2022
Дуулал ном Есүс Христийн тухай заадаг
2022 оны 8-р сар


“Дуулал ном Есүс Христийн тухай заадаг,” сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2022 оны 8-р сар

“Дуулал ном Есүс Христийн тухай заадаг”

Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2022 оны 8-р сар

Дуулал ном Есүс Христийн тухай заадаг

Зураг
Ятга барьж буй Дэвид

Зургийг Эйприл Стотт

Дуулал ном бол ариун нандин дуунууд юм. Библи дэх хүмүүс Бурханыг магтан бишрэхийн тулд Дуулал номыг бичсэн. Тэдний олон дуулалд Есүс Христийн тухай заадаг. Библийн зарим дуулалд юу гэж заадгийг харуулъя.

Зураг
Есүс Христ хадан дээр зогсож байгаа нь

Би Их Эзэнд хайртай. Тэр бол миний хад, миний хүч чадал. Би Түүнд итгэнэ. Би Түүнийг магтана.

Зураг
Хонь тэвэрч буй Есүс Христ

Эзэн бол миний Хоньчин. Тэр намайг ногоон бэлчээр лүү хөтөлнө. Тэр намайг дөлгөөн ус руу хөтөлнө. Би айж түгшихгүй.

Зураг
Дэнлүү барьсан Есүс Христ

Эзэн бол миний гэрэл. Би айхгүй байна. Би зоригтой байх болно. Тэр миний сэтгэл зүрхийг зоригжуулна.

Зураг
Сүмд байгаа хүмүүс

Би Есүс Христэд хайртай, Тэр ч намайг хайрладаг. Би Түүний тухай сурч, дуулснаар Түүнийг магтан биширч чадна.

Будах хуудас

Эзэн бол миний Хоньчин

Зураг
Мөрөн дээрээ хурга тэгнэсэн Есүс Христ

Татаж авахын тулд зураг дээр дарна уу.

Зургийг Эйприл Стотт

Та Есүсийн хайрыг хэрхэн мэдэрдэг вэ?