2022
Рут, Наоми хоёр
2022 оны 6-р сар


“Рут, Наоми хоёр,” Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2022 оны 6-р сар

“Рут, Наоми хоёр”

Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2022 оны 6-р сар

Рут, Наоми хоёр

Зураг
Рут гэрлэж, Наомигийн гэр бүлийн гишүүн болов.

Зургийг Эйприл Стотт

Наоми ба түүний гэр бүлийнхэн өлсгөлөнгийн улмаас шинэ нутагт иржээ. Тэд Рут хэмээх залуу эмэгтэйтэй танилцав. Рут Наомигийн хүүтэй гэрлэжээ.

Зураг
Рут нас барж буй нөхөртэйгээ байгаа нь

Дараа нь Рутын нөхөр нас барав. Рут маш их гунигтай байлаа.

Зураг
Наоми

Наоми ч мөн адил гунигтай байв. Түүнийг асарч халамжлах ямар ч гэр бүлийн гишүүн түүнд үлдсэнгүй. Тэр нутаг руугаа буцахаар шийдэв.

Зураг
Наоми ба Рут

Наоми Рутэд гэр бүлдээ буцаж оч гэж хэлжээ. Гэсэн ч Рут Наомид хайртай байсан бөгөөд Наомитай хамт явж, түүнийг халамжилна гэж амлажээ.

Зураг
Хаягдсан түрүүг түүж буй Рут

Рут, Наоми хоёр ядуу байв. Тиймээс Рут өөрсдөдөө хоол хүнс олохын тулд шаргуу хөдөлмөрлөдөг байлаа.

Зураг
Тариан талбайд буй Боаз, Рут хоёр

Нэгэн өдөр Боаз гэдэг хүн Рутыг талбайд нь хаягдсан тариаг цуглуулж байхыг харжээ.

Зураг
Боаз зарцын хамт

Боаз сайхан сэтгэлтэй хүн байв. Тэр зарц нартаа Рутэд зориулж илүү их тариан түрүү үлдээхийг тушаажээ.

Зураг
Рут, Боаз, Наоми нар нялх хүүхдийн хамт

Хожим нь Рут, Боаз хоёр гэрлэв. Тэд хүүтэй боллоо. Наоми хүүг нь өсгөхөд тусалжээ.

Зураг
Хамтдаа хооллож буй гэр бүл

Би бусдыг халамжлан асрахад тусалж чадна. Би тусламж хэрэгтэй хүмүүст найрсаг хандаж чадна.

Будах хуудас

Би бусдыг асран халамжилж чадна

Зураг
Өвөөтэйгөө хамт буй хүүхдүүд

Татаж авахын тулд зураг дээр дарна уу.

Зургийг Эйприл Стотт

Та хэнд тусалж болох вэ?