итгэлтэй болж, “Би үүнийг мэднэ” хэмээн тунхаглаж чаддаг.

Дараагийн тунхаглал нь “Би үүний дагуу амьдардаг”. Судрууд бидэнд “сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгч”5байх хэрэгтэй гэж заадаг. Бид итгэлээ хөгжүүлж, дуулгавартай байж, бусдыг хайрлан тэдэнд үйлчилж мөн Аврагчийн жишээг дагаснаар сайн мэдээний дагуу амьдарч, “үгийг хэрэгжүүлэгч” болдог. Биднийг хэн нэгэн харж байна уу эсвэл үгүй юу гэдэг нь хамаагүй, “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн байж болох хаана ч гэсэн”6бид шударга үнэнээр үйлдэж, зөв гэдгийг нь мэдэх зүйлсийг хийдэг.

Мөнх бус амьдралд бидний хэн маань ч төгс биш юм. Сайн мэдээний дагуу амьдрахыг хамгийн ихээр хичээж буй үедээ ч бид бүгд алдаа гаргаж, нүглийг үйлддэг. Аврагчийн гэтэлгэх золиослолоор дамжуулан бид өршөөгдсөн мөн дахин цэвэр болж чадна гэдгийг мэдэх нь ямар сайхан баталгаа билээ. Үнэн наманчлал болон уучлалын энэхүү үйл явц нь бидний гэрчлэл болон Их Эзэний зарлигуудад дуулгавартай байж, сайн мэдээний жишгээр амьдрах шийдвэрийг маань хүчирхэгжүүлдэг.

“Би үүний дагуу амьдардаг” гэдэг тунхаглалыг бодох үед Кариган нэртэй нэгэн залуу эмэгтэй санаанд маань орж ирдэг. Тэр “Би Сүмийн гишүүн болоод жил гаран болж байна. … Миний хувьд сүмийн сонирхогч байх үед даруу зан мөн жишгүүдийг заадаг сүмийг олсон нь энэ Сүм үнэн гэдгийн нэгэн тод тэмдэг байсан юм. Зарлигуудыг үл тоомсорлон, буруу замыг сонгосон тэдгээр хүмүүст юу тохиолддогийг би өөрийн нүдээр харсан. Би анхнаасаа л ёс суртахууны өндөр жишгээр амьдарна гэж шийдвэр гаргасан. … Үнэнийг олж, баптисм хийлгэж агуу адислалыг авах болсондоо би маш их баяртай байна.”7 гэж бичжээ.

Миний хамгийн сүүлийн тунхаглал нь “Би үүнд хайртай”. Есүс Христийн сайн мэдээний мэдлэгтэй болж, өдөр бүр хичээнгүйгээр сайн мэдээний зарчмуудын дагуу амьдрах нь сүмийн олон гишүүдийг маш бахархалтайгаар, “Би сайн мэдээнд хайртай!” гэж хэлэхэд хүргэдэг.

Энэ мэдрэмж нь бид бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд, Тэрээр биднийг ойлгож мэддэг мөн бид зөв зам дээр зогсож байна гэдгийг Ариун Сүнс бидэнд гэрчлэх үед ирдэг. Бид Түүнийг дагаж, Түүнд дуулгавартай байх хүсэлтэйгээ харуулснаар Тэнгэр дэх Эцэгийнхээ хайрыг мэдэрч, Аврагчийн бидэнд амласан амар тайванг мэдрэх үед сайн мэдээг хайрлах хайр маань улам өсдөг билээ.

Бид насан туршдаа сүмийн гишүүн байсан ч бай, шинэ гишүүн байсан ч бай амьдралын өөр цаг үеүдэд тэр урам зоригтой өөдрөг байдал уруудах үе гарч болох юм. Энэ нь заримдаа хүнд бэрхшээлтэй тулгарсан үед тохиолдход бид тэвчээртэй байж сурах хэрэгтэй. Заримдаа энэ нь бидний хамгийн элбэг дэлбэг, баяр хөөртэй үед ч тохиолддог. Энэ мэдрэмж төрөх бүрд би сайн мэдээний мэдлэгээ хөгжүүлж, сайн мэдээний зарчмуудын дагуу илүү бүрэн дүүрэн амьдрахыг хичээх хэрэгтэйгээ мэддэг.

