Хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах

Youth Protection Program: Christ with Children

Сургалтыг энд дарж үзнэ үү.

Хүүхэд, өсвөр үеийнхний бүх удирдагч, багш нар дуудагдсанаасаа хойш нэг сарын дотор энэ сургалтыг дуусгах ёстой.

Сүмийн үйл ажиллагаа ба ангиуд нь хүүхэд, өсвөр үеийнхэнд Аврагчийн хайрыг мөн Ариун Сүнсний нөлөөг мэдрэх боломж юм. Эдгээрт оролцож байхдаа хүүхэд, өсвөр үеийнхэн аюулгүй бөгөөд хамгаалагдсан байгаа гэдгээ мэдрэх хэрэгтэй. Удирдагч, багш нар Аврагчийн хайрыг болон хүүхдүүдэд санаа тавьдаг үлгэр жишээг нь дагах ёстой.

Энэхүү сургалт нь бие махбодын, бэлгийн, хэл ярианы болон бусад төрлийн хүчирхийллийг хэрхэн таних мөн урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдийг хамарна. Доорх эх сурвалжууд танд хүчирхийллийг танихад мөн түүнээс урьдчилан сэргийлэхэд туслах болно. Энэхүү сургалт нь үндсэн зарчим, дүрэм журмыг илүү сайн ойлгож, хэрэгжүүлэхэд тань туслах жишээнүүдийг багтаасан.

Сургалтад багтсан үндсэн зарчим ба дүрэм журам

  • Их Эзэн биднээс хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалж, туслахын тулд чадах бүхнээ хийгээсэй хэмээн хүсдэг.
  • Сүм ямар ч хэлбэрийн хүчирхийллийг үл тэвчдэг. Хүчирхийлэл нь Бурханы хуулиудыг зөрчсөн хэрэг бөгөөд түүнчлэн нийгэм дэх хууль тогтоомжуудыг зөрчсөн хэрэг байж болзошгүй.
  • Насанд хүрсэн хүмүүс Сүмийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд зааж байхад “насанд хүрсэн, хариуцлагатай, хамгийн багадаа хоёр хүн байх ёстой” (Ерөнхий гарын авлага: Өсвөр үеийнхний хичээлүүд,13.4.1 ба Хүүхдүүдийг хамгаалах, 12.5.1).
  • “Өсвөр үеийнхэн, хүүхдүүд, залуучуудад зориулсан Сүмээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд хамгийн багадаа насанд хүрсэн хоёр хүн байх ёстой” (Ерөнхий гарын авлага: Насанд хүрэгчдийн хяналт, 20.6.2).
  • Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ганцаарчилсан байдлаар удаан харилцахаас зайлсхийж, үйл ажиллагаа эсвэл санаа зовниж буй асуудлынхаа талаар эцэг эх, асран хамгаалагчидтай нь тогтмол харилцаж байгаарай.

Зохисгүй үйлдэл эсвэл хүчирхийлэл гарах тохиолдолд та хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалахын тулд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

АНУ ба Канад

Хэрэв та хүчирхийллийн талаар мэдсэн бол хуулийн байгууллагад нэн даруй хандах ёстой. Түүнчлэн хохирогчид туслах, хүчирхийллийн талаар мэдээлэх шаардлагыг хангах тухай удирдамж авахаар хүчирхийллийн эсрэг тусламжийн шугам руу залгаж холбогдох талаар та гадасны ерөнхийлөгч эсвэл бишоптойгоо зөвлөлдөх хэрэгтэй.

АНУ ба Канадаас бусад улс оронд

Хүчирхийллийн тухай хэзээ хэрхэн мэдээлэх талаар мэдэж ав. Ихэнх улс оронд, та хуулийн байгууллагад нэн даруй хандах хэрэгтэй болно. Гадасны ерөнхийлөгч эсвэл бишоптой удирдамж зааврын талаар зөвлөлд. Танай улс оронд хүчирхийллийн эсрэг тусламжийн шугам байхгүй тохиолдолд бишоп нь бүсийн албатай болон гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөж, хүчирхийллийн талаар мэдээлэх, хүчирхийлэлд өртсөн хүнийг хамгаалах зохих үйл явцын тухай мэдэж авах болно.

Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, өсвөр үеийнхэнд хүчирхийллийн хор хөнөөлийг даван туулахад нь туслах Сүмийн сүнсээр өдөөгдсөн удирдагчид, гэр бүлийн гишүүд, бэлтгэгдсэн мэргэжилтнүүд зэрэг хүмүүсийн эелдэг, энэрэнгүй анхаарал халамж хэрэгтэй байдаг. Аврагч Есүс Христийн эдгээх хүч нь тэдний ачааг хөнгөвчилж, бэрхшээлийг даван туулах хүчийг өгнө.

Энэхүү онлайн сургалтын модулийн тухай мөн дуудлагынхаа хүрээнд хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авах тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх Түгээмэл асуудаг асуултууд хэсгээс авна уу.

Түгээмэл асуудаг асуултууд

Сүмийн эх сурвалж

Нэмэлт эх сурвалж ба мэдээлэл