2022
Мосе ба манна
2022 оны 4-р сар


“Мосе ба манна,” Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2022 оны 4-р сар

“Мосе ба манна”

Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2022 оны 4-р сар

Мосе ба манна

Зураг
Мосе болон Израилын хүүхдүүд

Зургийг Эйприл Стотт

Мосе бошиглогч байв. Тэр Бурханы хүмүүсийг амлагдсан нутаг өөд удирдсан. Тэд маш олон хоног алхсан.

Зураг
манна барьсан хүүхдүүд

Хүмүүс нь өлссөн байв. Тэдэнд хоол хүнс байсангүй. Бурхан тэдэнд тэнгэрээс хүнс илгээв. Үүнийг манна гэдэг байлаа.

Зураг
манна бэлдэж буй ээж, хүү хоёр

Хүмүүс өглөө бүр маннаг идэхээр цуглуулна. Харин манна шөнө мууддаг байв. Дараагийн өдөр нь тэд илүү ихийг цуглуулах хэрэгтэй болдог байжээ.

Зураг
Есүс Христ хүүхдүүдтэй хамт байгаа нь

Манна бидэнд Есүс Христийг сануулдаг. Бурхан хүмүүсийг аврахаар маннаг өгсөн. Тэр мөн биднийг аврахаар Есүсийг дэлхий рүү илгээсэн. Бид өдөр бүр хооллох хэрэгтэй байдаг шиг бидэнд Есүс өдөр бүр хэрэгтэй.

Зураг
Есүс Христийн зургийг харж буй хүүхдүүд

Би Есүсийг дагана. Тэр надад хүч чадал өгч, хайрыг нь мэдрэхэд тусална.

Будах хуудас

Бидэнд Есүс өдөр бүр хэрэгтэй.

Зураг
Есүс Христ хүүхдүүдтэй хамт байгаа нь

Татаж авахын тулд зураг дээр дарна уу.

Зургийг Эйприл Стотт

Есүс танд хэрхэн тусалдаг вэ?