Ерөнхий чуулган бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хагас жил тутмын дэлхий дахиныг хамарсан цугларалт юм. Жилд хоёр удаа 4-р сар болон 10-р сарын эхний амралтын өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн Сүмийн удирдагчид Есүс Христ болон Түүний сайн мэдээнд төвлөрсөн захиас, номлол хуваалцдаг.
Бүх хүнд нээлттэй: Бид дэлхийн өнцөг булан бүрд байгаа аливаа шашин шүтлэг, итгэл үнэмшил, гарал үүсэлтэй хүн бүрийг үзэх, сонсох, оролцохыг урьдаг.
Амьд Христэд итгэх итгэлийг олох боломж: Ерөнхий чуулганд оролцох (үзэх) нь бидэнд Есүс Христээр дамжуулан амар амгалан, найдвар, баяр баясгаланг олж сурахад тусалдаг. Бид Есүс Христийн сургаалыг дагаснаар гэр бүлээ хэрхэн хүчирхэгжүүлэх, мөн Бурханаас хувийн, сүнслэг удирдамж хүлээн авах талаар суралцдаг.
Дэлхий даяарх шууд дамжуулалт: Ерөнхий чуулганыг 70 орчим хэлээр шууд дамжуулж, дараа нь 100 гаруй хэл рүү хөрвүүлдэг. Энэ нь тус бүр хоёр цаг үргэлжлэх дөрвөн чуулганаас бүрдэх бөгөөд та тэдгээрийг шууд дамжуулалтаар эсвэл өөрийн тохирсон цагт үзэх боломжтой.
Хэрэв та Америкийн нэгдсэн улсад эсвэл Канадад амьдардаг бол орон нутгийнхаа гадасны удирдагчдаас тасалбарын талаар асууна уу. Ихэнх гадсанд тасалбар хуваарилсан байдаг.
Тасалбарыг өмнө нь оролцож байгаагүй хүмүүст боломж олгох үүднээс ийнхүү хуваарилдаг. Энэ нь түрүүлж ирсэнд нь өгөх, эсвэл санамсаргүй байдлаар тасалбарыг тараахаас илүүтэйгээр ганцаараа болон бүлгээр оролцох хүсэлтийг шийдвэрлэхэд зориулсан байдаг.
Хэрэв та АНУ эсвэл Канадаас өөр улсад амьдардаг бол гадасны эсвэл дүүргийн ерөнхийлөгчөөсөө танд тасалбар авах хүсэлт гаргахыг хүснэ үү.
Ариун сүмийн талбайн Табэрнэклын гадна дараалалд зогсож нэмэлтээр гаргасан танхимд эсвэл боломж гарвал Чуулганы танхимд суудал олох боломжтой.
Хувиараа болон гэр бүлээрээ судлахдаа эсвэл Сүмийн хичээл мөн цуглаан дээр захиас хуваалцахаар бэлдэж байхдаа авч үзэх цөөн хэдэн санааг доор оруулав. Үүнд:
· Сүнсийг сонс.
· Асуулт асууж, хариултыг нь хай.
· Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.
· Захиасыг өөртөө хэрэгжүүл.
· Судруудыг эсвэл бусад эшлэлийг хар.
· Таны санааг зовоож буй тодорхой бодлуудыг гаргаж ир.
· Сурах хуваарь гарга.
Халамжийн нийгэмлэг болон ахлагчийн чуулгын ангиуд сүүлийн ерөнхий чуулганы захиаснуудаас Сүмийн удирдагчдын үгийг тогтмол судалдаг. Захиас дахь зарчмуудыг хэрэгжүүлэх хувийн туршлагаа хуваалцах арга замуудын талаар бод, эсвэл бусдыг туршлагаа хуваалцахад урь.
Заахад бэлтгэхэд тань туслах дараах асуултыг тунгаан бодоорой. Үүнд:
· Энэ захиасыг хэлэлцсэний дараа гишүүдийг ямар зүйлсийг сурч мэдэн, юуг хэрэгжүүлнэ гэж би найдаж байна вэ?
· Үг хэлэгч нь гишүүдэд юу ойлгуулахыг хүсэж байна вэ? Тэр сайн мэдээний ямар зарчмыг зааж байна вэ? Эдгээр зарчим манай ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгт хэрхэн хэрэгжих вэ?
· Үг хэлэгч хэлж байгаа захиасаа бататгахын тулд ямар судар ашигласан бэ?
· Би захиас дахь сургаалыг тунгаан бодож, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь гишүүдэд туслах ямар асуултуудыг асууж болох вэ? Өөрийн амьдралдаа болон гэр бүлдээ мөн Их Эзэний ажилд эдгээр сургаалын хамаарлыг олж харахад ямар асуулт тэдэнд туслах вэ?
· Цуглаанууддаа Сүнсийг урихын тулд би юу хийж болох вэ? Би хэлэлцүүлгээ баяжуулахын тулд (түүх, зүйрлэл, дуу, зураг гэх мэт) ямар зүйлсийг ашиглаж болох вэ?
· Үг хэлэгчийн өгсөн урилгын дагуу үйлдэх хүслийг гишүүдэд төрүүлэхийн тулд би хэрхэн тусалж чадах вэ?
Ерөнхий чуулганы дууг Ариун сүмийн талбайн Табэрнэклын найрал дуучид болон Сүмийн бусад найрал дууны хамтлаг дуулдаг. Мөн цугларагсад дууллуудыг хамтран дуулдаг. Дуу нь ихэвчлэн англи хэл дээр байдаг.
Сүм ерөнхий чуулган үзэхэд зориулж хэд хэдэн форматаар хангадаг.
Контент шууд үзэхтэй холбоотой аливаа асуудал гарвал эхлээд интернэт хөтчөө сэргээж үзнэ үү. Жижиг асуудлыг ихэвчлэн ингэж засаж болно.
Та бас дамжуулахтай холбоотой асуудлыг шийдэх энэхүү алхам алхмаар өгсөн зааварчилгааг судалж болно.