Хамгийн үр дүнтэй бөгөөд заримдаа дагахад амаргүй байдаг сайн мэдээний зарчмуудын нэг нь даруу байдал ба Бурханы хүсэлд хүлцэнгүй байх явдал юм. Гетсеманий цэцэрлэг дэх залбиралдаа Христ, “Миний хүсэл бус Таны хүсэл биелэгдэг”8гэж хэлдэг. Бид мөн ийнхүү залбирах ёстой. Ихэнх тохиолдолд эдгээр нам гүм, залбиралтай мөчид бид Тэнгэрлэг Эцэгийн хайраар хүрээлэгдсэнээ мэдэрч, тэдгээр баяр хөөртэй, хайрын мэдрэмжүүд маань сэргээгддэг.

Орегоны Южинд болсон Залуу Эмэгтэйчүүдийн удирдагчдын хурал дээр Ками Вилбэргэр эгчтэй танилцаж, ярих завшаан надад олдсон юм. Вилбэргэр эгчийн хуваалцсан түүх нь сайн мэдээг мэдэж, Үүний дагуу амьдарч мөн хайрласан нэгэн залуу эмэгтэйн хүчирхэг байдал ба адислалын нэгэн нотолгоо байсан юм.

Хэдэн жилийн өмнө Вилбэргэр эгчийн 19 настай охин, Брүүк нь их сургуулийн эхний жилээ дуусгаад зуны амралтынхаа үеэр харамсалтайгаар амиа алджээ. Вилбэргэр эгч, “Энэ нь манай гэр бүлийн хувьд маш хүнд, харанхуй үе байв. Гэвч Брүүк бидэнд агуу бэлгийг өгсөн юм. Үүнийг бид өсөж торних үед нь анзаараагүй ч богино амьдралынхаа жил, мөч бүрт Брүүк бидэнд охин нь эцэг эхдээ өгч болох хамгийн агуу бэлгийг өгсөн юм. Брүүк Бурханы зөв шударга охин байсан. … Энэ бэлгийн ачаар ялангуяа цагаатгалын улмаас би хүч чадал, тайвшрал болон Аврагчийн амласан амар амгаланг би олж авсан юм. Одоо Брүүк хаана байгаа вэ гэдэгт би эргэлздэггүй, бидний дахин нэгдэх сайхан мөчийг л би хүлээж байна даа”9хэмээн дурсан ярьсан юм.

Надад Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн аз жаргалын агуу төлөвлөгөөний тухай гэрчлэл бий. Тэрээр биднийг мэддэг бөгөөд бидэнд хайртай гэдгийг би мэднэ. Биднийг урамшуулан дэмжиж, тусалж мөн Түүн рүү эргэн очиход биднийг удирдах бошиглогч Ерөнхийлөгч Томас С .Монсоныг Тэрээр бидэнд илгээсэн гэдгийг би мэднэ. Хүн бүр өөртөө итгэлтэйгээр, “Би Мормон. Би үүнийг мэднэ. Би үүний дагуу амьдардаг. Би үүнд хайртай” гэж тунхаглахыг хичээх болтугай хэмээн би залбирч байна. Эдгээрийг би даруухнаар Есүс Христийн нэр дээр хэллээ, амен.

Эшлэл: Би та бүхэнд үргэлжлүүлэн сурахыг хүсвэл Алма 32 болон Даллин Х.Өүкс ахын “The Challenge to Become” (Лиахона, 2001 оны 1-р сар, 40–43) хэлсэн үгийг уншихыг санал болгож байна.

Эшлэл

  1. Ром 1:16.

  2. Жорж  К.Каннон, Сүмийн Ерөнхийлөгчдийн Сургаалаас: Иосеф Смит(2007), 261

  3. Сүмийн Ерөнхийлөгчдийн Сургаалаас: Иосеф Смит, 265; мөн Martha Jane Knowlton Coray, өдрийн тэмдэглэл, Сүмийн Түүхийн Номын сан, Солт Лейк хот.

  4. Залуу Эмэгтэйчүүдийн Хувийн хөгжил дэвшил(товхимол, 2009), 38

  5. Иаков 1:22.

  6. Мозая 18:9.

  7. Хувийн захидал.

  8. Лук 22:42.

  9. Хувийн захидал.